Харшлын вакцинжуулалтад 8-65 насныхан хамрагдана

3-р сарын 2, 2018 8:41 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 26
10

Т.САЙХАН

 Шарилжны харшлын эсрэг вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн талаар АӨСҮТийн их эмч Г.Доржхандаас тодрууллаа.

 Шарилжны харшлын эсрэг вакцинд хамрагдах иргэдийн бүртгэл хэзээ эхэлсэн бэИргэдэд ямар  шаардлага тавьж байгаа вэ?

Ургамлын харшил ямар ургамлаасаа хамаараад түүнийх нь эсрэг харшлын эмчилгээ хийдэг байх ёстой. Одоохондоо харшлын эсрэг өвөрмөц эмчилгээ гэж алга байна. Зөвхөн шарилжны харшлын эсрэг вакцин эмчилгээ гэж бий.

Өөрийгөө ургамлын харшилтай гэж үзэж байгаа бол манай  цахим бүртгэлд эрүүл мэндийн даатгалтайгаа ирж, бүртгүүлнэ. Түүний дараа дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл бид иргэдэд сорил тавьж үнэхээр харшил мөн үү гэдгийг оношилноТэгээд хэрэв иргэн хүсвэл вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Шарилжны тоос долдугаар сарын 15-наас дэгдэж эхэлдэг. Тиймээс тоос дэгдэхээс хоёр болон хоёр сар хагасын өмнө урьдчилан сэргийлэх вакцин, эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.

Вакцин хийлгэж болохгүй тохиолдол бий юу?

-Байлгүй яах вэ. Вакцинд хамруулахын тулд эхлээд заавал сорил тавиулна. Сорилын дүнгээс хамаарч эмч ямар эмчилгээ хийлгэхийг шийднэ. Хэдэн сорил тавиулахыг ч эмч шийднэ. Энэ удаагийн вакцинжуулалтад 8-65 насны иргэн хамрагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *