Харүмафүжи торолгүй түрүүлж аварга гэдгээ нотоллоо

1-р сарын 29, 2013 10:36 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 549
Мэргэжлийн сүмо­гийн нэгдүгэээр сарын Хацү башё дал дахь авар­га, монгол сүмоч Харү­мафүжи Д.Бямбадоржийн ялалтаар өндөрлөв.

Д.НАДМИД

Мэргэжлийн сүмо­гийн нэгдүгэээр сарын Хацү башё дал дахь авар­га, монгол сүмоч Харү­мафүжи Д.Бямбадоржийн ялалтаар өндөрлөв.

Харүмафүжи сүмо­гийн дээд зиндаанд тав дахиа түрүүлж байгаа нь энэ бөгөөд ёкозүна цол­тойгоор анхны түрүү юм. Өнгөрсөн оны сүүлчийн буюу арваннэгдүгээр са­рын тэмцээнд тэр есхөн ялж, зургаа унасанд нь шүүмжлэх хүн олон байв. Сүмогийн холбоо ч ямар хүнд аварга өгчихөв гэж эргэлзэж байсан гэдэг. Тэр ч байтугай нэгдүгээр сарын тэмцээнд 10-аас цөөн ялбал зодог тайлуу­лахаар ярьж байж. Тэгвэл саяын тэмцээнд Харү­мафүжи эхний өдрөөс л нягт нямбай барилдаж ялалт авсаар уналгүйгээр 15 давж эзэн хааны цомыг тав дахиа хүртэж би авар­га гэдгээ нотоллоо.

Тэр шагналаа авах үеийн сэтгэгдлээ хэлэх­дээ:

-Ёкозүна цолтойгоор анхны түрүүгээ авсандаа баяртай байна. Өөрийгөө сайн байлаа гэж магтмаар байна. Дээд зиндаанд хамгийн хөнгөн жинтэй бөх түрүүлнэ гэдэг хүүхэд, залуучуудад эр зориг, хичээл зүтгэл байвал чад­на гэдэг итгэлийг өгч бай­гаа хэрэг. Хүнд хэцүү үед зөвлөгөө өгч, сэтгэл са­нааны гүн дэмжлэг үзүүл­сэн Асашёорюү их авар­гад талархлаа илэрхийлье. Энэ түрүүгээ их аварга Тайхогийн дурсгалд зо­риулж байна гэжээ.

Түүнийг үнэхээр хурц дайчин, хурдтай барилдаж аварга хүний үүргээ бие­лүүл­лээ гэж сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми, ояката Коко­ноэ нар магтсан байна.  Харин ёкозүна Хакүхо энэ тэмцээнийг гурван ялаг­далтай дуусгалаа. Гэвч түүнд түрүүлэхийн төлөө өрсөлдөөнд хойшид байх нөөц, эр чадал байгаа гэж мэргэжилтнүүд хэлж бай­на. Барүто энэ тэмцээнд секиваке цолтой барилд­сан. Арав ялбал озеки цо­лоо эргүүлэн авах байсан ч чадсангүй. Бусад бөхчүү­дээс озеки Какирюү Ананд найман даваа, долоон унаа­тай тэмцээн дууссан бол мэргэжлийн сүмод сэкитори цолтойгоор 100 дахь башёдоо зодоглосон “Ошима” дэвжээний тэр­гүүн бөх Кёкүтэнхо Н.Цэ­вэгням дөрөв, Токитэнкү А.Хүчитбаатар 10, Шёо­тэнро Д.Нямсүрэн найм, Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваатайгаар ам­жилт муугүй. Цэвэгнямаас бусад нь тавин хувиа хийжээ.

Озеки нараас Котоо­шюү, Кисеносато нар 10 даваатай бусад нь дөнгөж тавин хувьтайгаар тэмцээ­нээ өндөрлүүлэв. Тэм­цээний дайчин барил­дааны шагналыг 12 даваа авсан зүүн жигүүрийн зургаагаас босч барилдсан Такаясү, гарамгай барил­дааны шагналыг барууны хоёроос зодоглосон Миёо­гирюү нар хүртсэн байна. Энэ удаагийн башёгийн онцлог амжилт нь мэр­гэж­лийн сүмогийн дээд гурван зиндаанд монгол бөх түрүүлсэн явдал бай­лаа.

Жүрьёод “Такано­ха­на” дэвжээний бөх Та­каноива А.Баасандорж, макүшитад “Асахияма” дэвжээний Ониараша Ө.Өнөр­жаргал нар түрүүл­лээ. Уг амжилт нь ойрын жилүүдэд Японы мэргэж­лийн сүмод монголчуудын ноёрхол буурахгүйнээ гэ­сэн дүр зургийг хараг­дуулж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *