Хаврын чуулганыг өнөөдөр хаана

6-р сарын 28, 2016 9:33 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Парламент , Улс төр Уншсан: 48
1460504431570d876f84c92

Д.ГЭРЭЛ

УИХын дарга З.Энхболдын захирамж гарч, хаврын чуулганыг энэ сарын 23-н хүртэл түр завсарлуулсан. Хуваарийн дагуу чуулган 24-нд хуралдаж, үлдээд байсан чухал хуулийн төслүүдээ батлахаар төлөвлөж байсан юм. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс, УИХ төлөвлөсөн ажлаа амжуулж чадалгүй  сонгуулийн санал авах өдөртэй золгож байна.

Уг нь хэлэлцэх асуудлын жагсаалтад Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай шинэчилсэн найруулга, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгүүд багтаж байсан юмҮүнээс гадна хаврын чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухайУИХын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухайУИХын тогтоолын төсөл, Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан орж байсан. Мөн хэд хэдэн хуулийн эцсийн найруулгыг сонсохоор төлөвлөсөн юм.

Дээрх асуудлыг хэлэлцэхээр өнгөрсөн пүрэв гаригт УИХын гурван байнгын хороо хуралдахаар товолсон ч Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, батлан хамгаалах салбартай холбоотой багц хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцсэн. Хуралдаанаар Батлан хамгаалахын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улс, ОХУ, БНХАУын Засгийн газар хооронд байгуулахАзийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудал дэмжигдсэн.

Өнөөдөр товлогдоод буй УИХ-ын чуулганаар хууль, тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсоно. Дараа нь энэ парламентын отгон чуулган албан ёсоор хаалтын ажиллагаагаа хийх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Kaydence
2016 оны 12-р сарын 2

You Sir/Madam are the enemy of confusion evreewhyre!

Blondy
2016 оны 12-р сарын 3

No more s***. All posts of this qutialy from now on

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *