“Голланд өвчин”-өөс салсан туршлагаа хуваалцав

3-р сарын 6, 2013 9:42 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 509
Төрийн ордноо зохион байгуулж буй Монголын эдийн засгийн форумд оролцохоор ирсэн

М.ЦЭЦЭГ

Төрийн ордноо зохион байгуулж буй Монголын эдийн засгийн форумд оролцохоор ирсэн Голландын Ерөнхий сайд асан Вим Кокийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр хүлээн авч уулзлаа. Гол­ланд улсын уул уурхайн салбарт тохиолдсон, дэл­хий даяараа “Голланд өвчин” хэмээн нэрлэдэг хямралыг хэрхэн даван туулсан тухайгаа ноён Вим Кок жишээ болгон яриад мон­голчууд ийм хямралыг дав­тахгүй байх, энэ сал­барын хөгжлөө зөв удир­дан чиглүүлэхэд зайлшгүй анхаарах асуудлын талаар харилцан санал солилц­лоо. Уул уурхайн салбарын орлого өсөхийн хэрээр тэнд ажилчдын цалин хөлс нэмэгдэж, энэ нь бусад салбарт ихээхэн нөлөөлөх нь хямрал үүсгэх үндсэн нөхцөл болдгийг ноён Вим Кок онцолж байв. Хоёр ч удаа Ерөнхий сайдаар сонгогдон ажил­лах­даа өөрийн орны эдийн засгийн хүнд нөхцлийг амжилттай даван гарч чад­сан түүнийг манай оронд ирж, арвин турш­лагаасаа хуваалцаж бай­гаад баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд “Хө­дөө аж ахуй, уул уурхай гээд эдийн засгийн гол салбарын хувьд манай оронтой олон талаараа ижил төстэй Голланд ул­сын хөгжлийн бодлого болон тулгамдсан асууд­лаа оновчтой шийдсэн туршлагаас судлах шаард­лага бидэнд бий. Иймд цаашид илүү ойр дотно хамтран ажиллая” гээд ноён Вим Кокийн Мон­голд хийж байгаа айлч­лалд амжилт хүслээ.

Мөн Вим Кок Монго­лын эдийн засгийн чуул­ганд тавьсан илтгэлийнхээ хүрээнд сэтгүүлчдийн со­нирхсон асуултад хариулт өгсөн юм. 1994-2002 онд Голланд улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажиллах хугацаандаа тэрээр эдийн засгийн томоохон реформыг удирдаж, ажил­гүйдлийн эсрэг урам­шуул­лын арга механизм хэрэгжүүлж, нийгмийн өргөн салбарын үйл ажил­лагааг тогтворжуулсан байна. Dutch disease буюу “Голланд өвчин” гэх нэр­ бий болтлоо олон ул­сын анхааралд өртөж бай­сан уул уурхайн салбараас үүдэлтэй хямралын эсрэг тус улсаас авч хэрэг­жүүл­сэн гол алхам нь “Ductch polder model” хэмээн хо­жим нь нэрлэгдсэн хариу арга хэмжээ байжээ. Polder гэж далангаар хам­гаалан голын усыг тогтмол болго хэсгийг хэлдэг. Яг үүн шиг нийгэм, эдийн засгийн тодорхой хэсгийг төрийн бодлогоор хам­гаалан тогтворжуулснаар  хямралыг даван туул­сан байна. Эдийн засгийг өсгөхдөө нийгмийн асууд­лыг хамт шийдэхэд чиг­лэсэн энэ бодлогыг Хойд Европын орнуудад тур­шин хэрэгжүүлж, үр дүнд нь өрсөлдөх чадвараа дээш­лүүлсэн байдаг. Монголтой харьцуулахад байгалийн баялаг хомс хэдий ч “Голланд өвчин”-ий улмаас эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага тулгарч, ийм бодлогоо ч амжилттай хэрэгжүүлжээ. Тэр дундаа худалдааны салбарыг хөгжүүлэхэд тус­гайлсан бодлого хэрэг­жүүлсэн байна. 1980-аад оны эхэн үе гэхэд өнөө­гийн Африкийн орнуудтай харьцуулахад ч өрсөлдөх чадвар султай байсан тус улс өнөөдөр оёдол, усан онгоц үйлдвэрлэл зэрэг үнэ ханш өндөртэй сал­барт ганхашгүй байр суу­риа аль хэдийнэ эзэлжээ. Эдийн засгийн гол түлхүүр болох эдгээр салбарынхаа үр ашгийг дээшлүүлэхийн тулд мэдээлэл техно­ло­гийн дэвшлийг дорвитой хөрөнгө гарган нэвтрүүл­сэн нь амжилтын үндэс болсон гэж ноён Вим Кок тайлбарлаж байв. 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *