Хэлэлцээр амжилттай боллоо

10-р сарын 10, 2018 10:10 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 7
10-10-10-550x300

Х.ОЮУНБОЛД

Их Британийн парламентын Брикстийн асуудлыг хариуцсан яамны төлөөлөгч Оливер Роббинс Брикстийн хэлэлцээрийн хувьд чухал асуудал болох Ирландын хилийн талаар Европын холбоотой хийсэн хэлэлцээр нь амжилттай болсон байна. Энэ талаар ITV News телевизийн мэдээлснээр  ерөнхий сайд Тереза Мэйгийн төлөөлөгч Оливер Роббинс Европын холбооны төлөөлөгч Мичель Барнертай Хойд Ирланд болон Бүгд найрамдах Ирланд улсын хоорондын хилийг нээлттэй байлгах хэлэлцээрт ахиц гарсан явдал боллоо. Ингэснээр хил дамнасан урт хугацааны худалдааны хэлэлцээр хийнэ гэдэгт найдаж байгаагаа телевизийнхэн онцлов.  Түүнчлэн телевизийнхэнд энэ талаар мэдээлсэн эх сурвалж  “Энэ нь мэдэгдэхүйц дэвшил, нөгөө талаар зөв чиглэлд хэрэгжүүлсэн алхам” гэжээ. Телевизийн улс төр судлаач Роберт Пестон төлөөлөгчдийн уулзалтын дүнд талуудын маргаантай нутгийн хилийн гаалийн үйл ажиллагааны хүрээнд хөнгөн шалгалт хийх системийг бий болгоно гэж ярьсан байна. Үүнээс гадна Их Британи болон Хойд Ирландын хооронд хийх худалдааны бүтээгдэхүүнд хөнгөн шалгалт хийж байхаар болжээ.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *