Хамтарсан анхдугаар чуулган болно

11-р сарын 21, 2017 8:40 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 30
11-21-6

Х.ОЮУНБОЛД

БНХАУ болон Лаост  ирэх сарын 19,20-нд  дэлхийн олон улс, тивийг дамнасан эдийн засгийн худалдааны бүс болон замын тухай хэлэлцэх хоёр талын  хамтын ажиллагааны анхдугаар чуулганыг зохион байгуулна.   Лаосын нийслэл Вьентьянд  болох энэ чуулганыг БНХАУ-ын хэвлэл мэдээллийн агентлаг Синьхуа, Лаосын KLP хэвлэл мэдээллийн агентлаг,БНХАУ-ын эдийн засгийн мэдээлллийн алба болон хоёр талын  Худалдааны танхимаас ивээн тэтгэж байгаа юм.

Зохион  байгуулагчдын мэдээлснээр энэ үеэр хоёр улсын үйлдвэрийн стратегийн харилцаа холбоог  сайжруулах боломжийг судлах юм байна.  Мөн Лаосын нийгэм, эдийн засгийн хөгжилд болон хоёр талын солилцооны салбарыг өргөжүүлэхэд хувь  нэмэр оруулах  худалдааны бүс болон худалдааны замын төслийг  шинжлэн хэлэлцэх ажээ.  Чуулганы гол зорилго нь хоёр улсын хамтын ажиллагаа, энхтайван, нээлттэй байдал болон харилцан ашигтай байдлыг дэмжихэд чиглэсэн байна.  Ерөнхийлөгч Си Жиньпин эдийн засаг болон  дэд бүтцийн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эртний худалдааны замыг сэргээх замаар БНХАУ-ыг  Ази,Европ ,Африк тивийн улстай  холбох зорилгоор  2013 оноос худалдааны бүс, худалдааны замын санаачилгыг дэмжсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Cheap Propecia 10mg Prix Levitra Belgique Cephalexin To Treat Clamydia cialis 5mg Nevirapine Effets Secondaires Cialis Prostate

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *