Хамтарсан гүүр барих талаар судалж байна

6-р сарын 12, 2018 6:48 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 18
14273764w

Х.ОЮУНБОЛД

Бразилийн ерөнхийлөгч Мичель Темер, Прагвайн ерөнхийлөгч Марио Абдо нар хоёр орны хил дамнасан гүүр барих боломжийн талаар судалж байна гэж  Бразилд хийсэн хэвлэлийн хурлын үеэр тэд мэдэгдсэн байна.  Прагвайн ерөнхийлөгя Марио Абдо “Бид манай хоёр орны холбоог сайжруулах нь  их  чухал болох тухай ярьж байна.  Бидэнд  бидний хоорондоо өрсөлдөх чадвар болон хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор барих дөрвөн гүүрийг  босгох төсөл байна” гэснийг Бразилийн  төрийн хэвлэлийн агентлаг уламжилжээ. Тэрээр хоёр орныг холбосон ганцхан гүүр 53 жилийн өмнө баригдсан болохыг сануулсан байна.  Үүнээс гадна хоёр орны тэргүүнүүд хар тамхи,бохир мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хамтран тэмцэхээр тохиролцжээ.   Бразилийн ерөнхийлөгч Мичель Темер наймдугаар сарын 15-нд болох Прагвайн ерөнхийлөгч Марио Абдогийн тангараг өргөх ёслолд оролцохоор төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *