Х.Энхжаргал: Нийслэлд түүхий нүүрс орж ирж байгаа цагт  утаа хэзээ ч арилахгүй

1-р сарын 19, 2017 10:03 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 21
1-19-3h

 

Т.БАТСАЙХАН

Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал түүхий нүүрсийг боловсруулж агаарын бохирдолтой тэмцэх талаар судалгаа хийжээТүүнтэй ярилцлаа.

Түүхий нүүрсийг боловсруулж хэрэглэх нь ач холбогдолтой юмБоловсруулах үйлдвэр манайд хэд байдаг вэ?

Би энэ талаар олон жил судалгаа хийсэн. Гэр хороололд жижиг халаагуур, зуух тавиад утааны асуудал шийдэгдэнэ гэдэг үлгэр. Мөн нийслэлд түүхий нүүрс орж ирж байгаа цагт хэзээ ч утаа арилахгүй. Энэ асуудлыг бодлогын чанартай хэрэгжүүлэх нь чухал байна.    Нүүрсийг боловсруулна гэдэг нь  хорт нэгдлүүдийг угаагаад салгачихаж байгаа юм. Манайд энэ төрлийн үйлдвэр уул уурхайн хувийн компаниудад бийБид Хятад руу ч зарим нүүрсээ боловсруулаад гаргаж байнаТэгэхээр нийслэлийн нүүрсний хэрэгцээний тодорхой хувийг угаасан нүүрсээр хангахад асуудал байхгүй.

 Таны судалгаагаар нийслэлд орж ирж буй нүүрсний хэдэн хувийг угаах боломжтой вэ?

Томоохон цахилгаан станцад хэрэглэж буй нүүрсийг угаах хүчин чадал одоогоор бидэнд харагдахгүй байнаДөрөвдүгээр цахилгаан станц гэхэд өдөрт хэдэн зуун воган нүүрс хэрэглэж байгаа. Харин жижиг уурын зуух, нам даралт, гэр хорооллын хэрэгцээг угаасан нүүрсээр хангах боломжтойХотын захдаа хэд хэдэн нүүрс угаах үйлдвэр бариад л энэ асуудлыг шийдэж болно. Ажлын байр ч нэмэгдэнэ.

Агаарын бохирдлын  10 хувийг том станцууд бий болгож байна. Үлдсэн 90 хувийг гэр хороолол, автомашины утаа эзэлж байнаТэгэхээр боловсруулсан нүүрс хэрэглэснээр утаанаас 80 хувь гарах боломжтой.

Нүүрс л түлж байгаа юм чинь адилхан л утаа гарах байх даа?

Тийм ээ. Гэхдээ хорт бодисуудыг нь угааж ангилж авсан уч­раас хар хүрэн утаа гарах­гүйМөн хүний биед нөлөөлөх хоргүй болноШингэн цэнхэр утаа бага хэмжээгээр гарна.

Угааж ангилж үйлд­вэрт боловсруулж байгаа учраас угаасан нүүрсний үнэ нэмэгдэж мэднэ?

Тийм шүү. Үүнд л төр засгийн бодлого хэрэгтэйУтааг бууруулахаар жилд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж байна. Түүнийхээ тодорхой хувийг угаасан нүүрсний үнийг хөнгөлөхөд зориулж болноЕр нь энэ байдлыг төр засгийн бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх цаг нь болсонТэгэхгүй хүн бүхэн янз янзын байдлаар ярьдагХалаалт, утаагүй түлш л гэх зэргээр хувь хүний бизнесийг дэмждэг улс төр байж болноЭрдэмтдийнхээ үгийг сонсдог байх хэрэгтэй. Бидэнд  ямар нэгэн улс төр, бизнесийн эрх ашиг байхгүйЦэвэр шинжлэх ухаан онол судалгааны үндсэн дээр л энэ асуудлыг тавьж байна.

Та цахилгаан станцын талаар бас нэгэн шийдлийг санал болгож байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

Би Монголын нүүр­сэнд тохирсон экологийн цэвэр дулааны цахилгаан станц бий болгох талаар судалгааны ажил хийсэн. Энэ талаар бүх шийдэл  нь бэлэн болсон. Манай улсын газар нутгийн 70-80 хувь нь нүүрсний ордтой. Тэд бүгдээрээ эрчим хүчний зориулалттай нүүрс биш юм. Дулаан гаргах чадвар харьцангуй намдуу, чийглэг өндөртэй нүүрснүүд байдаг. Тиймээс тус нүүрсэнд тохирсон тусгай зориулалтын уурын зуухыг ОХУын эрдэмтэнтэй хамтран бүтээгээд байна.

нэмэлт

 

Нийт: 3 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Generic Isotretinoin Internet Website Where To Buy Cialis Cialis Comprare Farmacia

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Cialis Spezzato viagra Doxycycline Generic Online

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Propecia Propecia And Levitra buy cialis Half Life Of Amoxicillin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *