Х.Батчимэг: Хямралын үед маркетингийн зөв бодлогоор ажиллах хэрэгтэй

5-р сарын 3, 2017 9:30 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 64
5-3-3

Д.ОЮУНЧИМЭГ

Мөнх эзлэнкомпанийн захирал Х.БатчимэгийгБизнес, хөгжилбуландаа урьж ярилцлаа.

Танай компани хэдэн онд байгуулагдсан бэ. Одоо эрхэлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулна уу?

-Анх 2004 онд “Зуун айл” барилгын материалын захад шил бор­луу­лах, модон тавилгын үйлд­вэрлэл эрхэлж байлаа. 2008 онд ах, дүү хоёрынхоо хамтаар “Намсрайн өглөг” компанийг үүсгэн бай­гуулж ДСП, модон тавилга болон вакум цонх­ны үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Анхны компаниа ахдаа хариуцуулж, “Баянсан” вакум цонхны үйлдвэрийг дүүдээ өгсөн. Ингээд 2013 онд “Мөнх эзлэн” компаниа үүсгэн байгуулж вакум цонх, тавилгын үйлдвэр ажиллуулж байна. Үйлдвэрлэлийн зэрэгцээ худалдаа эрхэлж байгаа.

Үйлдвэрлэл эрхлэхийн тулд санхүүжилтийн асуудал тулгамдаж байгааг хүмүүс хэлдэг. Танай компани үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд хөрөнгөө хаанаас босгов?

Үйлдвэрлэл дөнгөж эхэлж байгаа хүмүүсийн тухайд банкны зээл авна гэдэг бүтэхгүй зүйл. Учир нь барьцаа хөрөнгөнөөс эхлээд үйл ажиллагаа тогтворжоогүй гэх мэтээр олон асуудал гарч ирдэг. Тиймээс анх үйлдвэрээ байгуулахаас эхлээд өөрсдийн хүчээ дайчилж байсан. Тухайн үед урд хөршөөс их хэмжээний бараа материал борлуулах гэрээ хийхийн далимд үйлдвэр байгуулах зээл авч байсан юм шүү дээ. Түүнээс дотоодын банкнаас зээл авч үйлдвэр босгоно гэвэл хэцүү. Яагаад гэвэл хүү өндөр, хугацаа богино учраас хөл дээрээ босч хөгжих боломжгүй. Ер нь үйлдвэрлэл явуулж ашиг олно гэдэг тун хүнд ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь сүүлийн үед нэг нэгийгээ даган дууриасан маягтай үйлдвэр олноор гарч ирж байна. Мэдээж бүгд хөгжиж, ажлын байрыг нэмэгдүүлвэл сайн хэрэг. Гэхдээ жижигхэн зах зээл дээр нэг төрлийн хэт олон үйлдвэр байгуулснаар цааш хөгжих боломжийг боомилж байна. Ингэснээр бие биеэ татаж унагах зүйл ч ажиглагдаж байгаа шүү дээ. Манай улсын хувьд зах зээл бага учраас хаана ямар үйлдвэрлэл явуулах нь илүү өгөөжтэй вэ гэдгийг судалсны үндсэнд хөрөнгө зарцуулах ёстой. Үнэн хэрэгтээ судалгаагүйгээсээ болж их хэмжээний хөрөнгөө үрэн таран хийх, өрөнд орох зэрэг үзэгдэл гарч байгаа юм.

Манай улсын хувьд үйлдвэрлэлээ явуулахад тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

Аль ч салбарт бизнес эрхэлж, үйлдвэрлэл явуулахад банкны зээлийн хүү нэн тулгамдсан асуудал болдог. Жишээлбэл, үйлдвэрлэл эрхэлж байх хугацаандаа арилжааны банкнаас зээл авч үзсэн. Гэтэл бүтэн жилийн турш ажиллаж олсон ашгаа банкны хүүнд өгсөн байдаг юм. Мэдээж үйлдвэрлэлээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэг хөрөнгийн эх үүсвэр зайлшгүй шаардагдах үе бий. Гэхдээ аль болох банкнаас зээл авахгүй байх талд анхаарлаа хандуулж байна. Би өмнө нь үйлдвэрээ байгуулахдаа урд хөршөөс зээл авч байсан. Гэвч одоо эдийн засгийн байдал удааширч байгаатай холбоотойгоор Хятадаас өмнөх шигээ зээл болон бараа материал их хэмжээгээр зээлээр авах байдал хомс болсон. Ийм үед үйлдвэрлэлийг эхлүүлнэ гэвэл маш хүнд даваа туулна. Харин эхлүүлсэн үйлдвэрийг өргөжүүлэхэд санхүүгийн асуудал тулгарч байгаа юм. Ер нь бурууг бусдаас хайж, бэлэнчлэх сэтгэлгээрээр ажил, амьдралаа авч явна гэдэг туйлын буруу зүйл. Мөн төр, засаг руу бүтэхгүй болгоноо чихэж суухын оронд маркетинг менежментийн бодлогоо зөв тодорхойлж, ажиллах хүчээ зөв хуваарилснаар хатуу бэрхийг давж болно.

Маркетинг, менежментийн бодлогоо зөв тодорхойлохын тулд эхлээд юу хийх ёстой вэ?

Эдийн засаг суларч байгаатай зэрэгцэн хүмүүсийн худалдан авах чадвар буурсан. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтгүй болох эрсдлийг дагуулж байгаа юм. Тэгэхээр манай компани борлуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг судалгаа явуулсан. Тухайлбал, хүмүүсийн хэрэглээ, хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хэрэгтэй болсон. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд вакум цонхны хэрэглээ буурсан ч тавилгын борлуулалтаар зардлаа нөхөх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, хэдийгээр эдийн засаг муу байсан ч хүмүүс тав тухтай орчинд ажиллаж, амьдрах сонирхол нь давуу байгааг судалгаанаас харсан юм. Тиймээс тавилгын үйлдвэрээ хөгжүүлж борлуулалтаа өсгөх аргыг сонгосон. Жишээлбэл, импортын тавилгын үнэ хэт өндөр байгаагаас худалдан авах хүсэл байсан ч чадахгүй байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдэд өрсөлдөх боломж болсон. Бид үүнийг л ашигласан. Мэдээж дотоодын үйлдвэрлэгч гэдгээ давуу тал болгон чанартай, загвар сайтай, цэвэр модон тавилга үйлдвэрлэхийг зорьсон. Гэхдээ үнийн хувьд хямд байх боломжийг эрэлхийлсэн. Ер нь бизнес хийж байх хугацаанд хэт их ашгийн хойноос хөөцөлдөж байсангүй. Харин ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж ирлээ.

Үйлдвэрлэлд төрийн дэмжлэг дутаж байгаа тухай хүмүүс хэлдэг. Гэхдээ бодлогын төвшинд гэдгийг бас тодотгодог. Таны тухайд?

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа бидэнд төрийн дэмжлэг мэдэгддэггүй гэхэд хилсдэхгүй л байх. Манай улсад үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг маш хүнд асуудал. Тухайлбал, үйлдвэрлэлийн байр, татвар хураамж, гаалийн татваражиллах боловсон хүчин зэрэг олон асуудлыг дурдаж болно. Би нэг жишээ хэлье. Хотын төвлөрлийг сааруулахын тулд барилгын материалын захыг хотоос гадагш шилжүүлэх тухай ярьж байсан шүү дээ. Гэтэл хотын зах руугаа үйлдвэрлэл явуулах нь битгий хэл хүн амьдрах нөхцөл бүрдээгүй байдаг. Адаглаад тог цахилгааны асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид үйлдвэрийн байраа хотын зах руу гаргаж болно. Ингэхийн тулд 380 ваттын тог татах зайлшгүй шаардлагатай. Гэвч эрчим хүчний газарт хүсэлт гаргасны дараа жил тойрон хөөцөлдөх нь энүүхэнд. Энэ мэтчилэн төрийн хүнд суртал бизнесийнхнийг хөлдөө чирч байдаг юм шүү дээ. Түүнээс гадна ажлын байрны түрээс тулгамдаж байна. Хотын төвд ойрхон байрууд нь хэт өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр зардлаа бууруулахын тулд үйлдвэрээ зайдуухан байрлуулахыг хүсвэл өнөөх л тогны асуудалтай тулгарна. Ингээд тоочоод байвал олон зүйл бий.

Ажиллах боловсон хүчний асуудал тулгамдаж байгааг та дээр дурдсан. Гэтэл залуучууд ажлын хөлсөө голж байгаагаа хэлдэг шүү дээ?

Тиймээ, боловсон хүчин дутаж байхын зэрэгцээ цалингийн асуудал хөндөгддөг. Манай компанийн тухайд олон жил тогтвор суурьшилтай ажилласан, мэргэжилдээ гаршсан хүмүүсээ алдахгүйн тулд аль болох өндөр цалин олгохыг зорьдог. Би амьдралдаа баримталдаг нэг зарчим бий. Хэзээ ч идэж барахгүй их хөрөнгө хураахын оронд хэн нэгэн хүний амьдралд дэм болох нь илүү санагддаг. Тиймээс өөртөө үлдээх ашгаас илүүтэй хүмүүсээ хэрхэн урамшуулах вэ. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд юу хийх вэ гэдэгт илүүтэй анхаардаг. Гэхдээ хэт бага цалингаар хүний хөдөлмөрийг үнэлдэг газар байхыг үгүйсгэхгүй. Үүнийг ажил хийх чадвартай, чадамжтай хүмүүсээ гадагш нь ажиллах хүч болгож гаргаж байгаагаас харж болох юм. Бид хөдөө орон нутгаас ажил хийх сонирхолтой хүмүүсийг авчирч сургаж авдаг. Ингэхдээ сорчилж ялгадаггүй. Хүнд хэдий чинээ сэтгэл гаргана төдий чинээ урам орж ажилладаг юм байна гэдгийг би үйлдвэрлэл эрхэлж байх хугацаандаа олж харсан. Манай компанид ажиллаж байгаад бие даан үйлдвэр байгуулаад гарсан нэлээд хэдэн хүн бий. Би тэднээрээ бахархдаг. Хүн хэрэв хийж бүтээх чин эрмэлзэлтэй бол заавал их, дээд сургууль төгсөх албагүй шүү дээ. Манай улсын хувьд боловсролын системдээ өөрчлөлт хийх цаг болсон. Дээд боловсролыг хэт шүтсэнээр мэргэжилтэй боловсон хүчний хомсдолд орчихсон. Яагаад гэвэл, дөрвөн жилийн турш ширээний ард суудаг, оффисийн ажил хийнэ гэдэг сэтгэлгээ суулгасан хүн хэзээ ч багаж бариад мужаан хийх сэтгэлийн бэлтгэлгүй байгаа юм. Энэ нь ажлын бүтээмжид асар хортой нөлөө үзүүлдэг.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай сүүлийн үед ихээхэн ярьж байна. Гэхдээ дотоодын үйлдвэрүүд нь түүхий эдээ эх орноосоо авахгүй байх шиг санагддаг?

Мэдээж үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн бүхэн аль болох дотоодын компаниудаас түүхий эдээ бэлтгэхийн зорьдог байх. Гэвч тогтвортой үйл ажиллагаа явуулж, байнгын эргэлтээр хангах боломжгүй жижиг үйлдвэрүүд бий. Мөн түүхий эдийн үнэ өндөр байх тусам эцсийн бүтээгдэхүүний өртөг өснө. Жишээлбэл, ДСП хавтангийн үйлдвэр байсан ч импортоор орж ирсэнтэй өрсөлдөх чадварын хувьд сул байснаас үйл ажиллагаа нь зогсч байна. Яагаад гэвэл манайх дотооддоо үйлдвэр байгуулахтай зэрэгцэн урд хөршөөс ижил төрлийн үйлдвэр агуулахтайгаа ороод ирдэг. Энэ нь үнээрээ өрсөлдөх боломжийг нь боомилж байгаа юм шүү дээ. Уг нь ийм үед л төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Тэгсэн хэрнээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэх юм. Ярихаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 23 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Zithromax 500mg Side Effects Generic Cialis 100mg Viagra Farmacia Madrid

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Acheter Cialis Sur Internet France viagra Levitra Orosolubile Bayer Prezzo

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Cialis Sottobanco cialis buy online Viagra Without Perscriptions

Chasadvito
2017 оны 8-р сарын 13

Can You Buy Synthroid Online cialis buy online Lisinopril Hctz 10 12.5 Mg Tab

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Amoxicillin Drug Category buy cialis Propecia Achat France

HaroQuicle
2017 оны 9-р сарын 26

Purchase Amoxicillin Online generic cialis Buy Prescription Levitra Online

HaroQuicle
2017 оны 10-р сарын 1

Buy Clavamox For Cats Online Levitra 40mg Generic Venlafaxine Xr 37.5 Mg Online Uk cialis price Le Viagra En Libre Amoxicillin Trihydrate $8.99 Rxmeds

HaroQuicle
2017 оны 10-р сарын 5

Cialis Generico Acquisto In Farmacia Kamagra With Dapoxetine Propecia Tablets levitra generic Cialis Au Quebec

HaroQuicle
2017 оны 10-р сарын 7

Pediatric Doses Of Amoxicillin All Kamagra viagra cialis Genuine Viagra 100mg Wann Nehme Ich Levitra Ein

HaroQuicle
2017 оны 10-р сарын 8

Clomid online pharmacy Propecia Glatze

HaroQuicle
2017 оны 10-р сарын 10

Kamagra Fast Shipping Amoxicillin 500 Mg Dosing no prescription needed for levitra Amoxicillin Pill Identifier buy generic isotretinoin internet visa with free shipping Non Prescription Prednisone

HaroQuicle
2017 оны 10-р сарын 12

Viagra Patent Expiration brand levitra online Dangers Of Zithromax

HaroQuicle
2017 оны 10-р сарын 15

Port Vila Finasteride Dove Comprare Propecia Generico levitra samples overnight Cialis 20 Beschreibung Cheapest Synthroid Without Rx

HaroQuicle
2017 оны 10-р сарын 19

Direct Worldwide Progesterone Best Website In Canada Cheapeast Cialis Lili viagra Avec Clomid Viagra Ho Provato Order Nizagara Online

HaroQuicle
2017 оны 10-р сарын 23

Cheapest Viagra Soft 100 Mg Symptoms Of Keflex Allergy Mountainwest Apothecary viagra prescription Propecia Canadian Cialis Soft Medicament Cialis Performance

Jefftreaps
2017 оны 10-р сарын 26

How To Pronounce Keflex Viagra Natural Para Mujeres Recetas Cephalexin Through Iv cialis Equivalent Medicine To Amoxicillin Secure Ordering Stendra Where To Buy Cheapeast

HaroQuicle
2017 оны 10-р сарын 26

Propecia Lowest Price Canadian Online Viagra Sales Viagra Generico En Espana Contrareembolso viagra Furosemide Pharmacy Pitampura India

HaroQuicle
2017 оны 10-р сарын 29

Acheter Priligy 30 Mg En Ligne Propecia En Europa viagra Tab Viagra Canadian Discount Pharmacies Prix Kamagra 10 Mg

HaroQuicle
2017 оны 11-р сарын 4

Kamagra Illegal Cialis Kaufen Preise cialis viagra levitra kaufen rezeptfrei Danni Propecia Ceclor And Keflex Valacyclovir Sale

HaroQuicle
2017 оны 11-р сарын 7

Buy Orlistat In Mexico buy cialis Get Atarax Online Fast Shipping Option

HaroQuicle
2017 оны 11-р сарын 28

Amoxicilline Et Mononucleose viagra online pharmacy Kamagra Vente Canada

HaroQuicle
2017 оны 11-р сарын 30

Buy Generic Plavix In Us cialis viagra levitra kaufen rezeptfrei Acquisto Levitra Free Viagra Dopage

EveDalo
2018 оны 2-р сарын 23

Priligy Spain Cialis Contrareembolso online pharmacy Doxycycline 100mg Canada Kamagra Online Di Grenoble Mejor Dia Para Tomar Propecia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *