Хаалттай хуралдаанд Ерөнхий сайд, Их Хурлын дарга юу ярив

1-р сарын 31, 2017 11:37 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 20
16425623_1339049679474310_216199669_n

Х.ЦОМ

Намын бүлгүүд даваа гаригт хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг уламжлалтай. Өчигдөр /2017.01.30/ АН-ын бүлэг намын даргын асуудалтай холбогдуулан хуралдаанаа хойшлуулсан бол МАН-ын бүлэг бүтэн өдөр тасралтгүй хуралдав. Өглөөнөөс үдээс хойш 16:00 цаг хүртэл үргэлжилсэн хуралдааны дундуур Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар орсон юм. Энэ үеэр хамгаалалтын ажилтнууд сэтгүүлчдийг хурлын танхимын үүдэнд байтугай ойролцоо ч зогсоохгүй хянаж, цагдаж  байв. Бүлгийн хуралдаан олон цаг үргэлжилсэн, дээр нь хурлын дундуур орж гараад чөлөөтэй байдаг  гишүүд өчигдөр хурлын танхимаас  гарч үзэгдсэнгүй. Мөн гадаад дотоод томилолт чөлөөнөөс бусдаар хурал тасалсан гишүүн байгаагүй. Тэгэхээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүх гишүүдээ суулгаад юу ярив. Намын бүлэг дээр байр сууриа нэгтгэж чадахгүй завсарлага авсан оффшор дансыг хориглох тухай хууль, Ерөнхийлөгчийн  санаачилсан гишүүдийг эгүүлэн татдаг болох, Төрийн албаны хууль гээд цөөнгүй асуудлыг хэлэлцсэн ч хаалттай хаалганы цаана өөр ямар асуудал ярив гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Гишүүдийн хэлснээр ямартай ч чуулган завсарлах дөхөж байгаа учраас  хуулиудаа бөөндөж, байр сууриа нэгтгэсэн байх. Түүнчлэн ингэж ач холбогдол өгснийг нь бодоход Стэндбай хөтөлбөр, Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудлыг ч ярьсан байж мэдэх. Хуралдааны дараа Ж.Ганбаатар нарын зарим гишүүн “Бүлгийн хурлаас өөр асуудлаар ч байр сууриа илэрхийлэхгүй. Хаалттай хуралдаан задруулсан хэрэгт орно” хэмээн нэлээд эмээсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *