Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

11-р сарын 1, 2018 8:22 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 8
russia-cuba

Х.ОЮУНБОЛД

ОХУ болон  Кубын төрийн албан тушаалтнууд  металлург, тээвэр, газрын тос, эрчим хүч, спортын салбарыг эрчимжүүлэх зорилгоор талуудын байгуулсан хамтын ажиллагааны долоон гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэ үйл явдал хоёр орны Засгийн газар хоорондын XVI  комиссын хурал өндөрлөх үеэр  болжээ.   Тухайлбал,  Кубын спорт, биеийн тамир болон чөлөөт цагийн үндэсний хүрээлэн, ОХУ-ын  Спортын яам  хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүнээс гадна ОХУ-ын инженерийн үйлдвэр болон Кубын худалдааны “Асинокс” үйлдвэрийн хооронд цувьсан гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх болон шинэчлэх  2015 онд байгуулсан  үндсэн гэрээнд нэмэлт оруулах талаар хэлэлцсэн байна. Мөн гэрээнд гарын үсэг зурахаас гадна  “Зарубежнефть С.А.” компани  “Cubapetrуleo” компанийн хооронд  геологийн баялгийн нөөцийг үнэлэх, битумын газрын тосны ордны хөгжлийн хэтийн төлөв болон Кубын хойд хэсэгт  битумын ордны талаар санамж бичгийг  байгуулсан байна. Талуудын гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Юрий Борисов,  Кубын Сайд нарын зөвлөлийн дэд дарга Рикардо Кабрисас нар байлцжээ. Энэ бүх гэрээнд зарцуулах зардал 260 тэрбум ам.долларыг давсан гэж   шадар сайд мэдэгдсэн байна. Түүнчлэн Кубын зүгээс  дэд бүтэц болон  үндэсний төмөр замыг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурахыг хүсч байгаагаа  илэрхийлсэн гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *