Гишүүдийн зээлийг төлүүлж, Б.Батзориг сайдыг огцруулахаар болжээ

10-р сарын 31, 2018 5:39 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 9
olloo_mn_1523869248_30728038_1683818141705470_7919677247215108096_n

 

С.САРУУЛ

МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.31/ ээлжит бусаар хуралдаж УИХ өөрөө тарах Ерөнхийлөгчийн санал болон ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцжээ. Гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ МАН-ын бүлэг ЖДҮДС-гаас зээл авсан гишүүдтэй хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын шийдвэрт хүрсэн. Зээл авсан хүмүүсийг зээлээ төлж, хуулийн байгууллагаар шалгуулж, олон нийтээс уучлалт гуйх нь зүйтэй гэж үзлээ.  Цаашид  ЖДҮДС-гийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэж үзэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож, сайдын суудлаас нь огцруулах асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. ЖДҮС-ийн зээлтэй холбоотой асуудлаар Үндэсний аюлугүй байдлын төвшинд зөвшилцөлд хүрэх ёстой  гэж үзсэн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *