Хамтарсан Засгийн газар байгуулахаар боллоо

7-р сарын 20, 2012 9:02 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 339

– Шинэ Засгийн газар 75:25-ын харьцаатай байна –

М.ГАН

Ардчилсан намаас  МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэл, ИЗНН-тай хийсэн хэлэлцээ ам­жилттай болж өчигдөр орой дууссан байна. Энэ тухай хэлэлцээ хийсэн гурван ажлын хэсгийн ах­лагч Төрийн ордонд мэ­дээлэл хийлээ. Тэд хам­тар­сан Засгийн газар бай­гуула­хаар болж гэрээнд гарын үсэг зурав. Шинэ Засгийн газрыг 75:25 ху­вийн харь­цаа­гаар байгуу­ла­хаар бол­жээ. 75 хувийг нь Ардчил­сан намаас бүр­дүүлнэ. Мөн ИЗНН-ын тө­лөөлөл энд багтах аж. Харин 25 хувийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүр­дүүл­нэ. Хамтар­сан Зас­гийн газрын сайд нарын нэрс ч тодорхой болжээ. Үүнд, зарим яамыг чиг үүр­гээр нь сал­гаж, нэрийг нь өөрчлө­хөөр болсон аж. 

Хамтарсан Засгийн газ­рыг Н.Алтанхуяг удир­даж сайд нараа УИХ-ын гишүүдээс томи­лох мэ­дээлэл байна. Шадар сайдад Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газ­рын даргад Ч.Сайхан­би­лэг нарын нэрс тодорлоо. Мөн Хууль зүйн сайдад Х.Тэмүүжин, Дотоод хэргийн сайдад Л.Цог, Сангийн яамны дээр Эдийн засаг, тогтвортой хөгжлийн яам байгуулж сайдаар нь Н.Батбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, үйлд­вэрийн сайдад Х.Баттулга, Зам, тээврийн сайдад А.Гансүх, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад С.Оюун, Хөдөлмөрийн сайдад Ц.Оюунгэрэл, Нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, Гадаад харилцааны сайдад Л.Болд, Эрдэс баялгийн сайдад Д.Ганхуяг, Батлан хамгаалахын сайдад М.Сономпил нарыг нэр дэвшүүлэх мэдээлэл бай­на. Мөн хамтарсан Засгийн газарт нэг бие даагчийг оруулахаар болсон нь Ц.Даваасүрэн гишүүн юм. Түүнийг Боловсролын сайдад нэр дэвшүүлэх сурагтай байна.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр Ардчилсан намын “Мон­гол хүн”-д үндэслэж МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслийн “Мон­го­лоо аврах таван хувьс­гал”, ИЗНН-ын “Амьд­рал” мөрийн хөтөлбөрийг нэмэх аж.

 

Х.Баттулга:

ЕРӨНХИЙЛӨГЧ, ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ХАМТАРЧ ОРОХ БАЙХ

Гурван өдөр үргэл­жил­сэн хэлэлцээ амжилттай болсныг Ардчилсан на­мын ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга онцлов. Ажлын хэсгийн ахлагч болон ги­шүүд сэтгүүлчдийн асуул­тад дараахи хариултыг өглөө.

-Хамтарсан Засгийн газар хэдэн яам, сайдтай байх вэ?

Ч.Сайханбилэг:

-УИХ-ын даргыг томилж, бүтцээ зохион байгуулна. Дараа нь Ерөн­хий сайдад нэр дэвшүүлж томилно. Үүний дараа Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн барина.

-Засгийн газарт ажил­лах намуудын харьцаа хэд байх вэ?

Ч.Улаан:

-Гэрээний төсөлд зар­чим чиглэлээ тусгасан. Одоо мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд орно. УИХ-д суудал авсан тоонд үндэслэж 75:25 хувийн харьцаатай байхаар ярьсан.

-Хамтарсан Засгийн газар тогтвортой ажиллаж чадах уу. Өмнө нь задар­сан тохиолдол байгаа шүү дээ?

Ч.Сайханбилэг:

-Хамтран ажиллах гэрээнд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж намуудын удирдах бай­гуул­лагаар баталгаажуул­на. Гэрээ түр зуурынх биш. 2012-2016 он дуустал хамтарч ажиллах чин эр­мэлзэл хэн, хэнд маань байгаа.

Ч.Улаан:

-Бид хамтран ажиллах гэрээндээ үнэнч байна. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд үр ашигтай, тогтвортой ажиллана гэсэн хоёр зүйлийг чухалчилж байгаа.

-Бие даагчид Засгийн газарт орох уу?

-Бие даагчидтай хам­тарч  ажиллах талаар гэ­рээнд нээлттэй тусгасан.

-Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуульд хамтарч оролцох уу?

Х.Баттулга:

-Нэг субъект болж орох байх.

-20 гаруй гишүүнтэй сөрөг хүчинтэй болох нь. Тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Ч.Сайханбилэг:

-Цөөнхөө хүндэтгэж, олонхи үйл ажиллагаагаа явуулна.

Д.Тэрбишдагва:

-Нөгөө намаа ялга­варлан гадуурахахгүй. Бу­сад намын мөрийн хөтөл­бөрийг ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах боломжтой.

 

1 Сэтгэгдэлтэй

Marel
2016 оны 12-р сарын 1

That’s a smart way of thinikng about it.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *