Хавх буух мэт…

11-р сарын 15, 2013 10:24 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 603
“Сар, салхи, мод гурав бие биенээ шилгээн хононо, Сархад, жүнз, хүн гурав бие биедээ амраглаж хононо... “,  “Хээлэн үлээх салхи нимгэн мандлыг бидэрлэнэ. Зөөлөн исгэрэх шагшуурга хөнгөн гуниг төрүүлнэ...”

“Сар, салхи, мод гурав бие биенээ шилгээн хононо, Сархад, жүнз, хүн гурав бие биедээ амраглаж хононо… “,  “Хээлэн үлээх салхи нимгэн мандлыг бидэрлэнэ. Зөөлөн исгэрэх шагшуурга хөнгөн гуниг төрүүлнэ…”

Энэ удаагийн дугаартаа миний Монголын найргийн мөрийг чимдэг ч олон сая хүнд үхлийн харанга дэлдэж ирсэн САЛХИ гэгч нүдэнд ил харагддаггүй ч өөрийнхөө захирахуйг “тултал” ухааруулж ирсэн нэгэн оршихуйн талаарх бодлоо хуваалцая.

Хичнээн амгалан эх орон гэхээрээ ингэтэл уясан шүлэглэж, хичнээн тайван сэтгэл гэхээрээ салхин чимээг найрагтаа хоршуулж суух билээ…

Харин… 315 км/цагийн хурдтай хар салхи хүн амынх нь 10 хувийг авч одон, хот байсан газар хогийн цэг шиг болсон хойно “ Манай улсад маргааш тусална гэж бүү хэлээрэй. Яг одоо л туслаарай” хэмээн айж сандарсан Филиппиний ерөнхийлөгчийн  үг “Аньсага чийглэн ирсэн анхны бүхнийг минь Аяа, нууц бүхнийг минь мэддэг нутгийн салхи л гэрчилнэ…” гэх найргийн мөрүүдээс даанч хол зөрж байгаа хэрэг шүү.

Вера, Нина, Телма, Алисон, Эрин, Бэри, Хаян гээд сайхан бүсгүйчүүлийн нэр гэж эндүүрмээр хэдий ч  хэдэн зуун мянган хүний амийг авч одсон өнөөх гайхал салхи… Филиппин улсад хар салхи нүүрлэхийг хэд хоногийн өмнөөс анхааруулсан ч нутгийн ардын зарим нь сэрэмжлүүлгийг үл ойшоосон байж. Гэсэн хэдий ч нүүлгэн шилжүүлэлтийн бүсэд ч хар салхины аюул нүүрлэсэн. Өөрөөр хэлбэл болох юм болдгоороо болсон гэсэн үг. Хүний ухаанаар аврагдахгүй аюул гэж байх л. Гэтэл түрүүчийн гамшгийн хохирлыг хэрхэхээ мэдэж амжаагүй байхад энэ улс руу дахин нэг хар салхи ойртож явааг цаг уурчид нь анхааруулсан байх юм. 55км/ц хурдтай байх магадлалтай энэ шуурганаас сэргийлж 60 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хэлж ирдэггүй гай зовлон хэлж анхааруулаад ирж байхад ингэтлээ сүйрсэн гээд бодохоор одоо дахин хэрхэхийг таахад бэрх.

 Харин жаргалдаа ташуурч, ухаанаар дэндүү бядмаг болчихоод байгаа Монголын маань зарим залуус: “ Хэ хэ, яаж далайн оронд очоод төрчихөөгүй юм бэ?” гэсэн шиг сэтгэгдэл үлдээгээд, хээв нэг инээж суух. Далайн орнуудыг үзэн ядсандаа талын Монголыг алгасаа юу, тэр салхи? Гадаад мэдээ гэхээр сувгаа сольж, гамшиг зовлон үзэхээрээ хэдэн өдөр халаглаад л өнгөрдөг, ертөнцийн анирыг сонордохдоо жаахан хойрго, хээгүй монгол түмэн минь сонсооч.  Юуны улмаас зовлон нүүрлэж, юундаа тэгтлээ догширдог тэнгэр хангай юм бол? Хариуг нь та бодож үзэв үү?

 Унаган хайрын шүлэгт маань уянга л нэмж ирсэн салхины анирыг дэлхийн түүхийг зөгнөж ирсэн эх сурвалжид бичсэнээр чагнах гээд үзье.

Зургаан сая 600 мянга гаруй жирийн иргэнийг, 1 сая 100 мянга гаруй балчир хүүхдийг зөвхөн еврей хүн болсных нь төлөө буруутган буудаж, бас шатааж, үсээр нь зөөлөн буйдан хийж, ясаар нь уул овоо босгож байсан дэлхийн 2-р дайныг  эх сурвалжид “Бүгчим халуун салхи” гэж зөгнөсөн байж.  Багадаа уншиж байсан “Халуун салхи” түүхэн романд мөн л дайны жилүүд гардаг.  Дайныг хэрэв салхиар зүйрлэсэн юм бол “ Дэлхийн дөрвөн салхи” гэж юуг хэлээ юм бол? Салхийг тоолж болдоггүйг хэн хүнгүй мэдэх атал зөгнөлийн номонд юунд ийнхүү тоолсон юм бол? Дэлхийн дөрвөн салхи тавигдах тэр өдөр утаа харанхуйн өдөр байна гэж зөгнөсөн нь юу гэж байгаа юм бол…

Технологийн дэвшлийн өдгөө цагт бүх юм хэмжээтэй. Талх баригч, будаа агшаагч, угаалгын машин гээд наад захын  хэрэглээний бүхий л зүйл хугацаатай. Хугацаагаа болохоор өөрсдөө унтардаг. Харин хулгана зурманд хавх тавьж ирсэн хөдөөгийн ард маань мэднэ дээ. Хавх буух цагт ямар нэг зүй тогтол байдаггүй гэдгийг. Хэзээ хэрхэн бууж бяцхан анчин олзтой болохыг хэн ч үл мэднэ…

Хэн нэгэнд ирсэн зовлонг өөрт хамаагүй гэж бодож суудаг хүмүүс хулганын хавханд зөвхөн хулгана л ордог гэж эндүүрэхтэй адил юм.  Хар салхинд нэрвэгдсэн ардыг дооглож суусан тэр залууд ч тэр,  салхи зөвхөн үсээр минь нааддаг гэж ойлгож ирсэн надад ч тэр хожим ийм аюул ирэхийг хэн мэдлээ.

Дайныг салхиар зүйрлэсэн тэр сударт дөрвөн салхи тавигдах тэр өдөр дэлхийн хүн төрөлхтөн дээр хавх буух мэт ирнэ гэж зөгнөсөн байдаг  гэхээр хэзээ дэлхийн дайн гарахыг ч бас хэн мэдлээ.

Нүдэнд тань хэзээ ч харагдаагүй салхи бүсгүйн үсээр л зөвхөн нааддаг биш гэдгээ харуулсаар байхад нүдэнд л харагддаг эдийн төлөөх сэтгэлтэйгээ зууралдсаар суух уу?

Хэлж ирдэггүй хийсч ирдэг “хэцүү нэрт” зэрэг зиндаа ялгалгүй хавх буух мэт ирж мэдэх нь. Балбар агсны найргийн мөрийн жимээр  алхахсан даа.

Нийт: 21 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Kamagra Achat Canada cialis Kamagra Phone Order

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Gel Kamagra viagra Levitra Internet

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Acheter Clomid Internet cialis online Viagra Rx Medstore

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Comprare Cialis Originale viagra online pharmacy Viagra Ou Generique

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Nolvadex Side Effects viagra online pharmacy Wellbutrin Xl 150 Buy

LarCisk
2017 оны 9-р сарын 28

Valtrex Without Rx Buy Now Clobetasol Internet Usa Pharmacy Online Viagra cialis Can I Purchase Free Shipping Levaquin 750mg Zithromax Teva Prix Viagra Boite De 8

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Zitromax From Canada Non Generic viagra Ckuk Kamagra Secure Bentyl 20mg Dibent Website Internet Pharmacy Online

LarCisk
2017 оны 10-р сарын 7

Buy Previfem Without Prescription Compra De Cialis levitra a precios baratos Propecia Gratis Ersatz Fur Propecia Xenical A Petit Prix

LarCisk
2017 оны 10-р сарын 8

Kamagra Billig Online Bestellen Viagra Generic Pay With Paypal Medicine Online 24 viagra online pharmacy Rulide

LarCisk
2017 оны 10-р сарын 11

Viagra Jelly Uk viagra online prescription Amoxicilina Bacterial Infections Medication Visa Rochester Best Price For Pfizer Viagra Viagra Prix Pfizer En Paris

LarCisk
2017 оны 10-р сарын 14

Cialis Compresse 20 Mg Modgavil Viagra Name Order Viagra levitra pills for sale Finasteride Mail Order Virginia Beach Isotretinoin 10mg Where To Buy

LarCisk
2017 оны 10-р сарын 21

Medicament Zithromax cheap cialis Purchasing Isotretinoin Skin Health Medication Commande De Furosemide 100 Mg Sur Site Securisee Cialis Sevilla

LarCisk
2017 оны 10-р сарын 23

Estradiol Pills Online viagra online Atarax Tabletsforsale Over Counter Tadalis Sx Soft

LarCisk
2017 оны 10-р сарын 26

Cialis Schwul Dapoxetina Janssen Worldwide Progesterone Website Shop Free Doctor Consultation Lisburn online pharmacy Amoxicillin For Toddlers

LarCisk
2017 оны 10-р сарын 29

Viagra Ohne Rezept Preisvergleich Viagra 100 Mg Tabletas Kamagra Ingredients viagra Propecia Scalp Fitch

LarCisk
2017 оны 11-р сарын 3

Amoxicillin And Abnormal Menstual Cyles Viagra 50 Mg Dapoxetine Uk viagra Viagra Apotheke Deutschland

LarCisk
2017 оны 11-р сарын 4

Etienne How To Take Amoxicillin viagra Vente De Kamagra En France Real isotretinoin drugs shipped ups

LarCisk
2017 оны 11-р сарын 17

Cheapest And Fastest Delivery Of Cialis Isotretinoin roaccutane how to buy Viagra E Cardiopatia cialis Priligy Side Effects

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Amoxicillin Allopurinol Zithromax For Uterine Infection Propecia E Disfuncion Erectil buy viagra online Kamagra 100 Kaufen Kamagra Sildenafil Citrate Tablets

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Kamagra Com Buy Cheap Cialis viagra Inconvenientes Propecia Hydrochlorothiazide No Prescription

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Cialis O Viagra Mejor Epivir generic cialis Buy Kamagra Next Day Delivery Effexor Xr Online Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *