Гортигны гаднах АН, МАН

4-р сарын 25, 2018 8:55 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 45
өйөйөй

Ч.ҮЛОЛДОХ

 Улс төрийн  халуун  тогоо, түүн дотор ид буцалж буй үйл явдлын гортигны  гаднах хэдий чАН, МАНын дотоодод   өрнөж буй үйл явдал   анхаарал татаж байна. АНын хувьд аливаа асуудлын шуургыг яаж ийж байгаад МАН руу чиглүүлж, өөрсдийгөө цэвэрлэх, өрөвдөх тактик руу нийгмийн сэтгэлзүйг чиглүүлэх, тэр эрчийг алдалгүй байсаар 2020 онтой золгох сонирхолтой. МАНын хувьд улс орны хямралыг даваад гарах тактик боловсруулах бүү хэл, 65-ын бүлэг нь 33, 32-оор хуваагдаж, Засгаа огцруулсан нээнтэгтэй. Одоо ч гэсэн  гуравдугаар ээлж нь  “хоолондоохөтөлбөр хэрэгжүүлэх мөрөөдөлтэй явна.

  МАНЫНХАН  ТАХИМАА ӨГЧИХЛӨӨ

 2020 оны сонгууль яагаа ч үгүй байхад МАН тахимаа өгчихлөө. 2016 оны сонгуульд 65 суудал авсандаа хөөрч  эргээд  газарт буухгүй юм шиг  авирласан нь энэ. Доторх талцал, тэмцэл нь ч хурцадсанТэр нь сонгуулиас  өмнө “60 тэрбум”-ыг босгох үеэс эхэлсэн  нь Доржзодовын бичлэгт  “Хүрэлсүхийн  гар, хөлийг тайргэсэн зааварчилгаа өгч буйгаар илэрсэн. Дараа нь Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгосон ч  танхимын сайд нарыг бат­лах гэж өчнөөн зөр­чилдсөн. Үргэлж­лүүлээд   М.Энхболдыг дэв­шүүлэн хор­ло­­сон нууц бич­лэгүү­дээр дотоод  талцал, тэм­цэл нь  хурцадсанТэр гар­чихвал   хэн УИХын дарга  болох вэ, намын даргын албан тушаалд хэнийг тавих вэ, Төв аймгийн нөхөн сонгууль юу болох вэ гэхчлэн дайтсан нь тэр. Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Сү.Батболд гээд бүгд л  зүтгэсэн. Гэвч эцэст нь   саналын тоог  хэд нугалж нэмсэн ч М.Энхболд унаж дараагийн хувилбар гарч ирэх нь тэрУ.Хүрэлсүх намын даргын албан тушаалыг авч, УИХ дахь 65-ын бүлэг нь 33,32-оор хуваагдав. Х.Нямбаатар нар оройлон АНын бүлэгтэй хамтран Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар саяхан хөтлөлцөж явсан Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх нар дайсан болцгоож,   МАНын дүрэм дэхНамын дарга, Ерөнхий сайдын албыг хамтатган хашинагэсэн заалт хэрэг­живӨөртэй нь өр­­сөл­дөж тэмцэлдэж асан Ц.Нямдорж, Ө.Энх­түвшин, Н.Энхболд нарыг тэр танхимдаа баг­таав.

Ийнхүү МАНд У.Хүрэлсүхийн эрин эхэлсэн мэт боловч  тэр  УИХын гишүүн биш учраас  их улс төрийн гортигны гадна  үлдсэн дан дээлтэй даарч яваа Ерөнхий сайд. Танхимын сайд нар нь давхар дээлтэйУИХ дахь 65-ын бүлгийн тал нь түүний талд лобби хийдэг ч тэд эрх мэдэл, мөнгөний төлөө  хаашаа ч эргэж мэдэххүүхэлдэйнүүд”. Тэр тусмаа  одоо УИХ дотор цор, цор гээд байгаа амбицтай залуус   У.Хүрэлсүхийгээ түлхэж унагаад өөрсдөө гарч ирэхийг мөрөөдөж яваа ч юм бил үүТэр бүү хэл, МАН дотор гуравдугаар ээлжийнхэн ч хоолонд орох мөрөөдөлтэй яваа гэлцдэгДээр нь саяхнаас АНын гишүүд  сайд нарыг  нэг, хоёроор нь сугалж огцруулах тухай яриад эхэллээ. Үйл явдал хаашаа яаж  эргэж юу болохыг таашгүй.

М.Энхболдын хувьд УИХын дарга гэдэг сэтэртэй ч  намын даргын албаа өгснөөрХаан шалдан байнагэдэг шиг л байх болсон. Гэхдээ түүний талд 65-ын бүлгийн тал нь үлдсэн. “Хотын фракцгэж хүчтэй бүлэглэл бий. Тэр 2007 онд С.Баярт намын дарга, Ерөнхий сайдын албаа давхар хамуулчихаад  үлдэж байсан. Бас эргээд хүрд эргүүлэх боломжийг шүүрч авч чадсан. Одоо юу бодож, хүлээж буйг өөрөөс нь өөр хэн мэдэх вэ.

АНЫН ЛИДЕРҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ДАЙЖИНА

 Ардчилсан намНийгмийн даатгалын намболсноос хойш  лидерүүд нь  С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хоёр толгойтой байнга шөргөөцөлдөх болсон. АНын олонд хүлээн зөвшөөрөгдсөн хэсэг нь онц биш тодорхойлолттой энэ хоёр хүнээр намаа овоглохыг хүсэхгүй байгаа. Хэдийгээр З.Энхболд, Н.Алтанхуяг нарын хүмүүс Х.Баттулгын дэргэд байгаа ч Ерөнхийлөгчийн Тамгын газар  нь тэдний хувьд 2020 оныг хүртэл түр хорогдох байр төдий юм. Тэдний хувьд  АНыг С.Эрдэнэцэвэрлэжлидерүүдээс салсны дараа намын байрандаа эргэж суух  бодолтой. Н.Алтанхуягийн хувьд Х.Баттулга угаас харийн хүн. Нэг намынх биш. Тэдний дунд нэг танхимд  байсныг эс тооцвол нөхөрлөл байхгүй. Гэхдээ Н.Алтанхуяг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнд хүчин зүтгэсэн. Энэ нь цаанаа тооцоотой. Нэгдүгээрт,   АТГаас  зугтах нуувч  гэж харсан байх. Ер нь тэр бага биш мэдрэмжтэй. “Заан 25 кмын газраас ус үнэрлэдэггэдэг шиг эрх мэдэл, мөнгийг үнэрлэж чадаж байна.

З.Энхболдын тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн л түр хоргодох байр. Ирэх жил хүртэл  эвтэйхэн байж байгаадЗа би цэгцлээд өглөө, та нар аятайхан аваад яваарай. Би одоо явж намынхаа сонгуулийг удирдаяТа нар минь баяртай, чи  наанаа үлдгээд яваад өгөхөө мэднэ. Одоо болБи мундаг лидер. Чамайг ялуулсангээд сууж  байгаа. Удахгүй З.Энхболд  УИХын дарга,С.Эрдэнэ Ерөнхий сайд, Н.Алтанхуяг сайдын эрх мэдэл мөрөөдөн  тэдний зам сална.

Харин 2021 оны Ерөнхий­лөгчийн сонгууль бол Х.Баттулгынх биш, АН-ын бодлогын авч яваа одоогийн багийн тол­гой­логчдийн өрсөл­дөөн байх болно. Тэд одоо­ноос өөрсдийгөө бэлт­гэж байна. Тиймдээ ч С.Эрдэнэ, Х.Баттулгыг улс төрийн гортигны дотор  оруулахгүй  гадна талд суулгаж байгаа. С.Эрдэнийн хувьд Х.Баттулга мөн л харийн хүн. Тэр Ц.Элбэгдоржтой нийлж С.Эрдэнийн гараас МоАХ-ыг хууль бусаар бараг л хүчээр булаан авч байв. Энэ нь С.Эрдэнийн  хамгийн том шарх бөгөөд тэр намын эрх мэдлийг гартаа атгаж байсан цагт Х.Баттулгыг хэзээ ч хүчтэй болгохгүй. Түүний хувьд сүүлийн үед одончуу дээлээ өмсөөд  21 аймгийг тойрон иргэдтэй уулзах болсон. Энэ нь их улс төр дотор байх ёстой талбай дээрээ хөлөө бат тавьж чадахгүй, бүтэн зогсч чадахгүй байгаа түүний ард иргэдээс дэмжлэг авах гэсэн оролдлого, гудамжны улс төр юм. Цааш­лаад хувьсгал хийх юм байх. Гэвч ард түмэн одоохондоо хувьс­гал хийх асуудалд  санал нэгдэхэд хүрээгүй. Хувьсгал хийгээд цааш  хаачих ч билээ. Завшаан нь юу байх вэ. Тэр хэнтэй нийлж, юу хийх нь вэ гээд харвал Х.Баттулга ард түмнийг зэвсэг болгох гэж үзэж буй бололтой. Ийм боломжийг гэхдээ АН олгохгүй. 2020 онд парламентыг авахын тулд Ерөнхийлөгчийн засаг­лалтай болох гэж улайрч байгаа хүнийг С.Эрдэнийн баг дэмжихгүй. Тэгээд АН-ын гортигны дотор ч, гадна ч байгаа улс төрчид Женкогийн дор бүгд нэгдэх үү, бараг л үгүй болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *