Гүйцэтгэх захирлаар улсын заан Ц.Магалжавыг сонголоо

4-р сарын 4, 2018 8:39 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 68
6j5gfe64r4ouhhjrj9tf742do-550x300

Т.САЙХАН

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирлаар улсын заан Ц.Магалжав сонголоо. Хуралдааны явцад улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын заан Ц.Магалжав нарын нэр дэвшигдсэн. Т.Өсөх-Ирээдүй нэрээ татаж авснаар Ц.Магалжав гүйцэтгэх захиралаар сонгогдлоо. Мөн түүнчлэн Цэцдийн зөвлөлийн тэргүүнээр дархан аварга Г.Өсөхбаярыг сонгосон байна.  Цэцдийн зөвлөлийн хурлаар ярилцах нэг асуудал бол бөхийн барилдааны давааны асуудал юм. Барилдааны шүүлтэд камерын бичлэг ашиглах, хөлийн цэц засуулуудыг илүү хариуцлагатай ажиллуулах, өндөр цолтой бөхчүүдийн барилдааны идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Иргэдийн зүгээс шүүлттэй холбоотой асуудалд илүү их анхаарал хандуулж, олон бөхчүүд хохирч байгааг удаа дараа сануулсаар байгаа. Мөн бөхийн барилдааны тасалбарыг онлайнаар худалдаалах уу, барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэх нь зөв үү зэрэг олон асуудлууд шийдэгдэх юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *