Харүмафүжи сурвалжлагч нартай хөөрөлдөв

2-р сарын 26, 2018 9:52 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 47
19

Р.Оюун

Одоогоос таван жилийн өмнөх энэ өдөрЗууны мэдээсониныХийморьбуланд мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга ёкозүна Харүмафүжи Токио хотын Япон дахь гадаадын сэтгүүлчдийн клубт зочилжээ. Энэ үеэр тэдний сонирхсон асуултад хэрхэн хариулсан талаар хүргэж байна.

АНУын сэтгүүлч:

Ёкозүна цолтойгоор барилдсан анхны тэмцээнд та ес ялсан. ТэгэхэдАварга хүн биш байнагэсэн шүүмжлэл гарч байсан. Та тэр үед юу бодож байв?

Өөрийгөө дайчлан барилдаад ес давсан болохоор энэ маягаараа дахин бүх чадлаа дайчлахад амжилт заавал ирнэ гэж бодож байлаа.

Английн сэтгүүлч:

Японд гадаадын иргэд, цагаачдын асуудал хурцаар тавигддаг. Японы нийгэмд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн гэж бодож байна уу?

Гадаад орноос ир­сэн ч гэсэн хүлээн авч, надад ирээдүй, мөрөө­дөл бий болгосон Сүмо­гийн холбоонд үнэн сэтгэ­лээсээ баярлаж явдаг.

Япончууд яагаад ёкозүна болж чадахгүй байна вэ?

-Үхэхээс буцахгүй тэмцэж, зүтгээд озеки болж чадна. Харин ёкозүна болно гэдэг хувь заяа гэж болно. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол шүү… хэмээн хариулж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Viagra Se Vende Libre Amoxicillin Doxycycline Kamagra Uk Next Day Delivery cialis 20mg for sale Como Comprar Cialis Sin Receta

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *