Хаадын үеийн мөнгөн тэмдэгт цуглуулагч

9-р сарын 6, 2016 10:27 am Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 97
9-6-6a1

Р.ОЮУН

Монголын зоос судлалын холбооны тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга Ш.Мандахбаярын хоббиг онцолж байна. Түүний аав Шархүү марк, зоос цуглуулдаг байж. 1986 онд хүүгээ есдүгээр ангид байхад нь анхны цуглуулга болох 1925 оны нэг, хоёртын мөнгийг өгсөн байна. Тухайн үед социалист орнуудын цаасан мөнгөнөөс илүү зоосон мөнгө их олддог байсан аж. Ш.Мандахбаяр их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн нь мөнгөн тэмдэгт цуглуулах сонирхлыг нь улам татжээ. Тэрээр Монголын түүхэнд холбогдсон зоос, цаасан мөнгөнд илүү анхаарлаа хандуулж байгаа гэв. Тухайлбал, хаадын буюу 1400-гаад оны үеийн, Манж чин улсын ноёрхлын үеийн төгрөгнүүд, 1925 оноос 2014 он хүртэл хэвлэсэн мөнгийг он оноор нь цуглуулж байна. Тэрээр “Аливаа зүйлийг системтэй цуглуулаад ирэхээр түүх болдог. Олон улсын зах зээлд Монгол зоос гараад л дуусдаг. Монголбанкнаас жилд 10 алт, мөнгөн зоос гаргаснаас гурав нь л Монголд орж ирсэн. Бусад нь олон улсын зах зээлд зарагдсан учраас Олон улсын дуудлага худалдаанд орж авдаг” хэмээн ярьж байсан.

Эрийн гурван наадмыг харуулсан 50, 20, 10-тын цаасан мөнгө 1993 онд гүйлгээнд гарах байсан ч мөнгөний ханш унаж худалдаанд гараагүй байна.

Ш.Мандахбаяр 1925 оноос өмнө гарч байсан мөнгийг судлахад Баянхонгор аймагт ламын гэгээний чин сүжигт Номун ханы нэг нь таван мөнгөөр илэрхийлэгдсэн нэг шар, цай, 10 шар, цайны үнэлгээтэй мөнгө олдоод байгаа аж. Энэ мөнгийг Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай аймаг, нийслэл хүрээнд энэ мөнгийг хэрэглэж байсан гэсэн архивын баримт бий. Дээр үеийн мөнгө нь зэд, таван фун, 10 шар, цай, 300 зоосны үнэлгээтэй тийз бичиг хэрэглэж байсан талаар судалж байгаа аж.

Түүний хамгийн үнэтэй цуглуулга аавынх нь бэлэглэсэн таван төгрөг ажээ. Энэ мөнгөн дээр 1977 оны есдүгээр сарын 1-н гэж бичсэн байв. Учрыг лавлахад  Ш.Мандахбаярыг 1977 оны есдүгээр сарын 1-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр найман жилийн 1а ангид Мажигжав багшийн ангид ороход аав нь “Онц сураарай” хэмээн өгч байсныг үрэлгүй хадгалсан нь түүний мөнгөн тэмдэгт цуглуулах эхлэлийг тавьж өгсөн байна. Тэрээр цуглуулгаараа Сүхбаатар аймаг, ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Улаанбаатар хотын Төрийн түүхийн музейд үзэсгэлэн гаргаж байжээ. Ш.Мандахбаяр хүмүүст мөнгөн тэмдэгт хэрхэн солилцож, арилжих талаар зөвлөгөө өгдөг гэсэн. Мөн зоос сонирхогчид долоо хоног бүрийн ням гаригт Туул ресторанд уулзаж цуглуулгаа солилцдог байна.

Өндөр гэгээн Г.Занабазарын 380, Хубилай хааны 800, Өгөөдэй хааны 830 жилийн ойд зориулсан зурагтай дурсгалын мөнгөн зоос.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/haadyn-ueiin-mungun-temdegt-tsugluulagch/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *