Халуун тогоо оруулж ирвэл хариуцлага тооцож, стандарттай болгоно

2-р сарын 16, 2017 10:03 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 16
16790781_1910246565857672_471421881_n

З.ЦАСАНЧИМЭГ

Эцэг эх асран хам­гаалагч нарын хайх­рамжгүйгээс бага насны хүүхдүүд түлэгдэж эрүүл мэндээрээ хохирох улмаар амиа алдах явдал буурахгүй байгааг эмч мэр­гэ­жилтнүүд хэл­дэг. Гэмтэл согог суд­лалын үндэсний төвийн өнгөрсөн оны тоон мэдээллийг хар­вал  түлэгдэлтийн ихэнх тохиолдол ахуйн нөхцлөөс үүдэлтэйн дээр 98.4 хувь нь гэмтэл авдаг байна. Үүний  82  хувь нь монгол гэрт, 15.6 хувь нь бусад байдлаар түлэгджээ. Түлэгдэлт голдуу баасан гаригт 11:00-12:00 цагийн хооронд мөн оройн 19:00-20:00 цагуудад бүртгэгддэг аж.

Зууханд гал түлэх, бага насны хүүхдийг насанд хүрээгүй хүнээр харуулж үлдээх, цоожлох, цахилгаан хэрэгсэл зүй бусаар ашиглах нь түлэгдлийн гол шалтгаан болж буйг  Тасгийн эрх­лэгч Э.Галбадрах хэллээ. Түлэгдлийг бууруулах асуудал олон жил хөндөгдөж байгаа ч өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тэгвэл Засгийн газрын тогтоолоор энэ сарын 28-ныг хүртэлх хуга­цаандХүүхдийн түлэгдэлЭцэг эхийн хариуцлагаасаяныг өрнүүлээд байна. Аяны хүрээнд ЭМЯны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТийн Түлэгдэлт нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцаж, Түлэнхийн сэхээн амьд­руулах, эрчимт эм­чил­гээний тасагт нэн шаард­лагатай байгаа амьс­галын аппаратны асуудлыг шийдвэрлэсэн юм.

Түлэгдсэн шалт­гаанаар гэмтлийн эмнэлэгт нас барсан хүмүүсийн 70.3 хувь нь 0-5 насны хүүхэд байгаа юм. Эдгээр хүүхэд нь долоон сартайгаас гурав хүртэлх насныхан байгаа бөгөөд үүн дотроо  84.6 хувь нь 1-2 настай хүүхэд байна. Түлэнхийн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна. Мөн эдгээр хүүхдүүдийн 35 хувь нь халуун тогоонд байсан хоол цайнд түлэгджээ. Нас барсан хүүхэд бүгд биеийн олон хэсгийн гуравдугаар зэргийн түлэгдэлт оноштой байсан байна. Халуун тогооны түлэгдэлт нь гүн , хүнд зэргийн түлэгдэлт, үр дагавар нь арьсан давхарга үүргээ гүйцэтгэж чадахгүй байдлыг бий болгодог  учраас төр засгийн төвшнийхнөөс шийдэл хүлээсээр өдийг хүрч байгаа билээ.

ЭМЯны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат  “Монгол Улс бол дайн байлдаангүй энх тайван орнуудын нэг. Гэтэл жилдээ 2525 хүүхэд халуун ус, халуун хоолонд түлэгдэж гэмтэл авч нас барж байна. Тэдгээр хүүхдийн хувь заяа, түлэгдээд тахир дутуу болж ажлын чадавхиа болон  гоо сайхнаа алдах нийгэмд эзлэх байр суурь нь ганхах эрсдэлтэй юм. Хятад тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт байршуулан хоол цай хийдэг. Тэр богино иштэй тогоонд нь жоохон хүүхдүүд түлэгдээд байна гэсэн атлаа хориглохгүй байгаа, хил гаалиар оруулаад байгаа хүмүүстэй хариуцлага тооцон ажиллана. Мэргэжлийн хяналт, улсын байцаагчид тогоог нь хорьдоггүй юм бол стандарттай болгох хэрэгтэй. Мөн аюулгүй байдлыг хангах тал дээр бид цаашид хэд хэдэн ажил зохион байгуулна. Энэ аяныг хэрэгжүүлснээр түлэгдэн ирж буй хүүхдийн тоо багассан байна. Түлэгдсэн хүүхдүүдэд эцэг эх нь анхан шатны тусламжийг зөв өгсөн байна. Үүнээс энэ ажлын минь үр дүн гарч байгаа юмгэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *