“Гүйе Түүе” аяныг шилдэг тамирчид ахална

6-р сарын 7, 2018 3:14 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 39
6-7-7

О.ХАЛИУН

Нийслэлийн залуу­чуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-тай хамтран орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе Түүе” аяныг 300 залуусын оролцоотой зургадугаар сарын 30-ны өдөр 09:00-13:00 цаг хүртэл Үн­дэсний цэцэрлэгт х­ү­рээлэнд  зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд  бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай тэмцээн болох “Азийн Гран При” тэмцээний ялагч болсон 11 тамирчин залуучуудыг уриалан оролцох юм. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар Монголын бодибилдинг фитнессийн холбоотой  хамтраад нийслэлийн 20 гаруй фитнессийн байгууллагыг 10-50 хувь хүртэл хямдруулсан.  “Гүйе Түүе”  үйл ажиллагааны зорилго нь спортоор хичээллэж байгаа залуучууд дасгалаа хийнгээ орчин тойронд байгаа хогийг түүж, хогийн саванд хаях зуршлыг дэлгүүрэх юм.  Энэ аяныг сар бүр уламжлалт болгон зохион байгуулна” гэв

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *