Гоо сайхны вант улсыг үүсгэн байгуулагч Эсте Лаудер таалал төгсөв

4-р сарын 24, 2017 9:15 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 22
10

Т.САЙХАН

 Эсте Лаудер 1908 оны долдугаар сарын 1-нд АНУ-ын Куинс хотноо төржээ. Түүний эцэг, эх нь унгарын цагаачид байв. Эсте хүүхэд ахуй цагаасаа үзэсгэлэн төгөлдөр ээжтэйгээ адилхан болохыг хүсдэг байв. Тэрээр Жозеф Лаудер гэх нягтлан бодогчийн  эхнэр болсныхоо дараа гоо сайхны тосыг нөхрийн хамт хийж эхэлсэн байв. Эстегийн авга Жон Шотц химич байсан учир нүүрний тос бэлтгэхэд нь ихээхэн тус болжээ. Тэрээр өөрийн нүүр царайнд авгынхаа тосыг туршаад бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах ажилдаа оржээ.

Бүтээгдэхүүнээ гоо сайхны салонуудад худалдаж эхэлсэн нь түүний амжилтын эхлэл байлаа. Өдгөө түүний байгуулсан Гоо сайхны вант улс дэлхий даяар хэдэн арван мянган дэлгүүртэй бөгөөд тэдний бизнес “Имиж нь хамгийн чухал” гэсэн уриатай юм.

1953 оноос үнэртний үйлдвэрлэлээ эхэлсэн байна. Тэдний биеийн тос, үнэртэй ус, ариун цэврийн үнэртнүүд маркетингийн чадварлаг ажиллагааны буянаар алдаршсан. Өдгөө энэ компанийн бүтээгдэхүүн дэлхийн 70 гаруй оронд борлуулагдаж байна.

1770 он

Японы Иси-гаки арлын ойролцоо сейсмогийн хамгийн өндөр цунами үүсчээ. Энэ давалгааны хурд нь цагт 750 км байжээ.

1899 он

Оросын нэрт зохиолч В.Д.Набоков төржээ. Хөгшин хүнд дурласан охины  тухай бичсэн “Лолита” романаараа алдартай бөгөөд дэлхийн олон хэлэнд хөрвүүлжээ.

1916 он

Ирланчуудын англичуудын эсрэг “Улаан өндөгний баяр” гэж нэрлэгдсэн бослого Дублин хотод гарчээ. Английн залхаан цээрлүүлэх корпус бослогыг дарсан ба 3000 орчим хүн үрэгдэж, мөн төдий тооны хүн баривчлагдсан байна. Бослогын лидер Жеймс Коннолийг буудан хороожээ.

2004 он

Хойд Солонгост 26.5 тонн тротилийн хүчтэй дэлбэрэлт болжээ. Нийт 1850 байшин эвдэрч сүйрсэн байна. Хичнээн хүн үрэгдсэн тоог Хойд Солонгосын эрх баригчид нуусаар иржээ.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *