Гурван охины нэг нь хүүхэд байхдаа гэрлэж байна

10-р сарын 15, 2012 11:05 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 334

Н.МӨНХЖИН

 

Дэлхий даяар 20-24 насны гурван охин тутмын нэг нь насанд хүрээгүй байхдаа гэрлэж байна хэ­мээн ЮНИСЕФ-ийн илт­гэлд онцолжээ. Буурч, цөөрч байгаа хэмээх энэ үзэгдэл харин ч дэлхий даяар өргөн тархаж бай­гааг НҮБ-ын мэргэжилт­нүүд түгшүүрийн харанга дэлдэж байна. Өчигдөр буюу аравдугаар сарын 11-нд дэлхий даяар анх удаа Охидын дэлхийн өдрийг тэмдэглэлээ. ЮНИСЕФ болон НҮБ-ын бусад агент­лагууд насанд хүрээ­гүй охидын үндсэн эрхийг харгисаар зөрчиж байгаа хүүхдийн гэрлэлтийн асуу­­далд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг хичээсэн юм.

Мэргэжилтнүүдийн тоо­цоогоор, 20-24 насны 23 сая охин 15 нас хүрэ­хээ­сээ өмнө хүчээр нөхөрт гарсан, эсвэл хүчээр эрэг­тэй хүний өвөрт орж бай­на гэв. Дэлхий даяар 20-49 нас­ны 400 сая эмэг­тэй (энэ насны эмэгтэйчүү­дийн 41 хувь нь) 18 хүрээ­гүй байхдаа богтлогджээ. Ийм явдал манай гариг­ийн өнцөг булан бүрт гарч бай­гаа аж. Насанд хүрээ­гүй охидыг богтлох явдал Өмнөд Азид 46, Сахарын цө­лийн Африкийн улсуу­дад 37, Латин Америк, Ка­рибын тэнгист 29, Зүүн өм­нөд Азид 18, Ойрхи Дорнод, Хойд Африкт 17, Европын холбоо болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад 11 хувь­тай байна.

Хүүхдийг насанд хү­рээ­гүй байхад нь нөхөрт гар­гах нь охидын хүүхэд нас­ны эрхийг ноцтойгоор хяз­гаарлаж, сурч, боловс­рох боломжийг нь хааж, хү­чирхийлэл, бэлгийн да­рамт шахалтад өртөх, ул­маар эрүүл мэнд нь муудах аюулд ордог. Ийм аюул бай­саар байтал 18 хүрээ­гүй хүүхдийн гэрлэлтийг хо­риглоогүй улс орнууд цөөн­гүй байна. Одоогоор НҮБ-ын гишүүн 193 орны 113 нь үүнийг  хо­риглож байгаа юм. Охи­дыг насанд хүрээгүй бай­хад нөхөрт гаргах нь түү­нийг эрчүү­дийн секс боол болгож байгаатай адил хэ­мээн НҮБ-ын хороо, агент­лагуудын шинжээ­чид, илтгэгчид нэгэн дуу­гаар мэдэгдэж байна.

“Эрт нөхөрт гарсан охид нөх­рийн­хөө боол болон хувир­даг. Тэд гэ­рийн боол, секс боол болж, эрх чөлөө, эрүүл мэн­дээрээ хохирч, сэтгэл зүйн хүнд дарамтад ордог” хэ­мээн НҮБ-ын шин­жээч­дийн илтгэлд онцолжээ.

Боолчлолын бүхий л хэлбэр, хүчээр гэрлүүлж буй явдлыг бусад гэмт хэргийн адилаар шийтгэх ёстой хэмээн үзэж байна. Үүнийг шашин, уламжлал хэмээн зөвтгөж болохгүй аж. Охид эрт насандаа жирэмслэх нь төрөлтийн үеийн эхийн эндэгдлийг нэмэгдүүлж, бие, сэтгэ­лийн ноцтой хохирол амсч байна.

Жил бүр 10 сая охин насанд хүрээгүй байхдаа гэрлэж байгаагийн дотор найман насандаа богтлог­дон айлын эхнэр болж буй бяцхан охид ч байгаа ажээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *