Хааны шат гэнэт зогсчээ

10-р сарын 5, 2017 9:31 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 36
10-5-5

Г.АМАР

Анх удаагаа ОХУ-д төрийн айлчлал хийж буй  Саудын Арабын хаан  Сальман бен Абдель Азиз Алийг Москва хотын “Внуково” нисэх буудал дээр Преображенскийн хорооны үлээвэр найрал хөгжим эгшиглүүлж, хүндэт харуул жагсаан Ерөнхий сайдын орлогч  Дмитрий Рогозин, ГХЯ-ны орлогч сайд Михаил Богданов нар ёслол төгөлдөр хүлээн авлаа. Харамсалтай нь хааныг бууж байх үед онгоцны урсдаг шат гэнэт зогссоноос   нас өндөр хаан явган буухаас өөр аргагүй болсон байна. Өнөөдөр Сальман хаан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж  нефтийн зах зээлийг тогтворжуулах талаар ярилцах бол маргааш Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурна. Саудын Арабын хаан  Сальман бен Абдель Азиз Аль ОХУ-д гурав хоног айлчлах  бөгөөд түүнийг мянга орчим албаны хүн дагалдаж яваагаас Кремль болон Улаан талбай орчмын бүх зочид буудлын люкс өрөө захиалгад дарагдаад  байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *