Говь, хангайн бүсэд шатахууны үнэ буурлаа

1-р сарын 26, 2016 8:50 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 98
1-26-4a2

Д.ОЮУНЧИМЭГ

Бүргэд шувуутай зургаа татуулсан нэгэн эрхмийн хошин түүх санаанаас гардаггүй. Тэрэлж орох замд зогсдог шувуудтай хүмүүс “Бүргэдтэй хамт зургаа татуулахад 2000 төгрөг” гэдэг аж. Зам зуур явсан эрхэм 2000 төгрөг юм чинь сельфидэж байгаад цахим хуудастаа оруу­­лахаар шийдэж. Зураг авхуулсны дараа шувууны эзэн 5000 төгрөг гэжээ. “2000 гэж байснаа яагаад 5000 болчихов оо” гэхэд нь шувуу далавчаа дэлгэсэн, нэг далавч нь 1500 гэж тайлбарлажээ.

Үүнтэй нэгэн адил өнгөрсөн оны сүүлчээр баруун, зүүн хязгаарын аймгийн шатахууны үнийг 10-400 төгрөгөөр буулгасан нь “Бүргэд шувуу далавчаа дэлгэсэнтэй” утга дүйжээ. Тухайн үед алслагдсан аймгийн шатахууны үнэ буурснаар нутгийн ард олны талархлыг хүлээж байлаа. Харин шинэ он тун чиг таатай эхэлж буй. Учир нь төвийн болон хангай, говийн бүсийн аймгуудын шатахууны үнэ 100-150 төгрөгөөр буурч байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрөөр Дорноговь, Өмнөговь аймгийн шата­­хууны үнийг буулга­хаар Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон хол­бог­дох албаны хүмүүс ажлаа амжилттай гүй­цэтгэв.

Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 28 ам.долларт хүрсэн ч манайд шатахууны үнэ буурахгүй байна хэмээн олон хүн асуулга тавьсаар байсан юм. Гэхдээ өн­гөр­сөн долоо хоногт нийс­лэлд шатахууны үнэ 100 төгрөгөөр буурч, энэ давалгаа говийн бүсийг чиглэсэн билээ. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа ч үүний нөлөөлөл нь гурван сарын дараа манай улсад мэдрэгддэг болохыг мэргэжилтнүүд онцоллоо. Түүхий газрын тосны экспорт, импорттойгоо дүйдэг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 1.1 сая тонн газрын тос экспортолсон. Энэ хэмжээний нефть импортолсон байна. Хэдий­гээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж байгаа ч олон хүчин зүйлээс хамаардаг ажээ.“Шатахууны үнэ баруун, зүүн аймгаас эх­лэн буурсан. Өдгөө говийн болон хангайн бүсэд буурч байна. Энэхүү үнийн бууралт хувь хүн, айл өрхийн амьжиргаа болон хуримтлалд шууд нөлөөлнө” хэмээн Р.Жигжид сайд хэлэв. Дорноговь аймагт ша­тахууны үнэ буурах үеэр нутгийн үйлдвэрлэгчдийн Цагаан сарын баярт зо­риул­сан үзэсгэлэн ху­далдаа гарч байв. Тэнд орол­цож буй баялаг бүтээг­чид шатахууны үнэ буурч байгаа баяртай үйл явдлын давалгааг баярын худалдаандаа шингээж сугалаат, урамшуулалтай худалдаа хийж байв.

Ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ир­гэд рүүгээ чиглэсэн арга хэмжээ авч байгаад талархаж буйгаа нутгийн иргэд дамжууллаа. Шата­хууны дөрвөн төрлийн албан татвараас 460 тэр­бум төгрөгийг төсөвт төв­лөрүүлэн тэтгэвэр, тэт­гэмж, цалин хөлс хэл­бэрээр ард түмэндээ олгож буйг албаныхан хэлсэн.

Мэдээж энэ ажлыг хийхийн тулд импортлогч компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй томоохон ажил болсныг тэд онцолсон юм. Дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй манай улс шатахууныхаа үнийг уялдуулан буулгах боломж бүрдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн. Учир нь өмнө нь Рос­нефть компанийн хэлсэн үнээс хамаардаг байсан зах зээл газрын тос олборлож, экспортод гаргадаг болсныхоо хүчээр дэлхийн үнийн жишигтэй дүйцдэг бол­сон нь сайшаалтай. Тий­мээс далавчаа дэлгэ­сэн шувуу урд хойд зүгтээ ч өгөөжөө өгч буйг ард олон талархаж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *