Хакүхо бас нэг түүхэн амжилтын эзэн боллоо

3-р сарын 26, 2013 10:22 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 557
Японы мэргэжлийн сүмогийн түүх олон содон амжил­таар баяжсаар бай­на.

Д.ЦЭРЭННАДМИД

Японы мэргэжлийн сүмогийн түүх олон содон амжил­таар баяжсаар бай­на. Энд Монголын сүмоч­дын хувь нэмэр онцгой байр эзэлж байгаа. Мэр­гэжлийн сү­мо­гийн дээд зиндаанаас сүүлийн жи­лүүдэд төрж гарсан гурван ёкозүна монгол. Анхных нь Аса­шёорюү, залгаж гарч ир­сэн нь Хакүхо, гурав дахь нь Харүмафүжи гээд л… Тэд сүмогийн нэр хүндийг өргөж бас үзүүш­тэй бол­гож байгаа гэж болно. Монгол сүмочдын хаанч­лал сүүлийн 10 гаруй жил үргэлжиллээ. Цаа­шид цөөн­гүй жил тэр хэ­вээр байх өнгө төрх хараг­даад байгаа юм. Японоос ёкозү­на бол­чих бөх өнөө­гийн макүү­чийд л лав байхгүй. Тэгэхээр мэргэж­лийн сү­мог халхын хүчт­нүүд өнгө оруулж байгаа гэж хэлж болно. Саяын Харү башё эхлэхэд Монго­лын хоёр аваргын хэн нэг нь түрүүл­нэ гэсэн таамаг яригдаж эхэлсэн. Тэр нь ч үнэн байлаа.

Өмнө нь 23 түрүүтэй байсан “Цагаан гарьд” буюу их аварга Хакүхо М.Даваажаргал аргагүй хүчтэйгээ харуулж чадлаа. Түүнийг хазайлгах бөх энэ башёд байсангүй. Хакүхо 15 ялалттайгаар ёс дэх удаагаа түрүүлсэн нь сүмо­гийн түүхэнд тэргүүн ам­жилтын нэг болов. Түүний дараа их аварга Фүта­баяма, Тайхо нарын унал­гүй­гээр найман удаа тү­рүүл­сэн амжилт жагсаж буй юм. Хакүхогийн энэ удаагийн түрүү нь Кита­ноүмигийн 24 түрүүтэй зэрэгцсэн гэсэн үг. Одоо ганцхан түрүүлэхэд их аварга Асашёорюү Д.Даг­вадоржийн амжилттай тэн­цэнэ. Цаана нь их авар­га Чиёнофүжигийн 31, Тайхогийн 32 түрүүлсэн амжилтад хүрэх том зорил­го бий. Хакүхо 24 дэх түрүүгээ энэ жил насан өөд болсон Тайхо их авар­гын дурсгалд зориулж бай­­на гэж хэлээд үзэгч­дийг нэг минут чимээгүй зогсон хүндэтгэл үзүү­лэхийг хүссэн нь сүмо­гийн түүхэнд бас нэг содон тохиолдол болсон байна. Түүнийг сүүлийн зургаан башёд түрүүлж чадаагүйд нь “Хакүхо харьжээ” гэ­сэн үг хааяа сонсогдох болсон бий. Тэгвэл авар­гын байр сууриа алдах яагаа ч үгүй шүү гэдгээ Харү башёд харуулж чад­лаа.

Өнгөрсөн жил хоёр башё дараалан уналгүй түрүүлснээр ёкозүна бол­сон Харүмаүфжи Д.Бям­бадорж саяын башёд тун муухан барилдлаа. Есөн даваа гэдэг аварга цолтонд амжилт биш гэдгийг хэн ч мэдэх учир муухан гэдэг үг хатуудахгүй. Тэр тэмцээ­ний гурав, дөрөв дэх өдөр маэга­шира цолтонд уна­сандаа сэтгэлзүйн дарамт­тай болж сэргэж чадалгүй байсаар зургаа унасан. Сүүлийн гурвөн өдөр бас дараалан өвдөг шороодлоо шүү дээ. Үүнд сүмогийн холбооны­хон тун ч тааруу хандаж байгаа бололтой. Тэгэх нь ч аргагүй л биз. Ямартай ч зэмлэл хүртэх байх гэдэг нь ойлгомжтой хэрэг.

Озеки цолтнуудын хувьд “хар башё” байлаа. Котоошюү гэмтлийн ул­маас тэмцээнийг “өглөө­гүүр” орхисон учир дараа­гийн тэмцээнд цолоо хам­гаалах барилдаан хийнэ. Кисеносато 10 давсныг эс тооцвол хангалттай ба­рилд­сан озеки байхгүй. Тэд сулхан барилдсан нь тэмцээний тусгай шаг­налд ч нөлөөлсөн гэж бол­но. Учир нь дөрвөн озекиг ялсан Точиазанд шагнал оногдоогүй. Харин гурван озекиг ялсан Миёогирюү, Окиноүми нарын хэн ял­сан нь гарамгай барилдаа­ны шагнал хүртэх болзол­той барилдаж Окиноүми ялснаар хоёр дахь удаагаа энэ шагналын эзнээр тод­ров. Кантошёо буюу дай­чин барилдааны шагна­лыг ёко­зүна Харүма­фү­жи, озе­ки Какирюү, Ко­тоо­­шогикү нарыг унага­сан Тоёоношимаг сүү­лийн өдөр даваагаа ахиул­бал өгөхөөр байсан ч тэр нь бас давсангүй болохоор шагнал эзэнгүйдлээ. Уран барилдааны шагнал авах бөх гарсангүй.

Барүто, Гоэйдо гэсэн хоёр сэкиваке, комүсүби Точиозан нар цолоо хам­гаалав. Харин Амини­шики 7-8 гэсэн амжилтын үзүүлэлтээр комүсүби цо­лоо алдаж түүний оронд Окиноүми дэвших болзол хангасан байна. Монгол сүмочдоос Шёотэнро найм, Кёкү­тэнхо долоо давж Токи­тэн­кү, Тама­ваши нар 4-5-хан даваа авав. Жюүрёо зиндаанд Кёкүшюүхо Г.Эрдэнэ­баа­тар 12 даваагаар түрүүл­жээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *