Гутлынхаа уланд зөөлөн каучук наалгавал халтирахгүй

11-р сарын 23, 2016 11:34 am Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 44
11-23-9

Т.САЙХАН

Нийслэлийн гудамж талбай мөсөн гулгуур шиг болжээ. Халтирч гэмтсэн хүмүүс ГССҮТ-д  дараалал үүсгээд байна.  Ийм нөхцөл байдалд иргэн та өөртөө жаахан ч гэсэн санаа тавиад гутлыхаа уланд каучук наалгаарай. Энэ талаар гуталчин Э.Цогоогийн зөвлөгөөг хүргэж байна.

Гуталчин Э.Цогоо “Мөнгөн завьяа”-гийн ард гутал засвар ажиллуулаад 10 гаруй жил болсон энэ салбартаа нэлээд туршлагатай нэгэн.  Тэрээр “Урд хөршөөс орж ирж байгаа гуталнууд их хатуу ултай, зармынх нь өсгий хуванцар  материалтай байдаг.  Тэр нь өвөл хөлдөхөөрөө халтирч байна. Уг нь улан дээр нь каучук эсвэл зөөлөн арзгар резин наалгахад халтирах нь бага. Зарим хүн үүнийг  мэддэг болсон учраас цас орохоос өмнө ирж энэхүү үйлчилгээг авдаг болсон” гэж байв.   Одоогоор гутал завсарын газрууд энэхүү үйлчилгээг улны эзэлхүүнээс хамаарч 6-8 мянган төгрөгөөр хийж байна.  Мөн сүүлийн үед каучук, резин зэрэг гутал засварын материалууд шинэчлэгджээ.  Өнгө, нимгэн зузаан, хээний хувьд нь илүү арзгар болж ирсэн байна.  Гутал завсарчид энэ төрлийн материалаа голдуу ОХУ-аас авдаг гэж байлаа. Э.Цогоо “Анх намайг гуталчин болж байхад резин ч олдохгүй хэцүү байлаа. Одоо бүгд бэлэн материалууд ирж байна.  Цавууны чанар ч сайжирсан.  Хүмүүс бараг л гуталчинд хандахгүйгээр өөрсдөө материалаа аваад хийхэд болохоор болсон шүү” гэж байлаа. Ийнхүү гутлынхаа уланд зөөлөн каучук наалгачихвал энэ өвөлдөө халтирч унаж бэртэхээс сэргийлж болох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Kayleen
2016 оны 12-р сарын 1

At last, somenoe comes up with the “right” answer!

Arjay
2016 оны 12-р сарын 1

No qutiseon this is the place to get this info, thanks y’all.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *