Хэлэлцээрт олон улсын төр засгийн тэргүүнүүд оролцоно

11-р сарын 9, 2017 8:45 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 5
11-9-7

Х.ОЮУНБОЛД   

Елисейн ордноос ирэх сарын 12-нд  болох Парисын чуулганд  дэлхийн 100  орны төр, засгийн тэргүүнүүдийг уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээг  хийсний хоёр жилийн ойн үйл ажиллагаанд урьсан гэж  мэдэгдлээ. НҮБ, Франц, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байгаа чуулганд 2000  байгууллага оролцоно. Үүнээс 800 байгууллага нь  төрийн болон хувийн хэвшлийнхэн байна.   Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ  чуул­ганыг өнгөрсөн зун АНУ Парисын хэлэл­цээрийг орхихоо мэдэгд­сэний дараа  хийхээр  зарласан юм. Энэ чуулганыг Германы Бонн хотод  энэ сарын  17-нд дуусах  уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэх НҮБ-ын  XXIII  чуулганыг өндөрлөсний дараа хийнэ. Харин одоогоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг уриагүй ч Америкийн Засгийн газрын төлөөлөгчдийг урина гэж Францын Ерөнхийлөгчийн ордноос  мэдээлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *