Хамтарсан үйлдвэрийг дэмжихээ илэрхийлэв

4-р сарын 20, 2017 9:55 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 11
4-20-8a1

Д.ОЮУНЧИМЭГ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй албаныхан Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллахын зэрэгцээ БНХАУын ӨМӨЗОны Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд албан ёсны айлчлал хийлээ.

ХӨРШИЙНХӨӨ ЗАХ ЗЭЭЛД ТҮШИГЛЭН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖЭЭ

Зүүн үзэмчин хошуундМэн дэ юаньмах боловсруулах үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь 52 сая юанийн хувийн хэвшлийн хөрөнгөөр байгуулагдсан байна. 1504.1 ам.метр талбайд хоёр үйлдвэрийн дамжлагыг бүтээн байгуулснаа компанийн удирдлагууд хэлж байв. Эл үйлдвэр нь жилдээ 100 мянган морь, 300 мянган хонь нядлах хүчин чадалтай, герман технологиор барьж байгуулсан аж. Бичигтийн боомттой хил залгаа орших тус хошуунд баригдсан махны үйлдвэрийн түүхий эдийг Монгол Улсаас татан төвлөрүүлэх зорилготой байгаа нь морийг хөлөөр нь гаргаж байх үеийг овжноор ашигласансүйхээтэй бизнесмен”-ий овжин заль гэлтэй.

Учир нь Өвөрмонголын хувьд тус үйлдвэрийн жилийн хэрэгцээг хангахуйц морь, хонь байхгүй гэдгийг Зүүн Үзэмчин хошууны орлогч дарга Р.ХосЭрдэнэ хэлж байлаа. Тэрээр Өвөрмонголын Зүүн хатавч боомт болон Монголын Бичигт боомт сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаагаа идэвхжүүлж ирсэн тухай ярилаа. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажилладаг байна. Энэ хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 11 мянган адууг хөлөөр нь урд хөрш рүү гаргасан байна.

ӨМӨЗОны Зүүн үзэмчин хошуунд манай улсын адуу, хонь ямааны мах эрэлттэй байдаг аж. “Мэн Дэ Юаньмахны үйлдвэр хөрш орноосоо мал амьдаар нь худалдан авч дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шинэ үйлдвэр байгуулсан хэрэг.

СААЛИА БЭЛДЭХЭЭР САВАА БЭЛД

Манай улсын үйлдвэрлэгчид хэрэгцээ шаардлагад тулгуурласан үйлдвэр барих, ашиглах боломжийг эрэлхийлэхээс илүүтэй төрөөс хараат байдлаар ажиллахыг чухалчилдаг бололтой. Өөрөөр хэлбэл, урд хөршийн бизнесийнхний сүйхээг дотоодын үйлдвэрлэгчид гаргах боломж бий. Учир нь Монгол Улсын Засгийн газрынМах сүүний анхдугаар аян”-ны хүрээнд, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийн зураглал гарсан. Тиймээс аль бүс нутагт ямар чиглэлээр үйлдвэр байгуулах нь илүү өгөөжтэй вэ гэдгийг судлах зорилгоор орон нутгуудад ажиллаж байгаа юм. Бид гадны хөрөнгө оруулалтыг татах нь чухал хэдий ч өөрсдийн нөөц бололцоогоор үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэйг салбарын сайд онцоллоо. Мэдээж манай улс  махны экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ амьд мал хилээр гаргахгүй байх чиглэлийг Монгол Улсын Засгийн газар барьж байгааг анхаарах ёстой. БНХАУын хөрөнгө оруулагчид монголд махны үйлдвэр байгуулж хамтран ажиллах, махыг импортоор авах саналыг манай талд ирүүлсэн ажээ. Салбарын яамны зүгээс гадны хөрөнгө оруулалтаар хамтарсан үйлдвэр байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ адууг хилийн наана 300-400 мянган төгрөгөөр авч, хил давуулан нэг сая төгрөгөөр худалдаалдаг байсан нь оновчтой бодлого биш. Тэгэхээр дотооддоо махыг бэлтгэн, нэмүү өртөг  шингээн зах зээлийн үнээр худалдаалах чиглэлд анхаарч буйгаа П.Сэргэлэн сайд хэлж байна. Үнэн хэрэгтээ адууг хөлөөр нь хил давуулж худалдаалах нь улсын эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд чиглэж ажиллах нь зүйтэй юм. Ингэснээр эдийн засагт болоод малчдад ч орлогын эх үүсвэр болох учиртай. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгсэн.

ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХЭД АНХААРНА

Ер нь махыг бэлтгэн боловсруулж, нэмүү өртөг шингээх нь дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлэх нэг гарц. Манай улсад махны үйлдвэрүүд байгаа ч олон улсын стандартад нийцдэг нь цөөхөн. Цаашилбал, махыг чанартай бэлтгэснээр хөрш орнуудад экспортлох боломж бий. Учир нь манай улсын малын мах амт чанараараа давуу гэдгийг импортлогчид хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр манай улс 61 сая тоо толгой малтай ч хоёр хөршийн экспортлохыг хүсч байгаа хэмжээг тасралтгүй нийлүүлэхэд учир дутагдалтай аж. Тухайлбал, урд хөршийн үхрийн махны жилийн хэрэглээнд 91 сая толгой үхэр байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс малын тоо толгой өсч байгаа ч улсын хэмжээнд дөрвөн сая үхэртэй байна. Тэгэхээр тооноос чанарт шилжих ёстой. Мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд малын удам, угшлыг сайжруулах ёстой. Энэ мэтчилэн аль аль талдаа бодох, төлөвлөх ажлууд бий. Гэхдээ бид гадагшаа урсах мөнгөний урсгалыг бууруулах, дотоодод орох валютыг нэмэгдүүлэхийн тулд ажиллах учиртай. Ингэхийн тулд хөрш зах зээлээ анхааралтай ажиглаж байх нь чухал. Энэ удаагийн махны аяны хүрээнд мах боловсруулах үйлдвэрүүдийг чанаржуулахад илүү анхаарч ажиллахаа албаныхан хэлж байв.

ХОРИГ

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомттой ӨМӨЗОны Шилийн гол аймаг хиллэдэг бөгөөд 10 сая малтай. Өвс тариалах талбайгүйгээс өвсний хэрэгцээ байгааг албаныхан хэллээ. Тиймээс Бичигтийн боомтоор 2015 оноос өвс экспортод гарч эхэлсэн байна. Ингэхдээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргатай ярилцан өвс хадаж авахаар тохиролцжээ. Харин өвснийхөө төлбөрт зочид буудал барьж өгсөн ч өвсөө гүйцэд авч чадаагүй байгаагаа Зүүн үзэмчин хошууны орлогч дарга Р.ХосЭрдэнэ хэлсэн юм. Учир нь малыг хөлөөр нь гаргах болон өвсийг экспортлоход гэнэтийн хориг тавьсан нь дээрх ажлыг зогсоосон аж. Одоогоор Бичигтийн боомтод экспортод гаргах 100 гаруй мянган тонн өвс хуримтлагджээ. Манай улс нэг тонн өвсийг 800-1000 юаниар экспортод гаргадаг байна.

Нийт: 2 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Read More Infos here: zms.mn/hamtarsan-uildveriig-demzhihee-ilerhiilev/ […]

2017 оны 5-р сарын 25

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/hamtarsan-uildveriig-demzhihee-ilerhiilev/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *