Х.Амгаланбаатар цагдаад ханджээ

11-р сарын 7, 2017 4:13 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 19
23435694_1651068368256882_1123495360_n

Т.САЙХАН

Монгол үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт хандсан  гэдгээ мэдэгдлээ.  Сүүлийн өдрүүдэд түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, МҮЭХ-ны хөрөнгийг хувьдаа завшсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэх зэргээр нэр хүндэд нь халдсан, худал мэдээллийг өрсөлдөгч нар нь тараах болсон тул баримтгүй мэдээлэл тарааж, ёс зүйгүй хандаж буй этгээдүүдийг хуулийнхнаар шалгуулна гэлээ.  МҮЭХ-ны ээлжит 22 дугаар их хурал маргааш /11.07/ болно. Энэ удаагийн хуралд аймаг, нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл оролцож, шинэ ерөнхийлөгчөө сонгох юм.  МҮЭХ-ны дүрмийн дагуу холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд гурван хүн нэр дэвшжээ. Нэр дэвшигчдийн нэг нь Х.Амгаланбаатар юм.

Эх сурвалж:www.polit.mn  

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *