Гурвантэсийн улаан чулуу хүний аминд хүрч эхэллээ

6-р сарын 25, 2014 11:49 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 1538
“Нутгийн иргэдэд чулуу гарсан газрыг ашиглуулаач, нөхөрлөл байгуулж бичил уурхайн зохион байгуулалтаар олборлолт хийе” гэсэн саналыг орон нутгийн удирдлагуудад иргэдийн зүгээс тавьжээ.

Томилолт: Хөгшөө, Шугшаа уулсын дундах Гурвантэсийн нутгаар

Түрүүч нь http://zuuniimedee.mn/Show.aspx?category=1403&wp:post_id=3730

“Зууны мэдээ” сонин Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас бэлтгэсэн цуврал нийтлэлүүдийг 

хүргэжбайгаа билээ. Тус суманд байгалийн чулуу түүж байгаа нутгийн иргэд, явуулын нинжа 

нарын асуудлаар бэлтгэсэн сурвалжлагыг үргэлжлэлийг хүргэж байна.

Б.СОЛОНГО, Гэрэл зургийг Д.БАТБААТАР

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨНГҮЙ

“Нутгийн иргэдэд чулуу гарсан газрыг ашиглуулаач, нөхөрлөл байгуулж бичил уурхайн зохион байгуулалтаар олборлолт хийе” гэсэн саналыг орон нутгийн удирдлагуудад иргэдийн зүгээс тавьжээ. Сумын Засаг дарга Г.Гангамаа энэ саналыг нь дэмжиж, тухайн газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглахаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай албан тоотыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна. Харин Ашигт малтмалын газраас татгалзсан хариулт ирүүлжээ. Учир нь тус газарт өмнө нь ББДЛ гэх компани хайгуулын лиценз эзэмшиж байгаад хүчингүй болсон юм байна. Тиймээс тэр талбай нь төрийн нөөцөд орж, сонгон шалгаруулалтаар олгох хуультай. Ингээд арга мухардсан иргэд хамгаалалт хэзээ буухыг л хүлээж байгаа гэлээ. Хамгаалалт буутал ойр орчмынх нь хөрсөн дээрх ил чулууг явганаар түүж, хямд үнээр ч хамаагүй худалдаж байгаа юм байна. Орон нутгийн холбогдох албаныхан энэ асуудлыг зохицуулахаар удаа дараа оролдсон ч дийлээгүй, улмаар хүний амь нас хохирсон тул аймагтаа хандахаар шийдсэн гэдгээ ч учирлаж байлаа. Гурвантэс сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Атартай бид уулзсан юм.

А.Атар:

ХЯТАДУУД Л САЙН, МУУГ НЬ ТОДОРХОЙЛООД БАЙГАА ХЭРЭГ

Доошоо ухах тусам чулууны чанар сайжирдаг гэжиргэд ярьж байна. Тэгэхээр хэдэн метрийн

 гүндолборлолт хийж байсан бэ?

-Гүн ухах тусам сайн чулуу гардаг гээд байгаа юм. 7-8 метр орчим ухаж байсан. Зарим нь түүнээс ч доошоо 12-13 метр хүрч байлаа. Ингэхээр хүний амь насанд ноцтой байдал үүсээд байгаа юм. Ер нь энэ чулууны чанарыг хятадууд л тодорхойлоод байгаа хэрэг шүү дээ. Урагшаа хилээр маш их гарч байгаа. Өнгөн хөрсний чулуу бутрамхай чанартай, доошлох тусмаа хатуу ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар тодорхойлоод байна. Одоохондоо энэ 0.5 га газрын асуудал яригдаж байна. Хэрэв энэ газраас тэлээд ухаад эхэлвэл тун хэцүү нөхцөл үүснэ. Маш их хэмжээний газар нутаг сүйдэж, хүний эрүүл мэнд хохирох эрсдэтэй болчихоод байна.

-Орон нутгийн зүгээс ямар анхаарал тавьж ажилласан бэ?

-Улаан чулуу гарч эхэлснээс нь хойш бид байнга эргэж тойрч байсан. Тэнд цугласан хүмүүсийг эмх замбараатай байхыг уриалж, олон удаа сануулсан. Сүүлдээ орон нутгийнхаа хэмжээнд дийлэхээ байгаад аймагт хандсан юм. Чулууны газарт есөн удаа техникийн нөхөн сэргээлт хийсэн. Бидэнд зарцуулах төсөв мөнгө нь байхгүй шүү дээ. Тийм болохоор дээд шатны байгууллагад хандсан юм.  Одоо 8-10 хүний бүрэлдэхүүнтэй байнгын харуул манаатай пост ажиллаж байгаа. Иргэдийн хүсэлтийн дагуу бичил уурхайгаар ашиглахыг нь зөвшөөрөөд энэ газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Тэгээд Ашигт малтмалын газарт журмын дагуу хурлын шийдвэрээ явуулсан. Гэтэл тэндээс татгалзсан хариу ирсэн. Энэ талбай нь хайгуулын лицензтэй байсан болохоор одоо сонгон шалгаруулалтын журмаар олгоно гээд зөвшөөрөөгүй. Ингээд яах ч аргагүй болчихоод байгаа юм.

-Өмнө нь танай суманд ийм өнгөт чулуу гарч байсан уу?

-Үгүй. Манай суманд тусгай зөвшөөрлөөр баргилт чулуу олборлодог компани л байсан. Нэг жил ажиллаад үйл ажиллагаа нь зогссон.

-Зөвхөн танай сумынхан гэлтгүй явуулын хүмүүс олон байх шиг. Тэд хамгаалалт хэзээ буухыг хүлээж 

байнагэсэн мэдээлэл байна?

-Ер нь бүх газраас ирсэн шүү. Эхэндээ зөвхөн сумын хэмжээнд 100-150 хүн ирэн очин ухдаг байсан. Орон нутгийн хүмүүс  шаардлага хүлээж авдаг байлаа. Гэтэл сүүлдээ Хөвсгөл, Дархан, Улаанбаатар, Өвөрхангай гээд ирээгүй хүмүүс байхгүй. Маш замбараагүй болсон. Заамарын алтны нинжанууд ч гэх шиг, хаанахынх нь мэдэгдэхгүй, зохион байгуулалттайгаар энд тэнд алт ухдаг хүмүүс ч ирсэн. Тэд орон нутгийн иргэдийг турхирах байдлаар сүүлдээ дийлдэхээ больж, нөхөн сэргээлт хийж байсан техникийн шилийг хагалж, мотоцикльтойгоо дайрдаг болсон.  Бичил уурхайгаар ашиглуулах боломж байна уу, нээгдчих болов уу, хэзээ энэ пост буух бол тэр үед нь ухна гэсэн хүлээлттэй хүн олон байгаа. Өмнө нь хамгаалалт гарч байгаад 4-5 хоногийн хугацаатай буусан юм. Гэтэл эргээд бараг 400-500 хүн нэмэгдсэн. Аймгаас пост ирсний дараа ойр хавийн уул толгодоор холоос ирсэн хүмүүс машинтайгаа бүгсэн. Зарим дээр нь очоод шаардлага тавихад нутаг буцах бензин тосгүй гэсэн хүмүүс ч байсан.

-Чулууг нь худалдаж аваад байгаатай нь ажиллаж болохгүй юу. Авахгүй бол ухахгүй, түүхгүй шүү дээ?

-Худалдаж аваад байна, үнэн. Гэхдээ энэ нь үнэт чулуу мөн үү, биш үү гэдэг нь тодорхойгүй. Геологийн төв лабораторид хүргүүлж шинжлүүлэхэд цахиурлаг хас гэсэн хариу гарсан. Үнэт чулуу мөн, эсэх нь тодорхойгүй болохоор нэг хүн нөгөөдөө дамжуулж наймаалцаж байгааг шууд хориглох эрхзүйн үндэс муутай юм шиг байна лээ.

“БАРИГДЧИХВАЛ ЧИ АРГАЛАХ УУ?”

Сумын иргэдийн амжиргааны төвшин улаан чулууны ачаар багагүй дээшилсэн гэж нутгийн иргэд ярьж байлаа. Гурвантэс сумын төвд буцаж ирээд нэгэн дэлгүүрийн гадаа буутал мотоцикльтой, жийп машинтай хэдэн залуу цугласан харагдав. Цагаан өнгийн Ланд-80-ийн онгорхой хаалгаар дотор нь утсаар ярьж байгаа залуугийн яриа тодхон сонсогдоно. “Орж чадвал ил хэвтэж байна гэнэ дээ. Яах вэ. Баригдчихвал чи аргалах юм уу” гэж хэн нэгэнтэй чулууны талаар ярьж байлаа. Цахиурлаг хас хэмээх тэр чулууг суманд мөнгөтэй хүн болгон л худалдаж авдаг байна. Авсан чулуугаа хил гаргаж дөнгөвөл овоо нугалаад хятадууд, өвөрмонголчуудад зарчихдаг гэнэ. Шивээ хүрэн боомтоор гараад Хятадын Сэхээгийн боомт дээр чулуу сурагласан өвөрмонголчууд олон байсан юм. Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг дараагийн дугаарууддаа хүргэх болно. Сумын төвд чулуу авдаг хүмүүс өндөгний дайтайг нь килограммыг нь 20 мянган төгрөгөөр, зангидсан гарын чинээтэйг килограммыг нь 80 мянган төгрөгөөр гэх мэтээр үнэлдэг байна. Харин хөрсөн дээрээс түүсэн бүр жижиг хэмжээтэйг нь 10 мянган төгрөг хүртэл худалдаж авдаг ажээ.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Cialis Contre Indications Lilly Cialis Coupon Comparateur Prix Viagra Cialis cialis from canada Cleocin

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Propecia Length To Work Vente Cialis Canada where to buy cialis online safely Best Prices For On Line Levitra Cheapest Generic Propecia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *