“Говь”-ийн хувьцааг нэг төгрөгөөр нийтэд санал болгоно

12-р сарын 3, 2018 11:13 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 5
p1bqc9tf1e16eie1g1hki1he6ns71

Д.ЧИМЭГ

Говьхувьцаат ком­па­нийн нийтэд санал бол­го­сон нэг бүр нь 100 төгрө­гийн нэрлэсэн үнэ бүхий 7.8 сая ширхэг хувь­цааг 100 хувааж, нэг бүр нь нэг төгрөгийн нэрлэ­сэн үнэ бүхий 780 сая 112 мянга 500 ширхэг эн­гийн хувьцаа болгохоор шийд­вэр­лэжээ. Ингэснээр хувь­цаа­ны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх, компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад хувьцааны төвлөрлийг бууруулах ач холбогдолтой хэмээн Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн байна. Энэ ажлыг 10 хоногийн дотор багтаан гүйцэтгэхийг Монголын Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үүрэг болгосон аж.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *