Халаа сэлгээ… Ж.Бат-Эрдэнэ сайдын АН руу “налсан” томилгоо

4-р сарын 6, 2018 9:16 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 79
29792982_18092353824284352_o

 

Т.БАТСАЙХАН

 Зам тээвэр хөгжлийн яамтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд МИАТыг хувьчлах эсэх тухай болон аймгууд дахь нисэх буудлыг орон нутгийн мэдэлд өгөх эсэх гэхчлэн асуудлууд хэвлэлийн хуудсаар салахгүй гарах болсон. Зам тээврийн том салбар болсон нисэх, тэр дундаа төрийн өмчийн ганц компани МИАТын захирлыг солих асуудлыг Ерөнхий сайдын нөлөөгүйгээр шийднэ гэсэн утгатай яриа хөөрөөг Ж.БатЭрдэнэ сайд өгсөн байна. Тэгэхээр ойрын үед МИАТ компанийн шинэ захирлын нэр гарч ирэхэд гайхаад байх зүйлгүй гэсэн үг. Мөн МИАТын хувьчлал либералчлал гэж яриад байгаа асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа юу гэх мэтчилэн асуултууд бол жичдээ яригдах зүйл.

 МИАТын захирлаас өмнө Зам тээврийн яамаар хийгдсэн томилгоо, Ж.БатЭрдэнэ сайдын шинээр ажилд томилсон хүмүүсийн талаар таагүй яриа хөөрөө тасрахгүй байгаа сурагтай. Учир нь Ж.БатЭрдэнэ сайдын томилгоо АНын угшилтай зарим нэг хүмүүст таатай байгаа учраас тэр гэнэ.

Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар Б.Махбалыг то­ми­лоод байна. Б.Махбал өмнө нь УУХҮЯны Төрийн захиргаа, удирд­лагын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд нэг яамнаас нөгөө рүү яг адилхан албан ту­шаал­тайгаар байраа сэлгэжээ. Өмнөх Засгийн үед ажиллаж байсан хүнийг өөр яамнаас урьж авчраад ажиллуулж байгааг бодоход сайдад үнэхээр чухал л мэргэжилтэн бололтой.

Зууны мэдээсонин  өчигдрийн дугаартаа төрийн гурван өндөрлөг болон Засгийн газрын гишүүдийн зөвлөхүүдийн жагсаалтыг нийтэлсэн. Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөхөөр Авто тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Наранпүрэв гэдэг хүн ажилладаг гэдэг мэдээллийг тус яамнаас өгсөн. Ж.БатЭрдэнэ сайдад зөвлөж байгаа энэ хүн нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан АНын Г.Батхүүтэй мөн л их ойр хамтран ажиллаж байжээ. Одоо Автотээвэрчдийн хол­бооны ерөн­хийлөгчөөр экс сайд Г.Батхүү ажил­ладаг юм байна. Бас 2016 оны УИХын сон­гуулиар Г.Батхүүг ХанУул дүүрэгт нэр дэв­шихэд Д.Наранпүрэв сонгуулийн сурталчил­гаа­ны багт голлон ажиллаж байжээ. “Г.Батхүү гээд хуучин сайд нарын баг тэр чигээрээ Ж.БатЭрдэнэтэй хамт хүрээд ирлээ”, “МАНаас сон­гогд­сон Ж.БатЭрдэнэ сайд АН руу налсан томилгоо хийж байнагэдэг шүүмжлэл чухамдаа иймэрхүү зүйлээс болж гарч байгаа гэж хэлж болох буй за.

Мөн Замын цаг­даа­гийн мэргэжил тех­никийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Жаргалыг Зам, тээвэр хөгжлийн яамны нэг удирдах албан тушаалд томилогдох сураг ч бас дуулдаж эхэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 15

Propecia Osterreich Apotheke generic cialis Buy Lexapro Online Pharmacy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *