Х.Баянмөнх: Бөхийн барилдаан гэдэг тэр чигтээ тооцоо, арга ухаан

8-р сарын 9, 2018 9:08 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 33
8-9-5

Түрүүч нь Х.Баянмөнх: Бөхийн барилдаан гэдэг тэр чигтээ тооцоо, арга ухаан

Ц.ЭНХБАТ

Контрол олон нийтийн цахим телевизийн “Комментатор” нэвтрүүлгийн зочноор Монголын домог болсон бөх, Үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт, сонгомол, самбо бөхийн дэлхийн аварга, олимпийн наадмын мөнгөн медальт Хорлоогийн Баянмөнх гуай оролцсон байна. Дархан аварга Х.Баянмөнхтэй тус нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбатын хөөрөлдсөн ярилцлагыг буулган уншигч Танаа хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, өмсөх мэхийг яг Дамдиндорж шиг хүн болгон дуурайгаад байж чадахгүй. Японы Накурима гэдэг хүн бий. Сумо бөхийн бүх Японы аварга, шүүгчдийн зөвлөлийн дарга, эрдэмтэн хүн. “Мэх бол заяагдмал” гэж ганцхан тэр хүн л хэлэхийг сонссон. Тэгэхээр дархан мэх бол тэр хүнтэйгээ хамт байдаг, төрөлхийн заяагдмал зүйл. Гомбосүрэн гэж байлаа. Барьцанд хүрээд л болоо. Энэнд дэрлүүлчихгүй байлгүй гэж бодож амжилгүй товхийгээд газар ойчсон байдаг. Цаад бөх нь хүнд, хөнгөн ямар байх нь нөлөөлдөггүй. Тэгэхээр мэх заяагдмал. Сэрээнэн гэж аймгийн арслан байсан. Мөрөн дээрээс дүүгүүрддэг. Хоёр мөрөн дээрээс барьж авахыг нь анх тоохгүй өгнө. Ямар суйлаад өмсчих биш. Гайгүй байлгүй гэж бодож байтал хөл газраас хийдүүлээд дүүгүүрдэнэ. Сэнжигний барьцан дээрээс дүүгүүрдэнэ шүү дээ. Сурсан эрдэм, заяагдмал эрдэм. Тэрэндээ өөрөө итгэж байна. Олон хийгээд хүн хаяад сурчихсан байна. Өөрийн болгосон байна. Ихэнх аваргууд нэг л дархан мэхтэй байдаг. Олон мэхтэй байгаад явдаггүй, түүгээрээ яваад тэрэндээ хүрээд дийлдэг. Дэлхийн том аваргууд ч тийм. Аварга хүн гээд л мэх болгоныг хийдэггүй ш дээ. Нарийн яривал их олон мэхтэй хүн дутагдал ихтэй байдаг юм. Олон мэхтэй хүнийг ашиглаж болдог юм. Мэхээ дутуу хийгээд өрсөлдөгч бөхдөө ашиглагдана. Тийм учраас дархан мэх гэдэг бол их айхтар үг л дээ.

Тулааны их мастер, кино жүжигчин, алдарт Брюсли – “Мянган мэхтэй хүнээс би айхгүй, харин нэг мэхийг гаргууд эзэмшсэн хүнээс айна” гэж хэлсэн байдаг юм билээ.

-Тэр бол туйлын үнэн бөгөөд амьдрал үзсэн хүний үг. Их айхтар. Яаж ч болохгүй, хорьсоор атал хийдэг юмаа хийгээд л аваад явна. Дархан мэхийг хорих амаргүй.

Судалгааны үеэр дээр нэг бөхийн мэхийг бид ярьцгаасан санаанд орж байна. – Наад бөх чинь мэхтэй юу ? Гэтэл, нөгөө талаас, – Тэр мэхээрээ хүн хаяж сурсан юм уу? гэцгээх жишээтэй. Тэгэхээр мэхтэй байхаас гадна, тэр мэхээрээ хүн хаяж сурна гэж аюултай юм бий. Мянган сайхан мэх хийгээд хүн хаяж сураагүй бол тэр дороо хариу мэхэнд ороод унана.

Монгол үндэсний бөхийн барилдаан сүүлийн жилүүдэд тогтмолжиж, барилдааны тоо эрс нэмэгдсэнээр бөхчүүдийн чансаа дээшилсэн гэж санаж байсан. Түүндээ ч итгэлтэй байсан. Гэтэл таны “Хагас зуун жилийн ганцаардал” номыг уншаад үзтэл, жилдээ 200 гаруй барилдаан хийлээ гэж тэмдэглэж. Тэгэхээр долоо хоногт нэг удаа биш, бүр хоёр хоноод л нэг барилдаж байсан болоод байгаа юм.

-Тэгэлгүй яахав. Их ч барилдаан болж байсан. Бидэнд үндэсний бөхийн багш гэж байсангүй. Түвдэндорж гуай хааяа нэг үг хэлнэ. Ганц хоёр зүйлийг сануулна. Оноосон багш гэдэг хүн байхгүй. Зааланд барилдаад  унаад, нэг хашраад л, за ингэхэд ингэж унадаг юм байна, ингэхгүй бол болохгүй байна гэж өөрөө өөртөө ярьж, барилдаанаасаа өөрсдөө суралцаж явсан. Тэр үеийн ихэнх бөхчүүд тийм замналаар өссөн. Монгол бөхийн барилдаан өөрөө сургадаг, хүмүүжүүлдэг дэгтэй нь энэ юм. Ямар ч аврал байхгүй, өөрөө л зөв барьцаа аваад, зөв л явахгүй бол ямар ч зарга байхгүй шүү дээ. Унавал тэгээд инээж босч ирээд тахимаа өгөхөөс өөр аргагүй.

Сэтгэлзүйн байдал их чухал байна тийм үү?

-Тийм, барилдаанд сэтгэлзүйн байдал их чухал. Бөх хүнээс их олон юмыг шаардана.

Үндэсний бөхөд шинэ залуу бөх дээшээ гарч ирэхэд туйлын амаргүй санагддаг.

-Хэцүү хэцүү. Гэхдээ тэр зовлонг амсаагүй ганц нэг бөх мэр сэр бий. Цэрэн аварга гэхэд л улс хувьсгалын 40 жилийн ойн барилдаанд түрүүлээд л шууд аварга болсон. Цэрэн аваргын тухайд барилдаан муутай. Мэхтэй ч, түүндээ муу. Заан, арслан зэрэг улсын цолонд хүрэхэд бөхчүүд ямар хэцүү даваа туулдаг, юу амсдаг, ямар бэрхшээлтэй учирдаг зэрэг бүхий л зовлонг тэр огт амсаагүй. Шууд л аварга цолонд хүрчихсэн. Жинхэнэ бөхийг хүмүүжүүлдэг, бий болгодог, тэрхүү даваа, дамжлагыг нэгэнт алгассан учраас Цэрэн аварга барилдаан сайн мэддэггүй. Бид гэхэд л улсын цол авахын төлөө тунаад л, унаад л явж ирсэн. Сүүлийн жишээ бол шинэхэн харцага Мөнгөнбаатар. Улсын цол авахын тулд унаж босч, үйлээ үзсэн. Ийм л замыг туулах учиртай. Тэгж байж чанаржиж, хатуужиж, боловсорч, дээшээ гараад ирэх ёстой. Энэ чинь жинхэнэ бөх болох үйл явц юм.

Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарыг энэ жил тав давж улсын цолонд хүрэхэд их баярлалаа. Өмнөөс нь хэчнээн олон хүн баярлав даа. Тантай зургаа татуулж байгаа харагдсан.

-Өө тэгэлгүй яахав. Би ч өмнөөс нь туйлын баярлаж суулаа. Ёстой суудал дээрээ тогтож ядаж байлаа. Үгүй нээрээ яамай даа л гэж бодож суусан шүү. Гурван жилийн өмнө тавын даваанд уначихаад явж байхад нь Хүй долоо худагт Мөнхтөрийн уяан дээр бид хоёр таарсан юм. Тэгээд, -За аварга минь бардаггүй дээ гэлээ. Тэгэхлээр нь би хэлсэн. – Заа чи ингэж хэлэхгүй ээ хө, чи боловсорч байгаа шүү. Нэг өдөр чи гурван цолыг давхар авах хүн шүү гэж урамшуулсан. Харин энэ жил тэр нь биелэж начныг алгасаж, харцага цолонд хүрлээ.Манай Мөнгөнбаатар чинь хоёр хөл нь гар шиг шүү дээ. Наалдчихвал салахгүй. Ер нь Сүхбаатарын бөхчүүд хөл барилдаантай л даа.

Та дээр хэлсэн шүү дээ. Би өөрөө өөрийгөө дасгалжуулж барилддаг байсан гэж. Номыг тань уншиж байхад Та барилдааныхаа тухай тогтмол тэмдэглэл хөтөлж байжээ дээ.

-Тэмдэглэл их хөтөлдөг байсан. Тэр үед чинь бидэнд цаас тэгж их олдохгүй. Дагвасүрэн бидний гэрт хэвлэх үйлдвэрт ажилладаг буриад залуу байсан юм. Тэр залуу их том, сонины цагаан цаасархуу юм авчирна. Тэрийг хэд хэд нугалчихсан. Дээр нь тэмдэглэлээ бичээд л байна. Одоо надад тэр цаас байдаг юм. Эргэж харах нь ээ, их инээдтэй зүйл байдаг л даа. Нэг цаасан дээр “Би Зундуй заантай их удлаа” гэж бичиж. Удсаныгаа их сайн барилдлаа гэж хэлж байгаа юм, ухаандаа. Харин Сосорбарам заанд амархан уналаа. Үүн дээрээ анхаарах хэрэгтэй гэж бичиж. Удаах нь Цэрэн аваргатай 30 минут ноцолдлоо гэж бичсэн байгаа юм. Энийгээ маш сайн амжилт байсан гэж тэр үедээ бичсэн байдаг. Тухайн үед тэр унахгүй хамгаалаад байгаагаа маш том амжилт гэж үзсэн байгаа юм. Тэр үнэн байсан байна лээ. Эхлээд хүн унахгүй болоод, дараа нь хаядаг болдог юм байна. Тийм тийм юмнууд миний амьдралд их санамсаргүйгээр бүтсэн байдаг. Одоо ингээд чөлөөт, самбо, үндэсний бөх ч байж байна. Тэр бүхэндээ би аварга болсон. Цааш нь эрдэм шинжилгээний ажил хийлээ. Би яагаад бөхөд орж, бэлтгэл сургуулилт хийж байсан юм бэ гэдгээ эргээд бодоход ерөөсөө л би зургаа, долоон настайгаасаа спортод бэлтгэгдсэн байдаг юм. Санамсаргүй. Багаасаа модны ажил хийсэн. Хөдөлмөрийн амтыг хүүхэд цагаасаа л эдэлсэн.

Ээж тань танд сүх авч өгсөн гэсэн. Таны анхны хувийн өмч гэж Та дурдсан байсан.

-10 настай байхад аав минь өнгөрсөн. Тэр үеэс нэг бүхэл модны мөчрийг цавчаад л, бүгдийг нь үүрээд л явдаг байсан сан. Модоо зарж, хоёр төгрөг дөчин мөнгө олно. Өнөөх жижигхэн сүхээрээ модоо цавчаад л байна. Тэр үед ээж минь анхны өмч болох сүхийг минь авч өгсөн дөө. Хүргэн ахтайгаа нийлж 14-хөн настайдаа мод хийсэн. Нөгөөх 4 метр урт хар гуалин модыг чинь голоор нь тайраад л хөдөлгөдөг байлаа. Хар мод чинь их хүнд. Гэтэл тийм балчраасаа ажрахгүй өргөж ирсэн. Тиймээс мод бол намайг маш сайн хүмүүжүүлсэн. Дараа нь барилга дээр ажиллаж, чулуу өргөж, заводод тос цохих гээд хийгээгүй ажил гэж үгүй.

-“Увс нуур” дэвжээний бөх С.Мөнхбат аваргыг түрүүлснийх нь дараа ярилцлагыг нь уншсан. Тэднийх Увс аймагтаа газар тариалан эрхэлдэг юм байна гэж ойлгосон. Зуны халуунд талбайдаа зэрлэг түүсэн байдаг. Миний бодлоор зэрлэг түүснээр гарын сарвуу, шууны булчин илэрхий сайжирсан юм байна гэж дүгнэсэн. Бяр нь ч мэдрэгдсэн. Аз нь ч гийж, тэр жилийн наадамд түрүүлсэн. Таны хэлээд байсан, монгол ахуй нөлөөлдөг гэдэгтэй нийцэж байна.

-Монгол үндэсний бөхийн мэх ахуй амьдралаас л эхтэй. Миний баруун гар хүний хонгонд хүрэхэд л барьж аваад ямар ч хүнийг хаяна. Суулаа, баруун гар хонгодлоо, хурууны үзүүр гуянд хүрсэн байхад л татаад л лавлана. Лавхан барьсан байхад ямар ч хүнд, хөнгөн хүн байсан өргөөд л хаяна. Би туж баруун гараараа л мод хөрөөдсөн. Өдөртөө 75 мод унагадаг байлаа. Ажил хөдөлмөр л хүнд энэ их хүчийг өгчихөж байна. Дээр нь би сагс, волейбол, цан, тэшүүр, хөнгөн атлетик, ширээний теннис гээд бүх төрлөөр аймагтаа аварга болж байсан. Биеийн хүчний ажил, спортын тоглоомууд чинь хамтраад хэний ч бодож олоогүй процессыг бий болгосон. Одоо эргээд харахад аз л байхгүй юу. Хэн ч тэгж хий гэж заагаагүй. Амьдралд  бэлтгэгдээд л яваад байж.

Энэ бүхнийг бодоод үзэхэд, барилдаан гэдэг тэр чигтээ тооцоо юм байна.

-Тэр чигтээ тооцоо. Тэмдэглэл. Улсын наадмын урьд өмнө тэмдэглэлүүдээ уншина шүү дээ. Унасан байна. Унасан бөхийг яагаад унагаасан байна гээд. Аа, ингээд унасан юм байна ш дээ. Одоо ийм барьцыг бариулж болохгүй. Би өөрөө тийм барьц авна. Хав золгож байхад шанаагаа наана, нэг бол гүйцэд золгож хүзүүгээрээ тулж өгнө. Эсвэл эрүүгээрээ мөргөж ухарна. Энэ гурван байрлалыг сонгож авна ш дээ.

Таны үе гэхээр яах аргагүй Ж.Мөнхбат аварга орж ирдэг. Энэ хүнтэй яаж барилдах уу гэж тооцно доо. Та хоёр чинь нэг удаа дөрвөн цаг гаруй барилдаад наадмын комиссын шийдвэрээр хасагдчихсан шүү дээ. Одоо үед байсан бол зарга хийхээр. Тэр үед зарга хийх юм байхгүй байж.

-Тэр үед хэн ч зарга хийх боломжгүй, тийм  дүрэм ч байгаагүй. Засаг төр тэг гэсэн шийдвэр гарвал “За” гээд л явж байсан үе байхгүй юу.

Тэгэхээр би өөрийнхөө барилдааны дүн шинжилгээ хийгээд, тооцоо гаргаад үзэхээр би 10 түрүүлэхдээ долоон аваргатай, гурван арслантай барилдсан байгаа юм. Том цолтой бөхчүүдтэй. Сүүлийн үед заан цолтой хүн ч үзүүрт үлдэж л байна. Тэгэхээр тэр үед бөх маш сайн байсныг харуулж байгаа юм. Бид дараалаад тийм олон түрүүлж чадахгүй байна гэдэг чинь өрсөлдөгч сайн байсан гэсэн үг. Ээлжилж хаяна. Завсаргүй түрүүг салгана. Тэгж үнэн хүчийг үзэж барилддаг байсан. Мөнхбат, Хадбаатар, Мөнгөн, Дагвасүрэн, Бээжин, Цэрэнтогтох, Цэрэн, Ганбаатар, Хайдав гээд бүгдтэй нь таарна. Багахан цолтой байхад бол барилдаанд ирээд орохоор за тэнд ирсэн овоохон зургаан бөхтэй зургуулантай нь барилдана. Тэгэхгүй бол дээшээ гарахгүй. Тэр бол чанар.

Ж.Мөнхбат дархан аваргын барилдааны онцлогыг Та хамгийн сайн мэднэ. Бөхийн хувьд юу гэж дүгнэдэг вэ?

-Сайн бөх. Голдуу хариу мэх хийдэг онцлогтой. Үндсэн мэх нь хөлд орох, давуулан гуядах, халз хутгах мэхийг сайн хийдэг байсан. Довтлоход осолтой. Довтолгоог маш сайн хариулдаг өвөрмөц барилдаан үзүүлдэг байсан. Би хаяж яваад унаж наадмын түрүүгээ алдаж байсан. Бид хоёр хамтдаа Монголын чөлөөт бөхийн шигшээ багт зүтгэж, улсынхаа далбааг тив дэлхийд мандуулж явсан. Үндэсний бөхөөр олон жил үнэн хүчийг үзсэн. Гэмтэл бэртэл аваагүй бол илүү амжилт үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л Ж.Мөнхбат дархан аваргыг онцгой бөх гэж бөх судлаачийн хувьд үзэж чадахгүй.

Таныг ингэж олон жил барилдаж, амжилт гаргасны дараагаар таны хүү, хүргэн хоёр хүч үзэж барилдсан. 

-Би тэр хоёрыг гурав дахин барилдахад нэг ч үг хэлээгүй.

Нэг удаад нь хэлж болоогүй юм уу?

-Болохгүй. Их муухай шүү дээ. Хүүгээ түрүүл гэж хэлэлтэй ч биш. Хүргэн шавийгаа чи унаж өг гэлтэй биш. Тэр хоёр адилхан залуучууд. Би дохиод л барилд л гэж хэлсэн дээ. Гантогтохын хувьд барилдаан сайтай, мэхтэй. Гэхдээ хашир нь дэндсэн. Харин мэхэнд орчих вий гэж их болгоомжилдог байсан. Энэ бол их багаасаа бөхөөр хичээллэсний сул тал гэж би тайлсан.

Гантогтохын хувьд арслан цолны болзол хангасан. Цолыг нь өгчихвөл болоо.

Өгөх байх гэж би бас бодож байна. Нэгэнт болзол нь биелсэн юм чинь.

Ж.Мөнхбат аварга гэснээс дархан аварга маань энэ жил бурхан боллоо. Та бас их л харамсаж, гашуудаж байх шиг байсан. Оршуулганд нь та очсон харагдсан?

-Би яг оршуулганд нь очоогүй. Салах ёс хийхэд нь очсон. Надад их хүнд санагдсан. Яахав, амьд сэрүүн байхад баяр наадмаар бид хоёр бие биедээ хатуу үг хэлж үзээгүй улсууд ш дээ. Улаан нүүр рүүгээ хараад хатуу үг нэг ч хэлж үзээгүй л хоёр байхгүй юу.

Ж.Мөнхбат аварга ч хэлье гэснээ хэлчихдэг “амтай” хүн байсан даа.

-Их амтай, чи нохой минь, чи тэгсэн биз дээ гэснээс өөр надад тэгж бусдад хэлдэг байсан хатуу үгээ хэлж байгаагүй хүн.

Хамтдаа л мөнх байх юм шиг андуурч байж. Үеийн аварга маань ингээд алга болчихсон гэхээр маш хэцүү байсан. Тэрхэн зуур энэ чинь юу болж байна аа гэсэн бодол төрсөн дөө. Яг биений минь нэг тал хоосорч байгаа юм шиг л.

Оршуулганд ирсэн хүмүүс хэлж байсан, шарил дээр нь их хүнд бетон тавьсан гэж. Яагаад гэхлээр сайн бөхийн шарилыг хулгайлдаг юм байна. Нутаг орондоо сайн бөхтэй болохын тулд ингэж бөхийн шарилаар оролддог байж. Түүнээс болгоомжилсон гэдэг. Яагаав, дээхэн үед хурдан морины толгойг нь ч аваад явчихдаг байсан гэдэг домог бий шүү дээ.

-Тийм юм байна, байна. Монголын бөхийн түүхэнд ийм хэрэг цөөнгүй бий. Учир нь бөх төрдөггүй хошуунд сайн бөхтэй газраас тэр шарилыг хулгайлж ирж тавьж, нутагтаа дээдэлдэг. Тэр бол ард түмний хүсэл мөрөөдөл л дөө. Тэгээд ингэж тавьсны дараа бөх төрдөг тохиолдол бий.

Бөхийн барилдаан, сургалт, сургуулилалт гэж бий. Монгол ахуй амьдрал өөрөө сургадаг гэж та хэллээ. Түүний хажуугаар гэр бүл дэх бөхийн орчин гэж маш том юм байна. Одоо Намсрайжав харцагын хүү Батсуурь хоёр удаа түрүүллээ. Гарьд Гантогтох гурван удаа үзүүрлэж, Сүхбат хэд хэдэн удаа түрүүллээ. Мөнхбат дархан аваргын хүү Даваажаргал ч мөн бөхийн суурьтай тул Сумогийн дэвжээнд амжилт үзүүллээ. Тэгэхээр гэр сургалт, орчны сургалт гэж давуу сургалт байнаа даа.

-Тийм, тэр чинь байлгүй яахав. Бөхтэй айл бол тэр чигтээ бөхийн амьсгалаар амьсгалчихсан байдаг юм. Өглөөнийхөө цайны дээжийг өргөхгүй бол болохгүй. Байгаль дэлхийгээ шүтдэг. Ингэхгүй л бол болохгүй гэж боддог. Ахмад цолтой хүн орж ирвэл дээдэлнэ. Бөхийн хоолыг идэж болохгүй гэх энэ бүх дэг чинь айлд байдаг юм.

Том сургууль явагдаж байна тийм үү?

-Тэгэлгүй яахав, өдөр тутам том сургууль явагдаж байдаг. Яг программаар батлагдсан биш ч гэсэн маш нөлөөтэй, гүн гүнзгий суурьтай сургалт гэж хэлж болно. Сэтгэл санааны хувьд би бөх болно гэсэн итгэлийг өвлүүлдэг. Бие, сэтгэл, орчны зүйрлэшгүй том сургалт.

Таны хүү, хүргэн хоёр үндэсний бөхөөр барилдсан. Одоо таны зээ хүү гэж сайхан залуу өнгөрсөн жилийн наадамд анх удаа зодоглосон. Бөхийн хорхойтнуудын анхаарлыг татаж буй.

-Ач хүү бас байна. Гантогтохын хүү.

Ач хүү тань бас барилдаж байгаа юу?

-Харин барилдаж өгдөггүй. Юунаас болоод байгаа юм барилдах дургүй л гэх юм. Тэгээд яахав дургүйд хүчгүй гэж үг бий. Харин зээ хүү маань бол барилдаад явж л байна.

Аймгийн арслан билүү?

-Сумын заан цолтой. Бяртай, чадалтай, аралтай, метр 90 см гаран өндөртэй. Бөхийн нарийн сургалтанд хараахан орж өгөхгүй байна. Янз бүрийн шалтгаан л байдаг байх.Боловсрол хөөцөлдөнө гэж үзээд л. Одоо бас компани даргалж бизнест хүч үзнэ гээд л, санаа нь хоёрдоод байх шиг. Нөгөө талаас үндэсний бөхийн барилдааныг чинь мөнгө муу олдог, тааруу ажил гэж л үзээд байх шиг. Алдар гавьяа их гоё болохоос биш. Би чинь одоо улсын наадамд түрүүлээд 450 төгрөг л авч байсан. 10 түрүүлэхдээ ийм л шагнал авч байсан.

Тэр үед бол дундаж цалин 900 байсан шүү дээ?

-Үгүй ээ, 500 гаруй л байлаа. Сарын цалинд хүрэхгүй. Дээр нь нэг их шагнал өгч байгаа аятай 32-ын голтой гутал өгнө. Тэрийг чинь улсууд хараад яасан их шагнал авдаг юм бэ гээд л. Тэр шагналаараа нөхдийгээ дайлж, найр хийчихдэг, ийм л байдалтай байлаа даа.

Бөхийн мэхийг судалсан тухай Та хэлсэн. Мэх гэснээс, үндэсний бөхөд шахааны барьц сонгодог болсноос хойш бөхчүүдийн үнэн хүчээ үздэг, уран мэхээ уралдуулдан барилдаан багаслаа гэсэн шүүмжлэл гарч байна. Ялангуяа том бөхчүүд барьц сонгохыг хүлээж байна. Ингэснээр  бөхийн хөгжлийг сааруулж байгаа шинж байна гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Сааруулж байгаа нь үнэн. Энийг бол олон жилийн өмнө хөлийн цэцдүүд хэлэлцсэн юм. Бөхийн холбооны дарга Р.Нямдорж энэ саналыг оруулж ирсэн. Би түүнийг нь шүүмжилсэн юм. Наадах чинь одоо хойноос нь бариулдаг ийм юмаар хаядаг Бат-Эрдэнэ аваргын мэх шүү дээ гэсэн юм ярьсан. Нямдорж надад хэлсэн. Та тэгвэл санал гаргачих гэж. Яах уу бөхийг хоёр салгах утгагүй. Би бодоод олоогүй.

Олоход хэцүү шүү дээ.

-Олоход хэцүү. Яагаад гэвэл хоёр хүний ядарчихсан биеийг яах юм.

Эн тэнцүү хоёр хүн байгаад байдаг.

-Бат-Эрдэнэ аварга, Баянмөнх аварга тэргүүтэй хэдэн хүнийг оруулж ирсэн гэж байна лээ. Тэрэн дээр би бол санал өгөөгүй. Наадахыг чинь хасах гэхлээр надад хоёр бөхийг салгах арга бас олдохгүй. Хасахгүй гэхээр наадах чинь их дэмий юм болох гээд байдаг. Би энэ дээр санал өгөхгүй гээд. Би санал өгөөгүй. Тэгээд олонхийн саналаар батлаад оруулсан л даа. Тэгэхээр энэ бол одоо хоцрогдол болж. Энэ жилийн баяр наадмаар ганц дутагдал л ажиглагдлаа. Барьц сонгосон ч нөгөө бөх нь барьц барьдаггүй. Тэгэхлээр дүрмэндээ барина гэж бичсэн байдаг юм. Тэгэхээр барьц сонгохыг дүрмэндээ хадгалах юм бол, энэ дүрмээ ч сайжруулах болсон. Барьцыг бариул гэдгийг дүрмэндээ заах хэрэгтэй. Барина гэдэг, тэгтэл барьдаггүй. Тэгэхээр бариулах хэрэгтэй болно. 16 жил бөхийн барилдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсангүй ш дээ. Ганц өгүүлбэр тавихад л тэр бүхэн цэгцрээд явчихна. Бид энэ намраас эхлээд хууль хийгээд дүрэмдээ өөрчлөлт хийнэ.

Та барилдаан бол тэр чигтээ тооцоо гэлээ. Та өөрийнхээ барилдааны онцлогоос хуваалцвал?

-Үнэн. Барилдаан бол тэрчигтээ тооцоо, судалгаа. Үндсэн хоёр шугам бий. Эхнийх нь хамгаалалт. Өөрийгөө аюулаас хамгаалах. Өрсөлдөгч бөхдөө давуу тал, санаачилга олгохгүй хамгаалах зарчим.Мэхийг нь хийлгэхгүй байх. Тэгсний үндсэн дээр өөртөө давуу тал үүсгэж, өөрөө довтлох. Бүх барьцнаас мэх хийх хувилбартай байх. Тэгснээрээ өрсөлдөгчөө өөрийн эрхгүй мэх хийхэд хүргэж, түүнийг нь дагуулан, хариу мэх хийх. Хамгийн гол нь санаачилгыг өөртөө авах. Энэ бол миний барилдааны онцлог, тактик байлаа.

Та бүх амьдралаа бөхөд зориулсан. Энэ бол таны онцлог байх.

-Бөх, дасгалжуулагч, багш, судлаач гээд бүхий л амьдралаа үндэсний бөхийн хөгжилд зориулсан. Үндэсний бөхийн мэхийн судалгаа хийж, гурван боть ном гаргалаа. Үндэсний бөх бол миний амьдрал юм.

За, та бид хоёрын яриа өндөрлөх тийшээ хандаж байна. Сая би Увс нутгаар явж байхад олон сайхан юм байна. Увсад 10-аад гэр бүл, 10-аад хүн аймгийг захирч байна гэсэн тийм яриа гарч. Та ер нь улс орны өнөөгийн байдлыг юу гэж бодож явна. Та бас нийгэмд зүтгэлтэй хүний хувьд асуух ёстой юм болов уу гэж бодлоо.

-Ажиглаад байхад нэг тийм зусармаг, муу үзэгдлүүд газар авлаа. Танил тал, ах дүү нараа дэмждэг. Бусдын эрх ашгийг хөсөрдүүлдэг. Өөрийн хүрээллийг бий болгодог. Түүнийгээ ичгүүр, сонжуургүй хийдэг. Эсэргүүцээд ч нэмрийг олдоггүй. Нам нь ялчихсан учир яах ч арга байхгүй. Нам нь хамгаалчихна. Тэмцээд хүрэх газаргүй. Нэмэргүй. Ийм нөхцөл хаа сайгүй, Увс аймагт ч байгаа юм байна. Бусад аймагт ч бий. Төр, засаг, яам, тамгын газарт ч байгаа.

Улс хөгжихийн тулд яах ёстой юм бэ гэж би бас бодож үзсэн. Монгол Улсад буй нийтлэг дутагдал бол хууль хэрэгжихгүй байна. Төрийн хүч хуулиндаа байдаг. Алсын Америк, арлын Япон, урд хөрш Хятад, хойгийн Солонгос, хөгшин европын Герман улсыг хар. Хуулийг бүх шатандаа дээд зэргээр сахиулж байна. Монголыг ийм л болгох хэрэгтэй. Хогноосоо салах, хууль сахиулах хоёр, гурван сарын онц байдлыг зарламаар бодогдох юм, эрх мэдэл хүрдэг бол. Монгол Улс хуулиа дагаж мөрддөг болж байж л хөгжинө.

Том багагүй хуулиа дээдэлж, авлигатай тэмцэхгүй бол улс орон хөгжихгүй. Тэгэхгүй хэт механикжаад ирвэл хэрэггүй. Нийгмээ зангидаж, ард иргэдээ нэг зүгт чиглүүлж байгаа нь хуулиндаа байдаг л гэж боддог.

-Бидний урилгыг хүлээн авч, Комментатор нэвтрүүлэгт оролцсон Танд чин сэтгэлээсээ талархая. Үндэсний бөхөө хөгжүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд Тань амжилт хүсье. Монгол бөх, монгол хүний хийморь босоо байг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 17 Сэтгэгдэл

yeezy boost 350
2018 оны 8-р сарын 13

Can I simply say what a reduction to find somebody who truly is aware of what theyre speaking about on the internet. You undoubtedly know how one can deliver a difficulty to gentle and make it important. Extra folks must learn this and perceive this aspect of the story. I cant consider youre not more in style because you definitely have the gift.
yeezy boost 350 http://www.yeezy-boost350.us.com

michael kors outlet
2018 оны 8-р сарын 13

It抯 laborious to seek out knowledgeable folks on this topic, but you sound like you know what you抮e speaking about! Thanks
michael kors outlet http://www.outletmichael-kors.us.com

yeezy boost
2018 оны 8-р сарын 14

I have to show my appreciation to the writer just for rescuing me from this setting. As a result of surfing around through the the net and obtaining ideas which are not beneficial, I was thinking my life was done. Being alive devoid of the strategies to the difficulties you’ve fixed by way of your entire article content is a critical case, and those that would have adversely affected my career if I had not noticed your blog post. Your primary capability and kindness in touching the whole thing was helpful. I’m not sure what I would’ve done if I hadn’t come across such a thing like this. I am able to at this point look forward to my future. Thanks a lot very much for your high quality and results-oriented guide. I won’t hesitate to suggest your web page to any individual who should receive guide on this subject matter.
yeezy boost http://catb.in/EpHr

vans shoes
2018 оны 8-р сарын 14

You should take part in a contest for among the best blogs on the web. I’ll suggest this site!
vans shoes http://www.vans-shoes.us.org

Pharell Williams x Adidas NMD Human Race Unisex Running Shoes Black/White
2018 оны 8-р сарын 14

I and also my friends were found to be looking at the best suggestions found on the blog and so suddenly got an awful feeling I never thanked the web site owner for those secrets. All the young boys were definitely consequently joyful to study all of them and already have clearly been taking advantage of them. Many thanks for truly being quite thoughtful and also for making a choice on this sort of essential subject matter most people are really wanting to be informed on. Our honest apologies for not expressing appreciation to sooner.
Pharell Williams x Adidas NMD Human Race Unisex Running Shoes Black/White http://www.adidas-nmds.us.com/pharell-williams-x-adidas-nmd-human-race-unisex-running-shoes-blackwhite-p-341.html

nike flyknit
2018 оны 8-р сарын 15

There are some interesting cut-off dates on this article however I don抰 know if I see all of them heart to heart. There may be some validity however I will take maintain opinion till I look into it further. Good article , thanks and we would like extra! Added to FeedBurner as properly
nike flyknit http://www.nikeflyknitracer.us.com

oakley
2018 оны 8-р сарын 15

An interesting dialogue is value comment. I believe that it is best to write more on this subject, it might not be a taboo subject however usually people are not enough to talk on such topics. To the next. Cheers
oakley http://www.cheapoakleys.name

off white jordan 1
2018 оны 8-р сарын 16

Your house is valueble for me. Thanks!?
off white jordan 1 http://www.offwhitexjordan1.com

yeezy boost
2018 оны 8-р сарын 17

I would like to express my love for your kindness for men and women that have the need for help with the theme. Your very own dedication to getting the message all around became really functional and have always helped guys and women just like me to achieve their objectives. Your helpful guidelines means a whole lot to me and a whole lot more to my peers. Warm regards; from everyone of us.
yeezy boost https://42.herber.pl/yzyboostus

nike roshe one
2018 оны 8-р сарын 18

When I initially commented I clicked the -Notify me when new feedback are added- checkbox and now each time a comment is added I get 4 emails with the same comment. Is there any method you can take away me from that service? Thanks!
nike roshe one http://www.nike-roshe.us.com

yeezys
2018 оны 8-р сарын 18

I found your blog web site on google and check a couple of of your early posts. Proceed to maintain up the superb operate. I simply further up your RSS feed to my MSN Information Reader. In search of ahead to reading more from you later on!?
yeezys http://www.adidasyeezys.us

nmd r1
2018 оны 8-р сарын 19

You must take part in a contest for among the best blogs on the web. I’ll advocate this website!
nmd r1 http://www.adidasnmduk.com

calvin klein underwear
2018 оны 8-р сарын 19

There are definitely numerous particulars like that to take into consideration. That may be a nice level to deliver up. I provide the ideas above as common inspiration but clearly there are questions like the one you deliver up where an important thing shall be working in trustworthy good faith. I don?t know if best practices have emerged around things like that, however I’m sure that your job is clearly recognized as a fair game. Each boys and girls really feel the affect of just a second抯 pleasure, for the remainder of their lives.
calvin klein underwear http://www.calvinkleinoutlet.us.com

kyrie 3
2018 оны 8-р сарын 20

You need to participate in a contest for among the best blogs on the web. I’ll suggest this website!
kyrie 3 http://www.kyrie3.us.com

adidas ultra boost
2018 оны 8-р сарын 20

I must get across my love for your generosity supporting those who require assistance with this important issue. Your special commitment to passing the message throughout turned out to be quite effective and have consistently enabled ladies just like me to reach their dreams. Your insightful help indicates a lot a person like me and especially to my fellow workers. Thanks a ton; from each one of us.
adidas ultra boost http://ux.nu/X3NvI

bape clothing
2018 оны 8-р сарын 20

Would you be occupied with exchanging links?
bape clothing http://www.bape-hoodie.us.com

ferragamo belt
2018 оны 8-р сарын 21

very good publish, i certainly love this website, keep on it
ferragamo belt http://www.ferragamobelt.us

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *