Х.Батжаргал: Жүжгийн үйл явдлыг богино хугацаанд харуулах ёстой

2-р сарын 9, 2018 10:56 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 25
11

Р.ОЮУН

 Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Х.БатжаргалыгӨөр зочинбуландаа урилаа.

 -70 жилийн түүхтэй Хүүхэлдэйн театрт ажиллана гэдэг том хувь тохиол. Тиймээс театрынхаа талаар яриагаа эхлэх үү?

Би хүүхэлдэйн театрт 33 дахь жилдээ ажиллаж байна. Манай Хүүхэлдэйн театр 1948 онд Х.Чойбалсангийн санаачлагаар байгуулагдаж 1948 оны долдугаар сардГаймшигт хайрцагжүжгээр анх Яармагийн талбайд М.Чойжамц, Н.Надмид гуай нар хуруун хүүхэлдэйгээр анхны тоглолтоо хийсэн хэмээн түүхэндээ бичсэн байдаг. Үүнээс хойш манайх таягтай, утсан болон багт хүүхэлдэй, кварц, биеэрээ гарч тоглож байна. Хүүхдийн театргүй учраас манайх заримдаа хүүхэлдэйнээс гадна хүүхдийн жүжгийг бяцхан үзэгчидтэйгээ хамтарч тоглодог. Тухайлбал, ТолстойнАлтан залаат азарган тахиажүжиг хүүхдүүдэд сайн хүрч байгаа. Насанд хүрэгчдэд зориулсанМэл Богдын намтаржүжгийг тоглож байна. 1988 онд театрынхаа 40 жилийн ойгоор 22 настай залуу үе болж байлаа. Гэтэл өнөөдөр 70 жил болоход хамгийн ахмад нь болчихсон сууж байна. Бид МУБИСийн кино драмын ангийг төгссөн. Манай ангид хөдөө орон нутгаас Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Пүрэвдорж сурч байв. Мөн гавьяат жүжигчин С.Алтанцэцэг, Х.Лхагвасүрэн, одоо энэ театрын дарга Д.Цэрэнсамбуу бас манай анги. Г.Доржсамбуу багшийн ангийнхан бүгд Улаанбаатар хотод хуваарилагдаж билээ.

Та ямар дүрд тоглож байна?

-“Алтан залаат азарган тахиажүжигт тоглоогүй, туслах найруулагчаар ажилласан. ХаринМэл Богдын намтаржүжгийн Марваа багш, авга ахын дүрд тоглосон. Театр мөртлөө 10 жүжигчний орон тоотой шүү дээ. Тиймээс Хүүхэлдэйн театрын жүжигчид хүүхэлдэйгээ барихдаа 2-3 дүрд тоглоно. Жүжигчний ур чадвар шаардана, дуу хоолойгоо өөрчлөөд тоглодог.

Хүүхэлдэйн театрын жүжигчний онцлог юу вэ?

Хүүхэлдэйн театрын жүжигчид драмынхнаас ялгаатай нь хүүхэлдэйгээ амилуулаад хамт тоглоно. ОХУд Хүүхэлдэйн театрын мэргэжлийн жүжигчин гэж байдаг юм билээ. Манайд Хүүхэлдэйн театр гэж байхаас яг мэргэжлийн жүжигчин байхгүй. 10 хүүхдийг хойно сургасан ч орон тоо байхгүй л байна. Тэдэнд зааж өгөх ч юм их бий, сурах юм ч бий. Төсвийн байгууллага учраас 10 хүүхэд ирсэн гээд 10 жүжигчин халахгүй шүү дээ. Ахмад, дунд, залуу үе гэсэн холбоос явж байгаа болохоор болохгүй. Монголд  драмын жүжигчнээр төгсгөдөг. Би ч гэсэн драмын жүжигчнээр төгсч ирээд ахмадуудынхаа зааж, зөвлөснөөр хүүхэлдэй тоглуулах, амьдруулах, харах, үзэх, сонсохыг сурсан.

Таныг сургуулиа төгсөөгүй байхдаа ажиллаж эхэлсэн гэдэг байх аа?

-1984 онд бид уран бүтээлийн дадлага хийдэг байлаа. Тэр үед Хүүхэлдэйн театраас манай сургуульд эрэгтэй жүжигчин хэрэгтэй байна гэхэд Г.Доржсамбуу багш Баасансүрэн бид хоёрыг Хүүхэлдэйн театрт хуваарилсан юм. Биднийг очиход зарим нь бригадаар явсан байлаа. Тэгээд үлдсэн хүмүүстэй нь хамтарч Чойсүрэн гуайнИлбэчинжүжгээр анх уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн дээ. Энэ жүжиг Соёлын яамнаас онц үнэлгээтэй батлагдаж үзэгчдэд хүрснээр бид хоёр урилгаар тоглодог байлаа. Хавар төгсөнгүүт Чойсүрэн гуайХүүхэлдэйн театрын жүжигчнээр энэ хоёрыг өгөөч ээгээд Соёлын яаманд хүсэлт гаргаснаар ажил, амьдралын гараагаа эхэлсэн.

Драмын жүжигчин хүүхэлдэй тоглуулахад хэцүү байв уу?

Драмаар төгссөн хүмүүс хүүхэлдэйгээ тоглуулж чадахгүй хэцүү байсан. Тэр үед таягт болон гурван хурууны, утсан хүүхэлдэйгээр тоглоно. Кварцын хар гэдэг нь нүүрээ халхлаад, хар хувцас өмсөөд өөрсдийгөө мэдэгдэхгүй зөвхөн хүүхэлдэйгээ тоглуулна. Мөн Хятадаас гаралтай сүүдэр хүүхэлдэй гэж байв. Сүүлийн үед тоглоогүй ээ. Намайг орж ирэхэд Чойсүрэн гуай л тоглуулдаг байсан юм. Үүнийг тоглуулах гэхээр хийдэг хүмүүс нь байхгүй, сурсан нь цөөн бий. Ахмад үе маань хойч үедээ үлдээгээгүйгээс тасарч байна.

Шинэ онд ямар уран бүтээл хийхээр төлөвлөсөн бэ?

Энэ жилБүлтээхэй, Дэлдээхэйхүүхэлдэйн жүжиг уншилтдаа явж байна. Энд хүүхэлдэй тоглоно, багт хүүхэлдэй үзүүлнэ. Болж өгвөл биеэрээ гарч тоглох нь илүү сонирхолтой юм шиг санагддаг. Гэхдээ л хүүхэлдэй гэдэг үндсэн цэгээ барьж ажилладаг. Яагаад гэхээр хүүхдийн театр байхгүй. Тиймээс хүүхэлдэй, хүүхэд хоёроо нөхөөд жилд хийж байгаа уран бүтээлийнхээ хоёрыг нь хүүхэлдэйгээр, хоёрыг нь хүүхдийн жүжгээр хийж байгаа. Тоглолтынхоо дараа хүүхдүүдээсХүүхэлдэйн театрт яах гэж ирдэг вэгэж асуухадАмьд юм үзэх гэж ирдэггэсэн. Хэдийгээр хүүхэлдэйн жүжиг үзсэн ч амьд харилцаа байдаггүй юм. Харин хүүхдийн театрт амьд харилцаа бий болдог. Тухайлбал, туулай хаашаа явсан бэ гэж асуухаарийшээ явсан”, чононд туслах уу гэхэдүгүй”  гэх зэргээр амьд харилцаа үүсгэдэг. Манай театр нэг онцлогтой. Хүүхдийн хүлээн авах чадвар 40-50 минут. Энэ хугацаанд жүжгийнхээ бүх үйл явдлыг багтаах ёстой. Үүнээс илүү гарчихвал хүүхдүүд үймүүлдэг. Манай үзэгчид хамгийн гол нь үнэнч. Өөрт нь таалагдаагүй юм байвал шуугиад эхэлнэ. Ингэхээр бидний тоглолт буруу явж байгаа гэсэн үг. Тиймээс бид зөв л байвал хүүхдүүд хамт тоглодог. Үүгээрээ манай театр бусад театраас онцлогтой.

Бяцхан үзэгчдээ татахын тулд юуг илүү анхаарч ажилладаг вэ?

Бид хүүхдүүдээсээ хоцрохгүйг бодож тоглодог. Уг нь нийгмээсээ нэг алхам илүү явах ёстой. Тиймээс эх орон, аав ээж гэж ийм байдаг, ингэж болохгүй юм байна гэдгийг бага багаар, зөөлнөөр ухааруулах ёстой. Түүнээс тэгэх ёстой, ингэх ёстой гээд байвал хүүхдэд буруу хүмүүжил олно. МанайБүлтээхэй, Дэлдээхэйжүжигт аливаа юманд хэмжээ хязгаар байдаг, цаг нь болоогүй зүйл рүү хамаагүй зүтгэж болохгүй гэсэн санааг илэрхийлсэн.

-“Бүлтээхэй, Дэлдээхэйжүжиг үзэгчиддээ хэзээ хүрэх вэ?

Ирэх сарын сүүлээр хүргэхээр ажиллаж байна. Хүүхэлдэйнүүд маань үйлдвэр ангид орсон. Хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн жүжиг тавихаас илүү ажиллагаа шаарддаг. Эхлээд хүүхэлдэй зурж технологийг нь гаргана. Үйлдвэрээс гарах гэж сар болно. Үүний дараа бидэн дээр ирээд бэлтгэлээ хийж дахин нэг сар болсны эцэст үзэгчдэд хүрдэг. Хүүхэлдэй хөөрхөн ч бас хэцүү. Театрыг ариун газар гэж ярьдаг. Тэгвэл Улсын Хүүхэлдэйн театрын үзэгчид нь ариун хүмүүс, ариун бурхад юм.

Танай үзвэрийг хэдэн насны хүүхдүүд үзэж байна?

-Манайд насны хязгаарлалт гэж байхгүй. Бид насны ангилал тавьдаг. 2-4, 5-8, 9-15 болон ахмад үе гэж явдаг. Жүжгээ ангилж өгөхгүй бол 12 настай хүүхдэд хуруугаар “Өнхрүүш” тоглолтой нь биш сонирхолгүй шүү дээ. Энэ жүжгийг цэцэрлэгийн насны хүүхдүүд мэддэг, багш нар нь заасан болохоор их дуртай. “Долоон ишигтэй доголон ямаа”, “Долоон өндөгтэй алаг шаазгай” гээд насны ангилалд нь тохируулаад уран бүтээлээ хийдэг. “Мэл Богд”-ыг IX ангиас дээш, хөдөлмөрчдийн хүсэлтээр л тоглодог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *