Х.Баттулга: Эрх мэдэл дээр хэн удаан суух вэ гэсэн тэмцэл явж байгаа

11-р сарын 3, 2015 9:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 97
11-3-3

М.ЦЭЦЭГ

УИХын гишүүн Х.Баттулга Тавантолгойн тогтоолын төслийг шинээр боловсруулж Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон тухай мэдээлээд Тавантолгой дээр улс орныхоо эрх ашгийг урьтал болгох ёстой гэв. Баялгаа зөв зохистой ашиглах нь Монголд хэрэгтэй гэсэн зөв зүйлийг сонгож байгаагаа хэллээ. Тавантолгойн төсөл болон үүнтэй холбоотой төмөр зам тавих бодлого Б.Батзаяатай холбоотой учир дээрх тайлбарыг хийсэн юм. Х.Баттулга хэлэхдээЗам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяагийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийх байх. Миний хувьд үүнтэй холбоотойгоор Тавантолгойн асуудал цаашид хөврөх байх. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХаар төмөр замын бодлого батлагдсанаас хойш энэ асуудал дээр эсрэг тэсрэг байр суурь тулгарч эхэлсэн. Тиймээс цаашдаа нэлээд зохион байгуулттайгаар хөврөх болов уугэсэн товчхон зүйл хэлэв. Энэ асуудлаар түүнээс лавлав.

Зохион байгуулттайгаар хөврөх болов уу гэдэг нь юу гэсэн үг вэ?

Төмөр замын бодлого батлагдсанаас хойш урагшаагаа нарийн царигаар баялгийг зөөхгүй гэж тулсаар байгаад өдийг хүрсэн.

Энэ асуудал яаж хөвөрнө гэж?

Баялагтай л холбоотой шүү дээ. Баялгийг хэн, хаашаа зарцуулахтай холбоотой зүйл л яваад байгаа шүү дээ. Баялгаас болж л ийм юм болж байгаа. Баялгийг хэн барьж, эрх мэдэл дээр хэн удаан суух вэ гэдэг дээр л тэмцэл явж байгаа.

Б.Батзаяагийн талаар та юу гэж бодож байна вэ?

Б.Батзаяа бол зарчимтай хүн. А.Гансүх бол хуульч хүн. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна. Гэвч мөрдөн байцаалтын шатанд юм ярьчихаар нөгөө хүмүүсээ ороочих болов уу.

Эна асуудалтай холбоотойгоор таныг шалгасан уу?

Шалгана шүү дээ. Дандаа л шалгадаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Susie
2016 оны 12-р сарын 2

It’s a relief to find soneome who can explain things so well

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *