“Хантер Киллер” киноны зөвшөөрлийг олгосонгүй

11-р сарын 5, 2018 8:20 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 12
11-5-9

“Хантер Киллер” киноны хэсэг

Д.ЭНХЭЭ

Харри Олдман, Жерард Батлер нар гол дүрд нь тоглосон Донован Маршийн “Хантер Киллер” хэмээх Америкийн киног нийтэд үзүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг ОХУ-ын Соёлын яам олгоогүй байна. Энэ киног арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-д нийтэд үзүүлэх ёстой байсан хэмээн “Бюллетень кинопрокатчика” сэтгүүл мэдээлжээ. Дайн байлдааны сэдэвтэй “Хантер Киллер” кинонд дэлхийн III дайн гарахаас сэргийлэн хичээл зүтгэл гаргаж байгаа Америкийн шумбагч хөлөг онгоцны багийнхны ажил үйлс, намтар түүхийн тухай өгүүлдэг. Киноны үйл явц дунд төрийн эргэлт гаргахаар үймээн дэгдээгчдийн гараас Оросын ерөнхийлөгчийг аврах ажиллагаанд шумбагч хөлөг онгоцныхон оролцдог. Өмнө нь энэ киног Украйны нутаг дэвсгэрт гаргахыг хориглосон. Украины киноны урлагийн тухай хуулийг Украйны Соёлын яам үндэс болгосон хэрэг. Энэ кинонд Олдман, Батлер зэрэг Холливудын жүжигчдээс гадна Оросын Михаил Горевой, Юрий Колокольников, Александр Дьяченко, Игорь Жижикин нар тогложээ.

“Megogo Distribution” компани түнш кино театрууддаа хандаж “Хантер Киллер” киног энэ сарын 1-нээс үзүүлэхээр гаргасан зарлалаа түр цуцлахыг хүссэн албан захидал илгээжээ. Киног нийтэд үзүүлэх зөвшөөрлийг авч чадаагүй байна. Киног зөвшөөрөлгүйгээр ОХУ-д үзүүлэх нь хуульд нийцэхгүй” хэмээн дурджээ.

“Бюллетень кинопрокатчика” сэтгүүл эш татсан дистрибьютерийн захидалд “Кинотой холбоотой бүх материал, баримт бичиг болон киног урьдчилж үзүүлэхээр 1.5 сарын өмнө хүлээлгэн өгсөн” тухай дурдсан байна. Гэсэн хэдий ч  киног нийтэд үзүүлэх зөвшөөрөл олгох талаар Соёлын яамны хариуг аваагүй байгаа ажээ.

“Megogo Distribution” компанийн хүмүүс киног нийтэд үзүүлэх гэрчилгээний дугаар, зөвшөөрөл олгосон огнооны талаар олж мэдэхийг хичээсэн ч бүтээгүй юм байна. Соёлын яамны ажилтнууд гэрчилгээ гарын үсэг зуруулах шатанд байгаа хэмээн хариулжээ” хэмээн сэтгүүлийн мэдээнд өгүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *