Х.Тэмүүжин: ШХАБ-д Монгол Улсыг юугаар  зарж байгааг мэдчих юмсан

6-р сарын 4, 2018 4:47 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 103
6-4-66

Т.САЙХАН

Монгол Улс  ШХАБ-д элсэх эсэх асуудал  улс төрийн хүрээнд анхаарлын төвд байна.   Ерөнхийлөгч тус байгууллагад элсэх нь зүйтэй  гэсэн санал оруулж,  МАН-ын бүлэг,  Засгийн газрын зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.  Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын хаалттай хуралдаанаар ч ШХАБ-д элсэх нь тодорхой болсон талаар хэвлэлүүд бичиж эхэллээ.  Тэгвэл  УИХ-ын гишүүн,  Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин энэ асуудлаар цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр  “Энэ хоёр хүний /Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарыг/  өнгөн дээр манай улс зарагдах байж дээ. Таарсан таар шуудай нар. Юугаар улсаа  зарж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй.  Бид энэ наймаачдын найманд ямар үнэтэй байгаагаа мэдчих юм сан” гэжээ.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *