“Golden State Warriors” баг аваргын цувралыг 3-0 тэргүүлж эхлэв

6-р сарын 7, 2018 12:29 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 39
34755247_173186513355409_8661978867344343040_n

А.ЦЭРЭНДОРЖ

Дөрөв дэх удаагаа NBA-гийн аваргын тоглолтод өрсөлдөж буй “Golden State Warriors” болон “Cleveland Cavaliers”багуудын аваргын цувралын гурав дах тоглолт “Cleveland Cavaliers”-ийн талбайд болж өндөрлөв. Талбайн эзэн баг тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж онооны давамгайллаар эхний үеийг өндөрлүүлсэн бол хоёрдугаар хагасд “Golden State Warriors” багийн тоглогч  Kevin Durant-ийн оноо авалтууд “Cleveland Cavaliers” багт хүнд цохилт болж улмаар 110-102 харьцаатай “Golden State Warriors” баг хожил байгуулж цувралыг 3-0 тэргүүлж эхлэв. “Golden State Warriors” багийн гол тоглогч Stephen Curry 11 оноо авсан ба гурван онооны шугамны араас 10 шидэж хоёрыг оновчтой болгосон байна. Энэ үзүүлэлт нь түүний хувьд маш хангалтгүй байсан ч багийн анд Kevin Durant 43 оноо, 13 самбараас бөмбөг авалт, долоон оновчтой дамжуулалт өгч багаа хожилд хөтлөв. Харин эсрэг багийн гол тоглогч Lebron James 33 оноо 11 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгсөн бол багийн төвийн тоглогч Kevin Love 20 оноо 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж түүнд тусалсанч багийн бусад тоглогчид хангалтгүй байв. Дараагийн тоглолт мөн “Cleveland Cavaliers” багийн талбай дээр болох ба уг тоглолтонд хожил байгуулж чадахгүй бол тэдний хувьд энэ улирал дуусгах юм. Харин аварга авна гэвэл заавал дөрөв дараалан хожил байгуулах хүнд даалгавар тэдэнд ирлээ.

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *