Хаалттай хаалганы цаадах МАН-ынхны “яриа”

4-р сарын 19, 2017 9:25 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Намууд , Улс төр Уншсан: 29
ZMS

Б.ДАМДИНОЧИР

Ойрын үед Монголын улс төр будлиан дуулиан ихтэй байна. Эрх баригч хийгээд сөрөг хүчний намууд дотооддоо толхилцоонтой. Тэр нь задраад гарчихсан. Ядаж байхад хоёрхон сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэн нь нэр дэвших вэ гээд хаана хаанаа булаалдаж байна. Гэвч энэ бол улс төрийн намуудын эрх мэдлийн төлөөх тэмцэл төдий юм. Үүнээс дор юмхөшигний цаанаөрнөж байгаа юм байна. Ард түмний нүднээс далд хийсэн улстөрчдийн маш аюултай байж болох зарим үйлдэл эхнээсээ задарч байх шиг.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс МАН нэг лсонинхуралдах болсон. Хурал л хийвэл тарна гэж үгүй. Хурлаа хаалттай хийнэ. Гэтэл хийсэн хурал бүр дээрээ хэрэлдэж, бүр зодолдох дээрээ тулж байжээ. Тэгвэл тэр хаалттай хаалганы цаана “…Арай ч дээгэмээр үйл явдал өрнөдөг байна.

ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛНА ГЭЖЭЭ

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний баасан гариг. УИХын чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 02:30 цагт таржээ.

Чуулган ингэж оройтсон шалтгаан нь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Байнгын хорооныхоо хуралдаан дээр “…Сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байнагэж мэдэгдсэнээс болжээ. Учир нь Засгийн газраас төсвийн тодотголын үеэр Концессын таван гэрээ оруулж иржээ. ОУВСтай гэрээ хэлцэл яригдаж байхад огт сураг нь гараагүй таван гэрээ гэнэт гарч ирсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ гэрээнүүдийг нуусан гэж гишүүд үзэж байгаа юм. Одоо ОУВС энэ тухай мэдвэл хөтөлбөрөө эргэж харах нь зайлшгүй гэдгийг гишүүд мөн хэлж байна. Нэг үгээр хэлбэл, үүнээс болоод ОУВСгийн хөтөлбөр цуцлагдахад үгүй гэх газаргүй  нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг ч эх сурвалжууд хэлж байна.

Түүнчлэн эдний дотор өмнөх Засгийн газрын үед 30 гаруй сая ам.долларын Концессын гэрээ авч байсан компани дахиад концесс авахаар  орж ирсэн нь гишүүдийн олонхийн дургүйцлийг хүргэсэн байна. Концессын гэрээ, жагсаалтын мэдээлэл УИХын чуулганы хурал­даан болох гэж байхад гишүүдийн гарт очоогүй бай­сан нь олон түшээг бу­химдах шалтгаан болжээ.

Тиймээс Ч.Хүрэлбаатарын үг хав­рын түймэр шиг газар аваад явчихсан ажээ. Ин­гээд гишүүд төсвийн тодот­голтой хамт оруулж ирсэн таван концессыг тал талаас ньсудлаадэхэлсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаан болж байхад гишүүд бие биеийнхээ өрөөнд цуглан Концессын гэрээний талаар ярилцаж, болох болохгүй талаар мэдээлэл солилцсон байна. Улмаар УИХын дарга М.Энхболдын өрөөнд хэсэг гишүүн энэ асуудлаас болж ширүүхэн хэрэлдээд авсан байна. Сүүлдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал тухай ч ярьцгаажээ. Ингэж ингэж шөнөдөж тарсан байгаа юм.

Уржигдар буюу 17-нд хуваарийн дагуу УИХ дахь намуудын бүлэг ху­рал­дав. МАНын бүлэг ирэх өдрүүдэд за­рим хуулийн төслүүдийг хэ­лэл­цэх ёстой байсан ч нө­гөөх Концессын гэрээ­ний асуудлыг ярьсаар хур­лаа ч хааж амжилгүй таржээ.

Бид чуулганы нэгдсэн хуралдаан болоод Бүлгийн хуралдааны үеэр ги­шүүдийн ярьснаас заримыг нь онцлон хүргэж байна.

Ц.Нямдорж: ЭРДЭНЭБАТ АА, …………… МИНЬ ЧИ БОЛ ЕРӨНХИЙ САЙД БИШ АЙМГИЙН Л ДАРГА БАЦААН ЗА ЮУ

МАНын бүлгийн хуралдааны гол сэдэв  нь гэнэт орж ирсэн кон­цессын асуудал бай­сан бөгөөд энэ нь МАК компанитай холбоотойгоор нэлээд яригджээ. УИХын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдад хандаж “…Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. МАК компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. БасЦагаан суваргаингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ шүү. Ерөөсөө энэ Концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэйгэв. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “…Үгээ бодож яриарай. “Цагаан суваргаруу эрчим хүч татахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээгэснээр энэ хоёр эрхмийн дунд хэрүүл өрнөж, сүүлдээ зодолдохоос бусдыг гүйцээсэн байна. Бие биеэ  рүүгээ хатуу үгсийг харамгүй шидэлцжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үгэнд ундууцсан УИХын дэд дарга Ц.НямдоржЭрдэнэбат аа, ………. минь чи бол Ерөнхий сайд биш Аймгийн л дарга бацаан за юу. Цаашид чи энэ намыг удирдаж авч явна гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Энэ маягаараа ашиг сонирхлын зөрчил чинь гай болногэсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЮМ УУ, МАКИЙН ЕРӨНХИЙ САЙД ЮМ УУ

Энэ үеэр УИХын гишүүн Х.Болорчулуун “…Энэ бол улайм цайм луйвар. Эрдэнэбат та Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК компанийн Ерөнхий сайд юм уу. Тун ойлгомжгүй байна”  гэв. Энэ мэтчилэнгээр хэрүүл өдөржин өрнөсний дараа Концессын гэрээнүүдийг шалгах МАНын бүлгийн Ажлын хэсгийг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийг УИХын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, УИХын гишүүн Х.Болорчулуун, Д.Сарангэрэл нар орж ажиллахаар болжээ. Ажлын хэсэг таван гишүүнтэй байх бөгөөд нэмж хоёр гишүүн оруулна гэсэн үг юм.

Д.Тэрбишдагва: ЭНЭ ИЛЭРВЭЛ ОУВСГИЙН ХӨТӨЛБӨР ЗОГСЧ МАГАДГҮЙ

УИХын гишүүн Д.Тэрбишдагва “…Энэ Концессын гэрээ ил болбол ОУВСгийн хөтөлбөр зогсч магадгүй нөхцөл байдал үүслээ. Засгийн газар үүнийг нуучихсан байна. Хэрвээ үүнээс болоод ОУВСгийн хөтөлбөр хэрэгжихээ больчихвол хариуцлагыг хэн хүлээх юм бэ?” гэжээ. Харин түүнд нь хэн ч хариу хэлээгүй байна.

Ц.Нямдорж: МӨНХБАТ ШИГ ИНГЭЭД ХЭЛЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

Бүлгийн хуралдааны үеэр үүсээд байгаа нөхцөл байдал болон цаг үеийн хэд хэдэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, УИХын гишүүн, ЗГХЭГын дарга Ж.Мөнхбат “…Би нэг зүйл хэлэхгүй болохгүй юм байна. Надтай холбоотой нэг Концессын гэрээний асуудал байна. Дорноговь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан гэрээ л дээгэсэн байна. Түүнийг ийн хэлэхэд зарим гишүүн “…Тавантолгойтой холбоотой юм сонсогдоод байгаа шүүгэх зэргээр дайрч эхэлсэн аж. Харин УИХын дэд дарга Ц.Нямдорж “…Мөнхбатын зөв. Та нарт юм байвал Мөнхбат шиг ингээд хэлчих хэрэгтэй шүү дээгэсэн байна.

С.Бямбацогт: АНЫНХАНД БИШ ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЗҮҮНД ОЛС УГЛАЧИХЖЭЭ

УИХын гишүүн, ХЗДХийн сайд С.Бямбацогт “…Оффшорын хууль ер нь юу болоод явчихав аа. Бид энэ хуулийг баталснаар АНынханд биш өөрсдийнхөө хүзүүнд олс углачихсан байна. Одоо энэ хууль С.Баярцогтод огт хамаагүй. Явсаар байгаад өөрсдөдөө халтай хууль баталсан байна. Бид Сингапурт очоод ганц цаг худалдаж авахад асуудал үүсч, шалгуулах дээрээ тулах нь байнагэж бүлгийн хурал дээрээ гомдол мэдүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө лОффшор данстай хүн төрд ажиллахгүйгэж итгэлтэй мэдэгдэж байсан сайд нь ярьж хэлж байснаасаа тэс өөр юм хэлсэн нь бүлгийн гишүүдэд тийм ч таатай дуулдаагүй бөгөөд үүнийгээ ч зарим нь янз бүрээр илэрхийлжээ.

Ө.Энхтүвшин: 2020 ОНД УНАХЫН ДОХИО ШҮҮ

УИХын гишүүн Ө.Энхтүвшин “…Засгийн газар ямар ч чиглэлгүй явж байна. Өнөөдөр бидний ажиллаж байгаа байдал олдвол өлдөнө гэдэг шиг л байна. Шуудхан хэлэхэд энэ бол 2020 онд унахын дохио шүү. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг, сая ХЗДХийн сайд юу гэчихэв ээ. Оффшорын хууль буруу болчихлоо гэж яриад байх юм. Ерөөсөө бид жолоодлогогүй л явж байнагэсэн байна.

М.Билэгт: АМИА ХОРЛОЖ БАЙГААТАЙ АДИЛ

УИХын гишүүн М.Билэгт “…Нэг зүйлд маш их санаа зовж байна. Сая төсвийн тодотголоо баталлаа. Ингэхдээ татварыг нэмэгдүүлэхгүй байх талаар анхаарах байсан юм. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ийм хариуцлагатай сонгуулийн өмнө татвар нэмсэн нь амиа хорлож байгаатай яг адил боллоогэсэн хатуу үг хэлжээ.

ГИШҮҮД ТАРЖ, ГУРВАН ДАРГА ҮЛДСЭН ҮҮ?

Ингээд хэрүүл уруул нь дийлдэхээ больсон Бүлгийн хуралдаанд Тавантолгойн гэрээний асуудлыг оруулсан ч хэлэлцэж, явуулсангүй. Уг нь 50-иад гишүүн Бүлгийн хуралдаа ирсэн байжээГэвч уурлаж бухимдаж, эсэргүүцэж гэх мэт олон шалтгаанаар цуварч гарч явсаар гурван хүн үлдсэн байна. Мэдээж хэрэг, МАНын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Бүлгийн дарга Д.Хаянхярваа нар үлдсэн бололтой юм. Учир нь шаварт унасан шарын эзэн, айлын эхнэр халуун зунаар саалиа хаяад үхдэггүй гэдэг үгнүүд бий. Шарын эзэн, бас айлын эхнэр болсон гурван дарга ийн үлдэж, МАНын бүлгийн хурал хаалтаа хийж чадалгүй, гишүүд нь тарж одсон байна.

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд буучихсан энэ өдрүүдэд МАН хурал олонтой, тэр нь хэл ам ихтэй, хэрүүл зодоонд хүрчих гээд юм юмтай л байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *