Гишүүд хаана юу тарааж явна вэ?

2-р сарын 6, 2018 2:06 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 63
17

Т.САЙХАН

 Сар шинэ болохын  өмнө УИХ-ын зарим  гишүүн тойрогтоо ажиллаж байна.  Тэгвэл хэн, хэн хаана яваа талаар мэдээлэл хүргэе.

70 дээш насны ахмадуудад гарын бэлэг тарааж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сонгогдсоноосоо хойш  17 дахь удаагаа  өөрийн тойрог болох Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр энэ удаад Ховд хот болон Дарви, Дөргөн, Зэрэг, Цэцэг, Чандмань сумдад ажиллаж, бодлого үйл ажиллагааны тайлангаа иргэд, сонгогчдод танилцуулж, санал бодлоо солилцох юм. Мөн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, өвс тэжээлийн дутагдалтай байгаа малчин түмэнд 20 тонн хорголжин тэжээл, цагаан сарыг угтаж 70 наснаас дээш ахмадуудад гарын бэлэг, өрх бүрт УИХ-ын гишүүний тайлан бүхий 2018 оны цаг тооны бичиг олгох юм. Мөн төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг гардуулж яваа юм байна.

Төрийн одон медаль гардуулав

УИХ-ын гишүүн Б.Наранхүү  Дундговь аймагт ажиллалаа.  Тэрээр  сар шинийн босгон дээр төрийн одон медалийг нутгийнхаа амжилт бүтээлтэй ажилласан иргэдэд гардуулж яваа юм байна.    Мөн ахмад буурлуудаа сар шинийн босгон   дээр баярлуулан бэлэг гардуулжээ.

Гурил тараажээ

УИХ-ын гишүүн  Ё.Баатарбилэг сар шинийн босгон дээр тойргийнхоо ахмадуудад  гурил тараадаг уламжлалтай юм.  Тэрээр өнгөрсөн сард энэхүү ажлаа эхлүүлжээ.  Гишүүн тойрогтоо ажиллаагүй ч гэлээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Архангайд гурал тарааж байгаа юм байна.

Я.Санжмятав нутагтаа ажиллаж байна

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Түдэвтэй, Асгат, Баян-Хайрхан суманд ажиллаж, иргэд малчидтай өвөлжилт цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ. Иргэд тойргоосоо сонгогдсон эрхэм гишүүнд тулгамдсан асуудлуудаа ярьж, шийдэж өгөхийг хүслээ.  Тухайлбал, Түдэвтэй суманд мал тэжээлийн бааз байгуулж иргэдийг ажлын байраар амь амжиргааг нь дэмжих, Асгат сумыг газар тариалангийн бүс нутаг болгон хөгжүүлэх гэх зэргийг ярьжээ..Завханы иргэдтэй хийх энэхүү уулзалт Баянтэс, Тэс сумдад үргэлжилж байна.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

What Is Tinidazole 500mg Used For How Can I Save Money On Viagra tadalafil cialis from india No Perscription Amoxicillian Monohydrate In Cephalexin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *