Х.Баттулга: НҮБ-ын чуулганд оролцох шаардлагагүй

9-р сарын 21, 2017 8:36 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 26
9-21-2х

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБын Ерөнхий ассемблейн чуулганд оролцохгүй гэдгээ өчигдөр мэдээллээТэрээр  энэ асуудлаарБи НҮБын суурин төлөөлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгчийн зүгээс НҮБтай хамтран ажилладаг арга барилаа өөрчлөх асуудлаар санал нэгдсэн. Бид ажилгүйдэл, ядуурал, байгалийн бохирдол, цөлжилтийн асуудал дээр хамтарч ажиллах байр сууриа нэгтгэлээ. Ер нь НҮБтай Монгол Улс байнга хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ чуулганд заавал очих шаардлага байхгүй. ЧуулганХүн төвтэй хөгжилгэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Сири, Хойд Солонгосын асуудлыг голчлон ярих юм.

Бусад орнуудын хувьд ч тэр заавал Төрийн тэргүүнээ оролцуулах чиг барихгүй байгаа. Монгол оронд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Шинэ Засгийн газар бүрдэх гэж байгаа тул Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал тавин ажиллаж байна. Тийм учраас заавал чуулганд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Ер нь бид гадаад айлчлалуудыг судлаж байж, улс эх оронд ирэх өгөөжийг нь харж байж явах эсэхээ шийдэж байх байр суурийг баримталж байгаа гэдгээ хэлмээр байнагэв.

Хурлын үеэр  сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултаа асуусан юм.

Та оффшор данстай нэр бүхий хүмүүст 49 хоногийн хугацаа өгч уриалга гаргасан. Энэ уриалгын үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

Оффшор данстай хүмүүст хандан 49 хоногийн хугацаанд мөнгөн хөрөнгөө Монголд оруулж ирэх уриалгыг Ерөнхийлөгч болсныхоо дараахан зарласан. Тодорхой хугацаагаар ууч сэтгэлээр хандаж байгаа. Энэ хугацаа дууссанҮүн дээр Авлигатай тэмцэх газар ажиллах ёстой. Яах гэж Авлигатай тэмцэх газрыг байгуулсан юм. Улстөрчдийн авлигын асуудлыг л олж ирэх гэж энэ байгууллага байгаа гэж боддог. Харамсалтай нь энэ байгууллага өнөөдрийг хүртэл хуруугаа хөдөлгөхгүй байна. Эрх ашгийн сонирхол байна гэсэн дүгнэлт хийсэн. Гэхдээ цаашид Ерөнхийлөгчийн зүгээс АТГыг шахаж ажиллана.

Та хууль, хяналтын зарим байгууллагын удирдлагыг халж, солих чиглэлд ямар байр суурь баримталж байна вэ?

Би дур мэдэж халж солих асуудал үүсгэж болохгүй. УИХд санал болгодог. Гэтэл УИХ өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Засгийн газраа ч байгуулаагүй байна.

Урд хөрш нүүрсний экспортоо сааруулсан нь Ерөнхийлөгчийн  мэдэгдлүүдээс үүдэлтэй гэж үзэн, “Монгол тээвэрнэгтгэлээс танд хандсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой гомдлууд гарч эхэлж байгаа. Тэдэнтэй холбоотой тайлбарууд бас явж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч, дараа нь ч урд хөршийнхөө эсрэг мэдээллүүд явуулаагүй. Сонгуулийн үеэр сошиалаар янз бүрийн мэдээллүүд гарч байсан. Гэвч сошиал орчинд Ардчилсан орон ямар нэгэн байдлаар хяналт хийдэггүй. Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд, нэг сарын дараа МҮОНРТд ярилцлага өгсөн. Ярилцлагадаа монголчуудын 80 орчим хувь нь буддын шашинтай. Буддын шашныхаа тэргүүнийг ирүүлэх, ирүүлэхгүй байх нь бидний дотоод асуудал гэж хэлсэн. Үе үеийн Ерөнхийлөгч нар ингэж ярьдаг. Энэ бол үнэн. Бид нарын дотоод, бурхан шашнаа шүтэх асуудалд битгий оролцоосой гэж ярьсан юм. Үүнийг гуйвуулж ярьж байгаа хэсэг бүлэг хүн байгаа. Нүүрсний үнийн өсөлт, бууралт дээр л бид эдийн засгаа томъёолж ярьдаг. Бид бодит эдийн засагтай байх ёстой. Энэ  нь ажлын байр, нэмүү өртөг бий болгосон, нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолсон улс байх ёстой юм. Нүүрсийг нь боочихоор эдийн засаг нь уначихдаг улс орон байж болохгүй гэсэн өнцгөөс харж байна.

 –Та шинэ Засгийн газрын бүтцийг хэрхэн харж байна вэСайд нарын дан, давхар дээлийн талаар байр сууриа илэрхийлээч?

Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс танхимд сонгогдоосой гэж хүсч байна. Түүнээс биш сайд нарын дан, давхар дээл өнөөдөртөө тулгамдсан асуудал биш. Монгол орныг, хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно.

Таныг сонгуулиар У.Хүрэлсүх сайд дэмжиж ажилласан уу?

Мэдэхгүй, түүнийг өөрөөс нь асуу.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *