Х.Цагаанбаатар: Ард түмнээсээ уучлалт гуйх нь зүйн хэрэг

8-р сарын 17, 2012 11:02 am Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 686

Д.ЖАВХЛАН

 

Зуны олимпийн 30 дугаар наадмын жүдо бөхийн 66 кг-ын жинд барилдсан, Афины олимпийн хүрэл медальт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаан­баатартай ярилцлаа.

 

-Олимпийн наадмаас ирэнгүүтээ манай сонины урилгыг хүлээн авч ярилц­­лага өгөх болсонд баярлалаа?

-Танай сонины хамт олонд нартай, хуртай зуны сай­хан өдрийн мэндийг хүргэе.

-Лондоны олимпод монголчууд таван медаль цагираг­лууллаа. Хэр сэтгэл ханамжтай байна вэ?

-Би үзэгч дасгал­жуулагч биш учир үүнийг яаж дүгнэхээ мэдэхгүй байна. Гэхдээ олон медаль хүртсэнд баяртай байлгүй яахав. Хэрвээ би медаль хүртсэн бол. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгний үнэ цэнийг тамир­чид тод харууллаа. Та бү­хэн харсан биз дээ. Олим­пийн наадмыг хэн хэзээ тоглох бол, хэмээн олон хоног хүлээдэг цаг өн­гөрчээ. Олимпийн наа­дамд оролцох тамирчид ихэсч манайхан өдөр бүр тамирчдынхаа тоглолтыг харах боломжтой болсон байгаа биз. Энэ бол том ахиц.

-Таныг олимпийн аварга болно хэмээн монголчууд их найдаж байсан. Гэтэл та яаж барилдчихав. Мяарагчаа хэрэв таны оронд явсан бол яах байсан бол?

-Би өөрийнхөө барил­дааныг гүйцэт гаргаж ча­даагүйдээ ард түмнээсээ уучлалт гуйх нь зүйн хэрэг. Хэрэв олимпод Мяарагчаа барилдсан бол медаль өгье гэдэг дэвжээ биш. Жүдогийн татами бол маш хатуу шүү. Тэмцээнд хэн нэгнээс хамаарч амжилт хувирна гэж ойлгох юм бол маш өрөөсгөл ойлголт болно.

-Таныг дэвжээнд гарахад багш тань юу зөвлөж байсан бэ?

-Анхааралтай барил­даарай, мөн ухаантай барилдаарай гэж захисан. Хэрэв би нутгийн бөхийг нь ялсан бол цааш Гүр­жийн бөхтэй барилдах бай­сан. Би Гүржийн тамир­чинг ялдаг байсан. Хэрэв түүнийг ялсан бол Унгарын бөхтэй алтан медалийн төлөө барилдах байж. Унгарын бөхийг би өмнө зургаа барилдаж зургаа давж байлаа.

-Та ялагдалтайгаа эвлэрэхгүй дэвжээнээсээ буухгүй хэсэг суусан. Тэр­мөчид юу бодож байв?

-Болох ёсгүй юм бол­чихлоо гэж бодоод ялаг­далтайгаа эвлэрэхийг хүсээгүй. Гэвч жүдогийн дэвжээ хатуу. Тэр дэвжээг ганц би зорьж очоогүй. Маш олон бөх оргил өөд тэмүүлж бэлддэг. 

-Н.Түвшинбаярын барилдааны тухай ярья. Азаар олимпийн аварга болсон гэж дөрвөн жил ярьсан. Гэтэл тэр хоёр олимпоос хоёр том медаль шүүрлээ шүү дээ?

-Би тамирчин хүний амжилтыг тэгсэн байна ингэсэн гэж гоочилдог хүнд  дургүй. Олимпод оролцох эрх авна гэдэг өөрөө агуу амжилт шүү. Олимпод оролцох эрхийг улс болгон аваад байдаггүй. Н.Түвшинбаяр үнэхээр агуу бөх гэдгийг дэлхий даяар хүлээн зөв­шөөрлөө. Алтан медалийн төлөөх барилдааны өмнө бэртэлтэйгээ яаж тэмцэж байгааг харсан хэн ч бо­лов ам алдана. Би Н.Түв­шин­баярыгаа маш их өрөвдөж байсан. Тамирчин хүний тэсвэр хатуужлыг яаж даван тууллаа даа.  

-Жүдочид маань бус­даасаа олон бүрэлдэ­хүүнтэй явсан. Та бүх­нээс их зүйл хүлээсэн байх?

-Лондонд барилдсан есөн жүдоч бүгд медаль хүртэх бөхийн тааварт зүй ёсоор орно. Олуулаа яваад олон медаль авчихна хэмээн хараад байж болохгүй шүү дээ. Бид ямар зах орж саван бок авах гэж явсан биш. 

-Дараагийн олимпийн эрх олгох тэмцээн манай орноос гараагаа эхлүүлэх гэж байна. Та барилдах уу?

-Барилдах санаа байна. Гэхдээ манай жүдо бөхийн холбоо хэнийг барилдуулахыг эцэслэн шийднэ. Энэ олимпод би ялагдсан ч дараа дараа­гийн тэмцээн урал­дааныхаа өмнөх замыг зассан гэж бодож байна.

Нийт: 2 Сэтгэгдэл

Dorothy
2016 оны 12-р сарын 1

Thanky Thanky for all this good inioomatfrn!

Jacalyn
2016 оны 12-р сарын 3

Knglwedoe wants to be free, just like these articles! http://jyivoqabm.com [url=http://qitcqf.com]qitcqf[/url] [link=http://djguhajjjb.com]djguhajjjb[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *