Хамгийн хар долоо хоног

2-р сарын 12, 2018 9:25 am Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 31
13

Ж.ЦОГЗОЛМАА

 АНУын үнэт цаасны зах зээл сүүлийн хоёр жилийн хамгийн хар долоо хоногийг тууллаа хэмээн Блүүмберг мэдээлэв. Гэвч хөрөнгө оруулагчид энэ сарын 14-нд нийтэд зарлагдах АНУын инфляцийн төвшний үзүүлэлтийг хүлээсээр байна. Аж үйлдвэрлэлийн S&P 500 индекс өнгөрсөн долоо хоногт 5.2 хувиар унасан нь 2016 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн томоохон уналт боллоо. Түүнчлэн сүүлийн үед өндөр өсөлттэй байсан хувьцаануудын ханш ч бараг 12 хувиар буурчээ. Харин одоо худалдаачид Америкийн дараагийн долоо хоногийн хэрэглээний үнийн мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлж байна. Үнэт цаасны хөрөнгө оруулагчид инфляц өснө гэсэн хүлээлттэй байгаа юм.

Инфляц болон хэрэглээний үнийн индексийн мэдээг америкийн хөрөнгө оруулагчид хүлээж байна. Энэ мэдээлэл нь тэдэнд дараагийн хөрөнгө оруулалтаа төлөвлөхөд ихээхэн чухалд тооцогдож байгаа юм. Хэрэв АНУын хэрэглээний үнийн индекс ирэх лхагва гаригт нийтэд зарлагдвал үйлдвэрлэлийн үнийн индекс дараа өдөр нь зарлагдах төлөвтэй байна. АНУын хэрэглээний үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард 2.1 хувиар өссөн бөгөөд энэ нь энэ сард тогтвортой хадгалагдах төлөвтэй байна. Үнэт цаасны зах зээл энэ сард инфляцид ихээхэн мэдрэг хамааралтай байгаа юм. Засаг захиргаанаас татварыг хөнгөлөхөөр төлөвлөж буй нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж шинжээчид үзэж байгаа билээ. Зах зээлийн өөрчлөлтийг доорх хэсэгт харуулав.

 Хувьцааны ханшийн өөрчлөлт:

  • S&P 500 индекс өнгөрсөн баасан гаригт НьюЙоркт 1.5 хувиар өсчээ.
  • Dow Jones үйлдвэрлэлийн дундаж индекс 1.4 хувиар өссөн бол Nasdaq 100 индекс 1.7 хувиар өсчээ.
  • Stoxx Europe 600 индекс 1.4 хувиар буурав. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож байна.
  • Их Британийн FTSE 100 индекс 1.1 хувиар унасан нь сүүлийн жил гарангийн хамгийн доод хэмжээг зааж байна.
  • Хөгжингүй улсуудын зах зээлийн өсөлтийн MSCI Emerging Market индекс 1.6 хувиар уналаа. Энэ нь долоо дахь удаагийн бууралт болж байна.

Үнэт цаас

  • Bloomberg ам.долларын спот индекс 0.1 хувиар буурав.
  • Евро 0.1 хувиар буурч 1.22 ам.доллартай тэнцэж байна.
  • Их Британийн фунт 0.7 хувиар унаж 1.38 ам.доллар болсон нь сүүлийн гурван долоо хоногийн хамгийн том бууралт болов.
  • Иен 0.05 хувиар буурснаар 108.77 ам.доллар болжээ.

 Бараа бүтээгдэхүүний үнэ

  • Баруун Техаст энгийн нефтийн үнэ 3.2 хувиар буурч нэг баррель нь 59.18 ам.доллар болов. Энэ нь сүүлийн зургаан долоо хоногийн хамгийн доод үнэ юм.
  • Алтны үнэ нэг унци нь 0.3 хувиар буурч $1314.59 ам.доллар болов.
  • Зэсийн үнэ 1.3 хувиар буурч нэг тонн нь 6755 ам.доллар боллоо.
  • Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 15

All Top Quality Canadian Pharmacy Zithromax 2 Pack cialis without prescription 500mg Amoxicillin Times Day

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *