Х.Баттулга: Эдийн засгийг хэдэн зуу дахин томруулах нөөцийг  Засгийн газар ашиглахгүй байна

4-р сарын 6, 2018 8:58 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 63
_MG_3381

С.УЯНГА

 УИХын хаврын чуулганы нээлтэн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүдэд хандан үг хэллээ. Ерөнхийлөгчийн иргэдтэй хийсэн уулзалтад  18200 иргэн оролцож, 2800 санал хүсэлт, шаардлага ирүүлжээ.Тэр дунд тэтгэвэр, тэтгэмж, халамж, ажилгүйдэл ядуурал, улстөрчдийн оффшор данс зэргийг багтаасан баялгийн шударга бус хуваарилалтаас үүдсэн гажуудлуудын талаар 689 санал, шүүмжлэл, Их Хурал, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх, Үндсэн хуулийг сайжруулах асуудлаар 487 санал гомдол, шүүмжлэл ирсэн байна. Энэ талаар ЕрөнхийлөгчТэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх нь манай орны ажиллах нөхцөл, иргэдийн наслалт, хүн ам зүйн онцлог зэрэгт  тохирохгүй байгааг анхаарч, энэ талаар гаргасан шийдвэр, өөрчилж баталсан хуулиа хүчингүй болгож, хуучныг нь сэргээн мөрдүүлэх шаардлагыг иргэд ихээр тавьж байна. Өнөөгийн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийн хүрэлцээгүй байдал, ирээдүйд тэтгэвэр авах тэтгэврийн даатгалд даатгуулагчдын итгэл найдварыг сэргээж, урт хугацаанд монгол хүний нийгмийн хамгааллын баталгааг хангах чадамжтай Үндэсний тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх болно. Тэтгэврийн тооцооллын параметрт шууд хамааралтай бус ажил мэргэжлээр ялгаварласан хөнгөлөлт, тэгш бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоож буй практикаас татгалзах цаг болсон гэдэг нь олон улсын байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн удаа дараагийн зөвлөмжүүдээс харагдаж байнагэдгийг онцоллооМөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдчих боломж бүрэн бий. Бүх аймаг, дүүрэг сумдын цэцэрлэг, сургуульд тусгай ангиуд гаргаад өгчихөд шийдэгдчихээр асуудал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлыг ч гэсэн шийдэх цаг нь болжээ гэдгийг онцоллоо.

Мөноффшор дан­санд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хууль хяналтын бай­гуул­лага туйлын идэвх санаачлагагүй, хашин хандаж байна. АТГын дар­гыг солих асууд­лыг УИХд тавина. Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байнагэсэн юм.

Түүнчлэн Ерөнхий­лөгч ялгаварлалгүйгээр бүх хүүхдэд мөнгө олгох тогтоолын төсөл, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, олон нийтээс санал авчбага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт цаазын ял оноохЭрүүгийн хуулийн өөрчлөлтийг өргөн барих юм байна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөд ихээхэн санаа зовж, нэг намынхны хүслээр туйлширсан, намчирхсан зүйл, заалтууд орох гэж байгаагаас эмээж байгаа бөгөөд энэ асуудалд иргэдийн эрх ашгийг хамгаалан, идэвхтэй оролцож, олон нийтийн санаа бодолд тулгуурлан ажиллана гэлээ.

Төрийн тэргүүн энэ үеэр УИХ, Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэллээ. ТэрээрНийтийн сонсгол хийх замаар томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцдог, дүгнэдэг байх зайлшгүй шаардлага УИХ, Ерөн­хий­лөгч, Засгийн газарт тулгарч байна. Ерөн­хийлөгчөөс томил­дог шүүгч­дийн ёс зүй, иргэдээс гарч буй шүүмжлэлийг нягтлан, Хөрөнгө, орлогын мэдүү­лэгтээ мэдүүлсэн хөрөнгөө нотолж чадахгүй бол, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх болно гэдгийг энд тодотгож хэлье. Дэлхий даяар төрийн албыг тогтвортой байлгахад анхаарч, шатлан дэвших зарчмыг хатуу хэрэгжүүлдэг. Гэтэл манайд шинэ УИХ, шинэ Засгийн газар бүрэлдэх бүрт бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халдаг зуршил тогтоод удаж байна. Төрийн үйлчилгээний албыг иргэддээ үйлчилдэг алба болгон хувиргах нь оновчтой шийдэл гэж харж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэхгүй байгаа нэг том хүчин зүйл бол гадаадаас авсан зээлийг дагаад гадаадын ажиллах хүч орж ирдэг, гадаадын бараа материал нийлүүлдэг байдал юм. Цаашид УИХ, Засгийн газар ажиллах хүч, бараа материалаа тулгах нөхцөлтэй зээлийг авахгүй, ийм гэрээг батлахгүй байх ёстой гэж би үзэж байна.

Засгийн газар уул уур­хай­гаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хө­дөө аж ахуй, үйлд­вэрлэл, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлэх бодлого гаргаж байгаа Монголын эдийн засгийг үсрэнгүй хэмжээнд аваачих илүү том зүйлд тэмүүлэх шаардлага гарч байна. Өнөөдөр экспортод гарч байгаа гол түүхий эдийг боловсруулах тавхан үйлдвэр байгуулахад экспортын орлого өнөөдрийн таван тэрбум ам.доллараас 30 тэрбумд хүрч зургаа дахин өсөхөөр тооцоо байгаа. 100 мянгаар тоологдох шууд болон шууд бус ажлын байр бий болно. Энэ бол ойрын таван жилд хэрэгжүүлж болох ойрын зорилт юм. Засгийн газарт эдгээр төслүүдийг удаа дараа танилцуулсан. Одоо хийх л үлдлээ.

Хиймэл оюун ухаан, робот техник, биг дата, куантиум компьютер, композит материал, анагаах ухааны дэвшлүүд зэрэг шинэ зууны технологийн салбарт зөв газраа зөв бодлого оновчтой төлөвлөлт хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцөө бүрдүүлж чадвал алсдаа Монголын эдийн засгийг хэдэн зуу дахин томруулах нөөц бидэнд байна. Уулсын хөрөнгөөр хайгуул, зураг төсөл нь хийгдчихсэн, Туул голын бэлэн усан сангийн төслийг Мянганы сорилын сангийн 300 сая ам.долларын хөтөлбөрт хамруулан шийдвэрлэх нь чухал байгааг Засгийн газар эртнээс анхаарч шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Агаарын бохирдлын асуудлыг шийдэхдээ олон айлыг орон сууцанд оруулах, олон монгол хүнийг ажилтай болгох зарчмыг гол болгочиход хэцүү зүйл байхгүй. Олон улсад хэрэглэгдэж, үр дүнтэй нь нотлогдсон төвлөрлийг сааруулах, дагуул хотууд яаралтай байгуулах, хөдөөд ажиллах, амьдрах тав тухтай орчныг бий болгох гээд аргуудыг ашиглаач. Тулгамдсан асуудлыг шийдэхдээ төсвийн мөнгийг хэмнэх, иргэдэд ээлтэй, үр дүнтэй талаас шийдвэрлэхийн оронд ажил хариуцсан хүмүүс нь өөрсдөдөө унац гаргахад илүү анхаардаг авлигач зуршилтай Засгийн газар хатуу тэмцэх хэрэгтэй. Гадаад орнуудад суух Элчин сайдуудын асуудлыг зөвшилцөхөөр Засгийн газар, УИХд саналаа хүргүүлсэн ч нэгээс бусад нь шийдэгдээгүй өдий хүрлээ.

Төрийн хойшлуулш­гүй, хэнтэй хуваалцашгүй үүрэг бол иргэдээ ажилтай, орлоготой байлгах явдал юм. Ажлын байрыг олноор бий болгох бүх эрх мэдэл та бүхэнд төвлөрсөн. Том төслүүдээ үндэсний эрх ашигт нийцсэн байдлаар хөдөлгөе, мөнгө олох, илүү их ажлын байр бий болгох бизнесийн шинэ талбарыг нээе. Инновацийг бүх салбарт хэм хэмжээ болтол нь нэвтрүүлье. Иргэд ажилтай бол орлоготой. Орлоготой бол амьдрал аандаа сайжирна. Амьдрал сайн бол эрүүл мэнд, боловсролд анхаарах нөхцөл үүснэ” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Line Sale Tadalis Sx Soft Como Comprar Cialis Sin Receta Propecia Sale Canadian Pharmacy cialis from canada Cephalexin 250 Mg 5 Ml Nizagra Pills

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *