Х.Даваахүү: Хадлан хадах өвс ургаж гүйцээгүй байна

8-р сарын 19, 2015 11:00 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 149
hadlan

С.УЯНГА

Сэлэнгэ аймгийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүүгээс тодрууллаа.

-Таныг хөдөө сумдаар яваа гэж дууллаа. Энэ зун танай аймаг нэлээн халсан. Ногооны гарц хэр байв?

-Энэ жил зуншлага тааруухан байна. Зургадугаар сарын 12-24-ны хооронд агаарт 36, хөрсөн дээр 40 хүрч халсан учраас өвс шарлаж,  хатсан. Мөн тарианы ургац  зогсонги байдалд орсон. Харин наадмаас хойш бороо элбэгшсэн учраас ган тайлагдах шинжтэй байна. Мал ч тарга хүч авч байна. Би Баруунбүрэн, Орхон, Сайхан, Баянгол, Мандал гээд хадлангийн бүсээр явж байна. Хадлангийн ургац тааруухан байна. Ургацын ерөнхий байдал, өвөлжилтийн бэлтгэл үзээд бэлтгэлээ хангах эрчимжүүлэх ажилтай явж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл хэр байна. Малчид отор нүүдэл хийж байна уу?

-Манай аймагт 1.450 мянга гаруй толгой мал өвөлжинө. Тиймээс долоо хоног бүр сумдаас мэдээ авч байна. Аймаг дотроо Баруунбүрэнгийн Сант, Сайхан сумын малчид Хушаат руу отор хийсэн. Бусад нь сум дотроо отор хийж, малаа тарга тэвээрэг авахуулж байна. Сум бүр өөрсдийнхөө нөхцөлд тохируулаад нөөц бэлтгэдэг. Гэхдээ хадлан эхлээгүй байгаа учраас аймаг сумын нөөц бүрдүүлсэн юм алга. Аймгийн хувьд өнгөрсөн жилийн үлдэгдэл өвсөн дээрээ нэмж хивэг авч бэлдэнэ. Мөн цаг агаарын байдал харж байгаад тариа болчихоор бол тариа, болохооргүй бол ногоон тэжээл хадна гэсэн бодолтой байгаа. 

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, цастай байна. Өвлийн бэлтгэлийн энэ ид үед Сэлэнгэ аймгаар хэр орж байна вэ?

– Одоогоор хадлан хадчихаар өвсний ургалт хараахан гүйцээгүй учраас хадлан авсан юм алга. Ойрын үед бороо их орж байгаа учраас хадландаа гарч чадахгүй байна. Үндсэндээ есдүгээр сарын эхээр гарах байх. Манай аймаг жилдээ 150 мянган тонн хадлан бэлддэг. 70 мянгыг аймаг хэрэглээд, 80 мянгыг  борлуулдаг. Гэвч энэ жил борлуулахгүйгээр малынхаа өвсийг авчих болов уу гэсэн бодолтой байна. Хадлангаас гадна хашаа хороогоо засч янзлах, мод түлээгээ бэлдэх, худаг усаа гаргах ажил хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Rileigh
2016 оны 12-р сарын 1

Cheers pal. I do apeipcrate the writing.

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Priligy Sin Receta Andorra Buy Doxycycline Online With Mastercard buy generic cialis Rae Propecia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *