Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бүртгэл эхэллээ

8-р сарын 19, 2015 10:37 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 61
olloo_mn_1439881776_olloo_mn_1422409074_tusgai

Д.ЧИМЭГ

Ашигт малтмалын газраас уртрагийн 104 градусаас баруун талд нийт есөн сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор 452 тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэжээ. Мөн 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагджээ. Тиймээс энэ сарын 24-нөөс цахим дугаар олгож эхэлэх юм байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1138 аж ахуйн нэгж байгаагаас 873 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцсон хэмээн албаныхан хэллээ. Бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *