“Хавдрын эсрэг үндэсний аян-2017” эхэллээ

2-р сарын 20, 2017 10:44 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Уул уурхай , Эдийн засаг , Эрүүл мэнд Уншсан: 22
16808709_1193337074036912_1715292279_n

 

Untitled-1

Р.ОЮУН

 

Монгол Улс ходоодны хорт хавдраар дэлхийд өвчлөлийн тоогоороо БНСУ-ын дараа хоёрдугаарт ордог бөгөөд нас баралтаараа тэргүүлж байна. Энэ өвчний тал орчим хувь нь зүүн Азийн орнууд буюу Монгол, БНСУ, Япон, Хятад улсад тохиолдож байна. Монгол Улсад жил бүр 500 орчим хүн ходоодны хорт хавдрын улмаас амиа алддаг. Хэрэв ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношловол бүрэн эмчлэгдэх боломжтой гэв. Тиймээс энэ жилийн Хавдрын эсрэг үндэсний аяныг ходоодны хорт хавдраас эхлүүллээ. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТВ долоо дахь жилдээ хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Хавдрын эсрэг үндэсний аяны нээлтэд БНСУын эмч, мэргэжилтнүүд, УИХын гишүүн Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд А.Цог­цэцэг нар оролцсон юм.

Энэ үеэр албаны хү­мүү­сээс зарим мэдээллийг тодруулсан юм.

 

УИХын гишүүн Я.Содбаатар: ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Засгийн газрын дөрвөн жилийн хугацаандЭлэг бүтэн Монголхөтөлбөрийн хүрээнд хавдрын эсрэг бодитой үр дүнд хүрнэ гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ жилХавдрын эсрэг-2017” аяныг ходоодны хорт хавдрын эсрэг аян болгон зохион байгуулъя. Энэ хүрээнд шийдвэр гарган ажиллаж байгаа парламентын гишүүд, Засгийн газрынхан, мөн холбогдох төр захиргааны байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлтийг тавьсан. Өнөөдөр УИХ дээр УИХын 20 гишүүн нэгдсэнЭлэг бүтэн Монголбуюу хавдрын эсрэг том лобби бүлэг ажиллаж байна. Бүлгийн хүрээнд цаашид ходоодны хорт хавдрын эсрэг ажиллахад хөрөнгө, мөнгө, бодлого, эрх зүйн хувьд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ ярьж байна. Эмч, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ходоодны хорт хавдрын эсрэг ажиллах хамгийн үр дүнтэй арга бол эрт илрүүлэлт. Үүнийг дэмжиж Монголын ходоодны хавдрын эмч нарын холбоо, БНСУын ходоодны хавдрын эмч нарын холбоотой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд дуу хоолойгоо нэгтгэж, хамтарч ажиллахдаа таатай байна.

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР ЗӨВ ХООЛЛОЛТТОЙ ХОЛБООТОЙ

 

Хавдар гэдэг хүний амь нас эрсддэг, хамгийн өндөр үхэлтэй хэцүү өвчин. Үүнтэй тэмцэхэд энэ аяныг долоон жил ивээн тэтгэж байгаа Хаан банк болон энэ хүнд албыг залгуулж, чин сэтгэлээ зориулж яваа ХСҮТийн хамт олонд мөн талархал илэрхийлье. Ялангуяа, ходоодны хорт хавдар буюуЭлэг бүтэн Монголгэсэн том хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж чадсан. Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэлтийг улсын төсөвт суулгах, мөн тухайн хавдраар өвдсөн хүмүүсийн амьдралыг уртасгахад тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Энэ арга хэмжээг зохион байгуулснаар нийт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ. Ялангуяа, нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан олон асуудлын нэг хоол, хүнс юм. 40-50 хувь нь хоол, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл зөв хооллолттой холбоотой. Тиймээс нийгмийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлыг шийдэх, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, иргэдээ уриалан дуудах том аяныг зохион байгуулж байгаад Эрүүл мэндийн яамны өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье гэсэн юм.

Монгол Улсад оношлогдож буй ходоодны хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчтөний дөнгөж нэг хувь нь байран өмөн үедээ, гурван нь I үедээ, 11 хувь нь II, 43 хувь нь III, 42 хувь нь IV үедээ оношлогддог аж. Манай улсад ходоодны хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийн 27 хувь нь таван жил амьдарч байна. Хэрэв эрт үедээ оношлогдвол ходоодны хорт хавдрыг улаан хоолой, ходоодны уян дурангийн аргаар дотор талаас нь салст хуулах, салстын доод давхаргыг хуулах аргаар эмчлэх боломжтой. Харин хожуу шатны хорт хавдрын эмчилгээ нь олон талт өртөг ихтэй эмчилгээ хийх шаардлагатай болдог хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *