Харүмафүжи сурвалжлагч нартай хөөрөлдөв

2-р сарын 27, 2013 1:48 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 3872
Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга ёкозүна Харүмафүжи Токио хотын Япон дахь

Д.ЦЭРЭН

Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга ёкозүна Харүмафүжи Токио хотын Япон дахь гадаадын сэтгүүлчдийн клубт зочлон тэдний сонирхсон асуултад хариулжээ. Сэтгүүлчдийн урьд өмнө нь асууж байгаагүй эмзэгхэн хийгээд түвэгтэй асуулт олон байсан ч Монгол ёкозүна маань тун торохгүй хариулж байлаа гэж Японы хэвлэлд бичжээ. Тэрбээр:

-Ёкозүна цолтойгоор анхны барилдсан тэмцээнд та есхөн ялсан. Тэгэхэд “Аварга хүн биш байна” гэсэн шүүмжлэл гарч байсан. Та тэр үед юу бодож байв гэсэн Америкийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа:

-Өөрийгөө дайчлан барилдаад ес ялсан болохоор энэ маягаараа дахиад бүх чадлаа дайчлахад амжилт заавал ирнэ гэж бодож байлаа гэсэн бол Английн сэтгүүлч Японд гадаадын иргэд, цагаачдын асуудал хурцаар тавигддаг. Тэгвэл та ёкозүна цол хүртээд өөрийгөө Японы нийгэмд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн гэж бодож байна уу? гэх Английн сэтгүүлчийн адармаатай асуултад:

-Гадаад орноос ирсэн ч гэсэн хүлээн авч надад ирээдүй, мөрөөдөл бий болгосон Сүмогийн холбоонд үнэн сэтгэлээсээ баярлаж явдаг гэсэн байна.

Бас япончууд ёкозүна болж яагаад чадахгүй байна вэ гэхэд:

-Үхэхээс буцахгүй тэмцэж, зүтгээд озеки болж чадна. Харин ёкозүна болно гэдэг хувь заяа гэж болно. Гэхдээ энэ бол зөвхөн миний хувийн бодол шүү гэжээ. Энэ тухайд “Харүмафүжи сүмогийн дэвжээ төдий биш хаа ч аварга шиг байж чадаж байна” гэж хэвлэлүүд бичиж байна.

Тайхо агсанд гавьяат цол олголоо

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Тайхо энэ оны эхний сард өвчний улмаас таалал төгссөн билээ. Японы Засгийн газар сүмогийн 48 дахь ёкозүна Тайход “Кокүмин Жётёо” буюу Ард түмний гавьяат хэмээх өндөр цолыг нэхэн олгохоор шийдвэрлэжээ. Үүнээс өмнө сүмочдоос нэр хүндтэй энэ шагналыг их аварга Чиёнофүжи хүртэж байв. Тайхо агсны шагналыг энэ сарын 25-нд буюу өчигдөр Ерөнхий сайд Абэ Шинзо гэр бүлийнхэнд нь гардуулжээ. Тэр үеэр Ерөнхий сайд хэлэхдээ:

-Түүний 32 түрүүлсэн амжилтыг хэн ч эвдээгүй байна. Цагийг эзэлсэн энэ аварга ард түмний баатар байх нь зүйд нийцнэ. Тайхо Японы нийгэмд гэрэл гэгээ, мөрөөдөл, итгэл найдварыг бэлэглэсэн их хүн байсан гэжээ. Уг шагналыг Ерөнхий сайд олгодог Япондоо хамгийн нэр хүндтэй шагнал юм байна. 1977 оноос эхтэй энэ шагналыг нийт 20 хүн, нэг баг хүртээд байна. Энэ шагналын эзэн баг нь 2011 оны дэлхийн аварга эмэгтэйчүүдийн баг ажээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *