Гурван машин дээр кран унажээ

4-р сарын 16, 2018 8:19 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 10
z6z6z6z-550x300

М.БААСАНДЭЛГЭР

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн” компанийн “Саруул хороолол”-ын барилгын ажлыг гүйцэтгэж байх үед кран унажээ. Ийнхүү кран унахдаа зогсоол дээр байсан “Приус” маркийн гурван машиныг дарсан байна. Дээрх машинуудад хүн байхгүй байсан хэдий ч кранд байсан жолоочийг түргэн тусламж ирж авч явсныг эх сурвалж мэдээллээ. Одоогоор хэргийн газар үзлэг хийж байгаа тул албаны хүмүүс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.  Оршин суугчдын хэлж буйгаар “Кран унахдаа хажуугийнн байранд тулсан ч тогтоогүй, доош унасан” гэв. Харин кран дотор байсан эрэгтэйг хоёр туслах ажилтан кранаас гарган байр луу авч орсон тухай ч мөн эх сурвалжууд хэлж байв. Гэтэл тус барилгыг барьж буй ажилтнууд ямар ч хүн байгаагүй, мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Дашрдамд дурдахад, энэ барилга дээр ажиллаж байгаа хүмүүс хөдөлмөр хамгаалалыг сахидаггүй, ямар ч бэхэлгээгүйгээр ажлаа гүйцэтгэж байгаа тухай тэнд байх оршин суугчид ярьж байлаа. Түүнчлэн ихэнх ажилтан нь хятад хүмүүс байдаг гэлээ.

 Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *