Хавчуургатай талх идвэл амь насаа алдах эрсдэлтэй

10-р сарын 10, 2018 10:14 pm Нийтлэгч: Ангилал Энтертайнмэнт Уншсан: 14
115125_MXM_K57821V0_OR1_OH_640x428-550x300

Х.ОЮУНБОЛД

Хавчуургатай талх (сэндвич) идэх нь эмгэнэлд  хүргэж болохыг Их Британийн сүлжээ түргэн хоолны газрын хоёр үйлчлүүлэгчид тохиолдсон явдал нотолсон байна. Тэд энэ бүтээгдэхүүнд нэмсэн тодорхойгүй амтлагчид харшилтайн улмаас нас баржээ. Энэ хэрэгт есөн оронд олон улсын онгоцны буудал, дүүргийн худалдааны төвүүдэд 500 гаруй салбартай  түргэн хоолны “Прет Мангер” хавчуургатай талх зардаг сүлжээ компани нэр холбогдоод байгаа юм. Учир нь 15 настай Наташа Эднан Лапероусе Лондонгийн нисэх онгоцны буудлаас азаргана, чидун жимстэй хавчуургатай талх худалдаж авсан байна. Улмаар охин хүрэх газартаа очихоос өмнө ухаан алдсанаас гадна зүрхэнд нь ачаалал өгчээ. Учир нь Наташа Эднан Лапероусе ургамлын харшилтай нэгэн байж. Гэвч тэрээр Ницца хот руу ниссэн онгоцонд хавчуургатай талхыг ургамлын гаралтай амтлагчаар амталсан гэж мэдэлгүй  идсэн нь түүнд сөргөөр нөлөөлснөөр нислэгийн үед нас барсан байна. Энэ золгүй явдал нь түүний хайхрамжгүй  зангаас болоогүй ажээ.  Учир нь савласан хоол болон  гар аргаар бэлтгэсэн хоолны талаар Их Британид одоо  дагаж мөрддөг дүрэм журам өөр юм байна. Дүрэмд зааснаар гэрт гар аргаар хийсэн хоолонд хүний биед харшилтай байж болох ямар амтлагчтай болохыг бичих  албагүй гэнэ. Харин  дэлгүүрээр худалддаг хоол, түргэн зуушинд хүнд харшил өгч болох амтлагчийн тухай бичсэн байх шаардлагатай. Эсвэл үйлчлүүлэгч худалдагчаас энэ тухай асууж болох юм байна. Үүний улмаас түргэн хоолны сүлжээ эрхэлдэг “Прет Мангер” асуудалд ороод байгаа юм.

 Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *